НИЙГЭМ

Төв аймаг: Боомын хүний өвчлөлийн нэг тохиолдол бүртгэгдлээ

Төв аймгийн Мөнгөнморьт суманд энэ оны наймдугаар сарын 21-нд малын боомын өвчлөл бүргэгдсэн байна. Тухайн голомтоос нэг хүн боомын халдвар авч өвчилсөн болох нь 2023 оны наймдугаар сарын 23-ны өдөр ЗӨСҮТ-д хийгдсэн лабораторийн шинжилгээгээр батлагдсан талаар ЗӨСҮТ-өөс мэдээллээ. 

АВСАН АРГА ХЭМЖЭЭ:

  • Уг тохиолдлыг Багануур дүүргийн Нэгдсэн эмнэлэгт тусгаарлаж, эмчилгээ
  • Голомтын тандалт судалгааг өргөжүүлэн, халдварын эх уурхай, халдвар дамжих хүчин зүйлсийг тогтоон, голомтын эцсийн халдваргүйжүүлэлт
  • Тус суманд 2023 оны наймдугаар сарын 21-нд сумын Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоосон байна.

БООМ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ:

Боомоор өвчилсөн, үхсэн мал амьтан, тэдгээрийн сэг зэм, боомын үүсгэгч агуулсан хөрс өвчний эх уурхай болдог. Тиймээс шалтгаан нь тодорхойгүй болон боомоор үхсэн малыг өвчихгүй, махыг ашиглахгүй, өвчтэй малын хашаа, хороо, өтөг бууцтай харьцахгүй байхыг зөвлөж байна.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button