Л.Энх-Амгалан: Багшийн хомсдол нэг ч сургууль, цэцэрлэгт гараагүй

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж, гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан дараах мэдээллийг өгөв.
Тэрбээр "Боловсролын багц хуулийг хэрэгжүүлэх онцлогтой жил. Энэ хуулийн хүрээнд хот, хөдөөгийн сургууль, хувийн болон төрийн сургуулийн ялгааг арилгах зургаан шинэчлэлийг зарлаж, бүх түвшинд хөтөлбөрөө шинэчилнэ.
Багш бэлтгэх, багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих тогтолцоо, багшийн цалин хөлс, нийгмийн баталгааны хүрээнд шинэчилнэ. Өнөөдрийг хүртэл Монголд бий болсон хуурамч дүнгийн тогтолцоог халж, ахиц дэвшлийг үнэлдэг болно.
Боловсролын багц хуулийг хүлээж авах ёслол буюу “Боловсролын шинэ сэргэлт” үндэсний зөвлөгөөний үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тодорхой мэдэгдэл хийсэн. Багш мэргэжлээр суралцаж буй хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төрөөс 100 хувь даах шийдвэрийг танилцуулсан. Энэ нь нийгэмд нэлээд хэлэлцүүлэг өрнүүллээ.
Л.Оюун-Эрдэнийг Засгийн газрын зүгээс боловсролын салбарт хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд сүүлийн хоёр жил ажилласан. Үүнийг бүгд мэдэж байгаа. Өнгөрсөн жилээс сугалааны цэцэрлэгийн тогтолцоог бүрэн халсан. Энэ жил гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй сургуулиудад онцгой анхаарч бодлогын шийдвэрүүдийг гаргаж байна.
Чанартай боловсрол гэдэг бол чанартай багшийн асуудал. Иймд багшаа хэрхэн яаж бэлтгэх, ямар хүүхэд багш болох, ямар хөтөлбөрөөр бэлтгэх, багш бэлтгэх сургуулиуд ямар шаардлага хангасан байх зэрэг тогтолцооны асуудлыг хөндөж байгаа" гэлээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үнэн байгаасай даа. Сайн багшаас сайн шавь гэхдээ сайн багшийг тогтоон барих нь чухал даа