УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Нүүрсний хэргийн шинэ ажлын хэсгийн анхны хурал 11.00 цагт эхэлнэ
2023 оны зургаадугаар сард УИХ-ын дарга Г.Занданшатар нүүрсний шинэ ажлын хэсэг байгуулах захирамж гаргасан. Энэ дагуу тус ажлын хэсгийн даргаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг томилж байв.
Харин ажлын хэсгийн гишүүдэд УИХ-ын гишүүн Г.Ганболд, Г.Тэмүүлэн, Б.Энхбаяр, С.Ганбаатар, Т.Доржханд нар багтсан байдаг.
Тэгвэл тэд өнөөдөр /2023.08.29/ 11.00 цагт анхны хуралдаанаа хийхээр товложээ. Хуралдаанаараа ажлын төлөвлөгөөгөө гаргаж, шинжээчээ томилох шалгуур үзүүлэлтээ гаргана. Мөн нүүрсний сонсгол хэзээ зохион байгуулах талаарх товыг тогтоох аж.
Ташрамд өгүүлэхэд, нүүрсний хэргийг шалгах түр хорооны даргаар Г.Ганболд жил гаруй хугацаанд ажилласан. Энэ хугацаанд нүүрсний сонсгол хийлгүй замхруулсаар татан буугдсан билээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.