УЛС ТӨРУлс төрийн мэдээ

НЗДТГ VS Акуа Гарден: Захиалагч нар цугларч, эсэргүүцлээ илэрхийлж байна

Үерийн эрсдэлтэй бүсэд байгаа ХУД-ийн 15-р хороонд байрлах "Акуа Гарден" хотхоны (2блок барилга) удирдлагуудад Нийслэлийн Засаг даргын Албадан буулгах захирамжийг танилцуулж байна.


Хотын орлогч Ж.Сандагсүрэн Нийслэлийн Засаг даргын Албадан буулгах захирамжийг танилцуулахаар очих үеэр "Акуа Гарден" байрны захиалагчид цуглан эсэргүүцлээ илэрхийлж байна.

-Хотын орлогч Ж.Сандагсүрэн: Хууль бол хууль. Чөлөөл гэсэн шийдвэрийг бид хэрэгжүүлэх л ёстой-

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн "Одоо бид гарсан шийдвэрийг хэрэгжүүлэхээр л ажиллаж байна. Өндөр зардал гарна. Олон хохирогч гарч ирнэ. Хууль бол хууль. Гарсан шийдвэрийг хэлбэрдэлтгүй хэрэгжүүлэх хэрэгтэй. Чөлөөл гэсэн шийдвэр гарсан. Энэ шийдвэрийг бид хэрэгжүүлэх л ёстой" гэлээ.

-Нураах ажил хэзээ эхлэх вэ?

-Мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллана. Өнөөдрийн нөхцөл байдал амаргүй байгааг та бүхэн харж байгаа байх. Энэ газарт маш олон асуудлууд бий. Жирийн нэгэн хүн хууль зөрчиж, далан руу оруулж байшин барилга барьж чадахгүй. Холбоо сүлбээ бий. Үүнийг хууль шийдэх ёстой. Байгаль орчны байцаагчийн дүгнэлт гарсан, хууль зөрчсөн нь тогтоогдсон.

-Сонгууль угтаж шоу хийж байна гэдэг хардлагыг захиалагчид хэлж байна?

-Сонгуулийн өмнө ажил явдаггүй уламжлал бараг тогтлоо. Сонгууль болох гэж байгаа юм чинь үүнийг зөвшөөрчихье гэдэг хандлага явж ирсэн нь үнэн.


-"Акуа Гарден" хотхоны удирдлага: Төр татвар төлөгчдийг мөнгийг ачаад хог дээр хаях гэж байна-

"Акуа Гарден" хотхоны удирдлага: "Нураая. Хамаагүй төр нь шийдвэр гаргаад татвар төлөгчдийн мөнгөнөөс 120 тэрбумыг гаргалаа гэж бодъё. Энэ мөнгийг зүгээр ь машин дээр ачаад хог дээр аваачиж хаях гэж байна. Монгол улсын мөнгийг та нар хог дээр хаяна. Гэхдээ зүгээр л Ардын намынхан дараагийн сонгуульдаа бэлдэж, оноо авах л зүйл хийж байна. Ардаа төрийн хамгаалалтгүй компанид төмөр нүүрээ харуулж байна. 50 гаруй байгууллагын 400 гаруй хүн ажиллаж байна. Маргаан шүүхээр шийдвэрлэгдэнэ. Хоёулаа энд маргаад нэмэргүй" хэмээлээ.


-Захиалагч, ажилчид: Нураалгамааргүй байна. Олон хүний хөдөлмөр ажлын байрыг булааж байна-

Мөн захиалагчид дараах байр суурийг илэрхийллээ.

Захиалагч: "Хотын дарга Д.Сумъяабазар даргын Ерөнхий сайдад өгсөн "Энэ барилга асуудалгүй юм билээ" гэж автобусанд ярьсан яриаг нь хараад энэ байранд захиалга өгсөн. Маргааш есдүгээр сарын 01. Чоно борооноор гэдэг шиг ийм эгзэгтэй цаг үеийг сонгож, гэтэж байна. Хохирол барагдуулахад хугацаа шаардана. Эцсийн дүндээ ард түмний нуруун дээр хохирол ирнэ. Үер буугаагүй шүү дээ яг үнэндээ. Зүгээр л усархаг бороо орсон. Акуа Гарден шиг бүх зүйлээ нэг дор шийдсэн хотхон байхгүй. Яагаад үндэсний компаниа дэмжиж болдоггүй юм бэ" хэмээлээ.

Барилгын хамтрагч компанийн төлөөлөл: Шууд орж ирээд нураан гээд бидний ажлыг байрыг булааж байна. Д.Сумъяабазар өөрөө зөвшөөрөл өгсөн шүү дээ. 600 гаруй хүн барилга дээр ажиллаж байна. Олон хүний нөр их хөдөлмөрийг битгий нураагаач. Биднийг битгий ажлын байргүй үлдээгээч ээ. Бүх зүйл хуулийн, зөвшөөрлийн дагуу явж ирсэн. Авлига өгөөгүй тул ингэж хандаж байна" хэмээлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Яг үнэн авилга өгөөгүй учраас танай барилгыг нурааж байгаа юм. Наад сумка гэх тэнэг бөхчиндөө ходордыг хагартал нь хахууль өгөхгүй яасан юм бэ.

bat
bat

zuvshuurul ugsun avilagchidaa nuuriin il gargaa.tegeed uuchilalt guilgaad unengiin heluuleed naad barilagaa nuraaj gazartai ni tegshil.

Зочин
Зочин

Чойжилсүрэнгийн Сансар гарден хотхоныг шaлгах хэрэгтэй л юм байна. Үнэхээр барилгад цууралт үүссэн бол дотор нь хүн амьдрах ёсгүй ш дээ. Үерээс ч илүү аюултай, нурж, олон хүн үхэх магадлалтай.

Зочин
Зочин

Чойжилсүрэнгийн Сансар гарден хотхоныг шалгах хэрэгтэй л юм байна. Үнэхээр барилгад цуурaлт үүссэн бол дотор нь хүн амьдрах ёсгүй ш дээ. Үерээс ч илүү аюултай, нурж, олон хүн үхэх магадлaлтай.

хүннү
хүннү

Наад барилгаа нураа. Өөр гарц байхгүй. Яагаад ийм газар орон сууц барьж байгаа юм? Зөвшөөрөл өгсөн дарга нарыг нь шоронд хий. Тэд хохирол барагдуулах ёстой.

Зочин
Зочин

Өө тэнэгүүд ээ дараагийн зун болж, дахин үер болвол та нар яаж уйлан дуугарч тумламж гуйх бол доо. Нураах л хэрэгтэй.

Зочин
Зочин

хохино пязда шууд шаа.... сумка пязда гэхдээ барахгүй л дээ

Зочин
Зочин

Зөв юмыг л хамгаалж тэмц.Судалж шинжээд энд барилга барих ёсгүй эрсдэлтэй газар гэдгийг тогтоосон бол тэгээд гүйцээ.Хотын оршин суугчид болон өөрсдийнхөө амь насыг эрсдэлд оруулах зүйлийг хамгаалах хэрэггүй.

Холбоотой мэдээ

Back to top button