Нийгэм мэдээ
Нисэх, Яармаг чиглэлийн автобус өглөө 06:00 цагаас явна
Автобусны хүртээмжийг нэмэгдүүлж, зорчигчдын хүлээгдлийн хугацааг багасгах зорилгоор нийтийн тээврийн гурван чиглэлийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа.
Тодруулбал, Наадамчдын зам буюу Нисэх, Яармагийн чиглэлд явдаг
Ч:7 "Нисэх – МУБИС - Ард кино театр"
Ч:9 "Нисэх - Нарны гүүр - Хүнсний 4-р дэлгүүр"
Ч:77 "Нисэх – Яармаг - 120 мянгат" чиглэлүүд өнөөдөр буюу есдүгээр сарын 19-нөөс эхлэн 06:00 цагт үйлчилгээнд гардаг боллоо.
Тус чиглэлүүдэд нийтийн тээврийн 42 хэрэгсэл үйлчилгээ үзүүлж байна.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.