Нийгэм мэдээ

"Өдрийн 2000 доллароор найм хоногийн эмчилгээний төлбөрийн өр үүссэн"

Цагдаагийн ахмад Б.Наранчулуун хамрын хөндийн хавдар тархи руугаа тархсан байдалтайгаар 2023 оны наймдугаар сарын 2-нд БНЭУ-д хагалгаанд орсон. Толгой, хамрын хавсарсан нээлттэй хоёр багийн хагалгаа 8 цаг үргэлжилж, давж гарсан.

Гэвч наймдугаар сарын 17-ноос эхлэн биеийн байдал нь хүндэрч, сэхээний тасагт шилжин өдрийн 2000 долларын эмчилгээ хийлгэж байна. Түүнийг гэргий нь сахиж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар тэдэнд найм хоногийн эмчилгээний төлбөрийн өр үүсчээ. Улмаар нугасны шинжилгээ, толгойн зургаар шингэн хуримтлагдсан учир дахин хагалгаанд орохоор болжээ.

Гэргий Т.Оюун-Эрдэнэ нь "Өнөөдрийг хүртэл байгаа бүхнээ зарж барьцаалж хүнээс зээлж, хувь хүнээс мөнгө гуйсаар одоо мөнгө олох үнэхээр хэцүү байгаа учраас та бүхнээс тусламж гуйж байна. Нөхөр минь цагдаа учраас олон нийтийн сүлжээнд өөрийнхөө зургийг тавихгүй байхыг хүсэж, биднийг ашиглаж хүн луйвар хийнэ хэрэггүй гэж байнга хоридог байсан ч надад одоо хань ижлээ аврахын тулд ийм пост оруулахаас өөр сонголт алга байна. Заавал хөл дээр нь тултал эмчлээд явахад мөнгө их хэрэгтэй байгаа учир гуйж байна та бүхнээс. Хүний өмнөөс өвдөж, хүний өмнөөс амьдарч байгаа бишдээ гэж болгох гэж хичээсэн ч чадахгүй байна" хэмээн нийтэлсэн юм.

Түүнээс хандивтай холбоотойгоор одоогийн нөхцөл байдлын талаар лавлахад "Олон түмэндээ баярлалаа. Та нарын ачаар бид эмчилгээнд зарцуулахад шаардлагатай мөнгийг босгож чадсан. Хэсэгтээ эмчилгээнд санаа зовохооргүй боллоо" хэмээсэн юм.

Бид Б.Наранчулууны гэр бүлтэй холбогдоход "Монголчууд маань их сайхан сэтгэлтэй ард түмэн юм. Зөндөө л хүмүүс тусалъя гэж ярьж байна. Эхний том хагалгаан дээр цагдаа, цэргийн байгууллага маш их тус болсон. Цагдаагийн алба хаагчид чинь өөрсдөө диктатуртай, ёс зүйг чанга мөрддөг учраас хандивын талаар өөрөө зөвшөөрөхгүй байсан. Гэвч өнөөдөр өдрийн 5-6 сая төгрөгийн эмчилгээ хийлгээд эхлэхээр бид үнэхээр арга мухардаад ард түмэндээ хандсан" гэлээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button