"Нийслэлийн 500 тэрбум бондын 100-г нь 3 ээлжээр хичээллэх эрсдэлтэй сургуулиудад зарцуулна"
Хуваарь ёсоор өнөөдөр /2023.08.23/ Засгийн газар хуралдлаа. Хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "68 сургууль дээр бид онцгойлон ажиллалаа. Энэ сургуулиудад гурван ээлжээр хичээллээх эрсдэл үүссэн. 50 мянга гаруй хүүхдийн асуудал гэсэн үг. Үүнээс Улаанбаатар хотод 47 сургууль дээр 40 мянган гаруй хүүхдийн асуудал үүссэн. 35-40 мянган хүүхдүүд шинээр нэмэгдэж байгаа учир анги танхимын хэрэгцээ шаардлага үүсч байна. Өнөөдөр газаргүй, зураггүй сургуулиудын хөрөнгө оруулалтыг төлөвлөдөг. Тендерийн хонгил үүссэн учир ийм асуудлууд гарч ирдэг.
Өнөөдөр нийслэлд сургуульгүй 50, цэцэрлэггүй 17 хороо байна. Нарны болон Маршал, Хүннү зэрэг хорооллыг барьдаг. Томоохон хороолол барьж буй компаниуд барилга эхлүүлж, А даалгавар авахдаа сургууль, цэцэрлэгийн газар төлөвлөдөг ч эцэстээ зарчихдаг.
Энэ ондоо удаашралтай байгаа 74 сургууль, цэцэрлэгийн ажлыг эрчимжүүлнэ. Тухайлбал, СХД-ийн 12-р сургууль гурван жилийн нүүрийг үзэж байна. V болон 71-р сургуулийн барилгын ажил дууссан ч, цоожлоод алга болчихсон. 62 болон 12-р сургууль арваннэгдүгээр сард ашиглалтад орно.
Барилгын 23 компанийн ажлыг зогсоож, хар жагсаалтад оруулах гэж байна. Барилгын тендер аваад будилуулсан компаниуд юм. Иймд төрөөс тендер авах эрхийг нь хориглоно.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 84-р сургууль, Эрдмийн өргөө цогцолбор 6000 сурагчтай. Нэг сургуульд ийм олон сурагчтай байхад сургалтын чанарын тухай ярихад хэцүү. Тийм учраас их сургуулиудыг түшиглэсэн төрөлжсөн ахлах сургуулийг нийслэлд энэ хичээлийн жилээс зохион байгуулна. ШУТИС, МУИС, ХААИС-ийг түшиглэсэн төрөлжсөн ахлах сургууль байгуулна.
Сургуулийн зориулалтын бус объектуудыг худалдаж аваад ашиглахаар зорьж байна. Нийслэлээс гаргах 500 тэрбум бондын 100-г нь боловсрол буюу гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй сургуулиудад зориулж зарцуулна. Царцсан, удсан барилгуудыг ашиглалтад оруулж дуусгана" хэмээлээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
222.5 тэрбумаар би Баянхошуу, Толгойтын уулзвар хавьцаа том чадлын Дулааны станц барина шүү. Ингэснээр УБ хот хөрсний бохирдол, утаа , түгжрэлээс сална. Надтай барьцахгүй бздэ
Төрийн албаа цомхотгож төсвөө хэмнэн сургууль цэцэрлэг барих хэрэгтэй.
Bond gej yu gdgee meddeggyi khymyys turd ajilladag bololtoi. Ergyyleed khyy nemeed tulukh yostoi gdgee medej bgaa um bolov uu ene khymyys.