Улс төрийн мэдээ

Жижиг цахилгаан станцдаа том амбиц өвөртөлж очсон Ерөнхий сайд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говь-Алтай аймгийн ард, иргэдтэй уулзаж, Засгийн газрын хэрэгжүүлсэн “Алсын хараа”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ынхоо үр дүнг танилцуулж явна.

Хамгийн гол нь 10МВт хүчин чадал бүхий “Сэрвэн” нарны цахилгаан станцын нээлтийн үйл ажиллагаанд оролцсон явдал байв.

Тодруулбал, Есөнбулаг суман дахь энэхүү “Сэрвэн” 10МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц ашиглалтад орсноор жилд 18.4 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай. Аймгийн 16,000 өрхийн 56,000 иргэний цахилгаан хангамж сайжирна. Жилд 16,000 тонн нүүрс хүчлийн хий, 11,000 тонн нүүрс, 145,000 тонн ус хэмнэнэ. Төслийг дагаж 10-12 ажлын байр бий болж байна. Мөн цахилгаан дамжуулах шугамын алдагдлыг бууруулж, Тайширын УЦС-ын далан дахь усан сангийн усны нөөцийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой.

Азийн хөгжлийн банкны 10.4 сая ам.долларын санхүүжилтээр “М Си Эс интернейшнл” ХХК барьж гүйцэтгэсэн. Гэрээ нь 2018 онд УИХ-аар батлагдаж, 2021 онд барилгын ажил нь эхлээд одоо дуусч байна.

Говь-Алтай аймаг “Тайшир” усан цахилгаан станцтай байсан бол одоо нэмээд нарны цахилгаан станцтай болж буй нь энэ. Монгол улсдаа сэргээгдэх эрчим хүчний хос эх үүсвэртэй болсон тохиолдол. ”Тайшир” УЦС нь 2008-2020 онд 250 сая кВт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, 43 сум суурин, 1000 орчим ААН-ийг цахилгаанаар хангаж байна.

Ийм станцыг хэрэггүй байсан мэтээр дотооддоо маргаж, мэтгэж олон жил ярьж ирсэн. Гэхдээ жижиг төслүүдээ энэ мэт төр засгаас анхаарч,


-Эг, Эрдэнэбүрэнгийн УЦС-аа гацаанаас гаргахыг агуулгыг хөндөв-

Эрчим хүчний хараат бус байдал бол хөгжил цэцэглэлтийн нэг үндэс. Ах, дүүгийн найрамдалт харилцаа”-гаар эрчим хүчний салбар ивээн тэтгэгддэг гэсэн элгэмсүү ч гэх үү, эвийлэлтэй гэх үү явж ирсэн. Олон жил “ах”-ын халаасанд явж ирсэн Монголын эрчим хүчний салбарыг бие даасан, найдвартай болгоно гэж Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлогодоо тусгасан.

Жил бүр өсөн нэмэгдсээр, гаднаас гүн гүнзгий хамааралтай байгаа ийм үед энэ мэтийн олон төслийг дэмжих нь эерэг мессэж болов.

Одоо манайд Эг, Эрдэнэбүрэнгийн УЦС, Тавантолгойн цахилгаан станц зэрэг эрчим хүчний томоохон төслүүд хүлээгдэж буй.

Папын айлчлалтай давхцуулан орон нутгийг зорьж гацаанд орсон төслүүд, станцуудаа Ерөнхий сайд хөндөж дуугарсан нь учиртай.

Тэрбнэр энэ тухай: “Эрдэнэбүрэнгийн УЦС-ын хөрөнгө оруулалтын гэрээ шийдэгдчихсэн. Энэ жилдээ, эсвэл ирэх оны эхэнд гэрээ зурагдана. Эрдэнэбүрэн, Эгийн голын УЦС баригдчихвал Монгол Улс эрчим хүчний хараат байдлаас гарч, маш том стратегийн нүүдэл хийнэ. Энэ бол хол биш цаг” хэмээжээ.

Ерөнхий сайд “Сэрвэн”, “Тайшир”-ын цахилгаан станцаас цааш явж, Эрдэнэбүрэнгийн УЦС-н ажлын явцтай танилцах байх гэсэн хүлээлт байна.

Эрчим хүчний сайд дарга нар өвлийг яаж давна даа гэх богино бодлоор л салбарыг удирдаж ирсэн. Өвлийг л яаж давах уу гэж хамаг анхаарлаа хандуулдаг болохоос салбараа том зургаар нь харж, дэлхий нийтийн чиг хандлагыг дагаж, шинжлэх ухаанчаар ханддаггүй.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хэдэн сайд нь хулгайч луйварчингаараа дуудуулан ард иргэдийн амны бай болж байхад энэ гэж цайрсан амьтан худал попроод түмний доог болох гэж

Холбоотой мэдээ

Back to top button