Х Богд, Пап Францис нар уулзах талаар хөтөлбөрт албан ёсоор тусаагүй

Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн, Пап Францис манай улсад хүрэлцэн ирэхээр Фиумичино нисэх онгоцны буудлаас өнөөдөр /2023.08.31/ мордсон тухай бид мэдээлсэн билээ. Маргааш буюу есдүгээр сарын 01-ний өглөө 10.00 цагт "Чингис хаан" нисэх буудалд газардана.
Өнөөдөр цахим орчинд болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Х Богд болон Пап Францис нар уулзана" гэх мэдээлэл цацагдаад байна.
Тэгвэл Папын айлчлалын хөтөлбөрт энэ тухай албан ёсоор нэг ч үсэг, үг тусгагдаагүй байгаа юм.
Харин хөтөлбөрт есдүгээр сарын 03-ны ням гарагийн 10.00 цагт Хүн театрт "Шашин хоорондын уулзалт хийнэ" гэх утгатай зүйл багтжээ. Үүнийг хоёр шашны тэргүүн уулзаж магадгүй гэх агуулгаар ойлгож байж болзошгүй аж.
Хөтөлбөр ёсоор бол, маргааш /2023.09.01/ "Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардаж, нөгөөдөр /2023.09.02/ Сүхбаатарын талбайд угтаж авна. Улмаар төрийн гурван өндөрлөг болон хамба, санваартан, сахил хүртсэн шашны зүтгэлтнүүдтэй уулзах аж. Есдүгээр сарын 03-нд шашин хоорондын уулзалт хийхээс гадна гэгээн мөргөлийн үйл ажиллагаанд оролцоно. Есдүгээр сарын 04-нд сайн үйлстнүүдтэй уулзаж, "Нигүүлслийн өргөө"-ний нээлтэд оролцсоноор өндөрлөж, буцах юм.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эхийнхээ хөхнөөс гараагүй энэ жижиг банди, хаа холын европоос тэнэж яваа хөгшин өвгөн хоёр уулзаад юу ярих вэ. Ямарч ач холбогдолгүй зүйл байна
Чи 7 уулын цаагуур оч. Бүү үзэгд.
her yahav. nomun erleg haan Choijamts biluu hen bilee terniig hamar chih uhdag humsaa av gej heleed uguuch