Гурван настай хүүг зодсон Э залилангийн хэргээр 9 жилийн ял сонсоод давж заалджээ

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2023 оны 03 дугаар сарын 6-7-нд шилжих шөнө иргэн “Э” нь 3 настай дагавар хүүгийнхээ биед халдаж зодсон” гэх хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Цагдаагийн байгууллагаас иргэн “Э”-ийн үйлдэлд 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар өмнө нь мэдээлсэн.
Тус хэрэгт Баянгол дүүргийн Прокурорын газраас хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр цагдаагийн байгууллагад 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ирүүлснийг хүлээн авч, нэмэлт ажиллагааг хийж гүйцэтгэн энэ долоо хоногт шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын хяналтад шилжүүлэхээр ажиллаж байна.
Уг хэрэгт холбогдон шалгагдаж буй “Э”-ийн бусдыг залилсан үйлдэлд анхан шатны шүүхээс 9 жил хорих ял шийтгэсэн бөгөөд тэрбээр шүүхийн шийдвэрийг давж заалдаад байгаа юм байна.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хүүг босохгүй болтол нь зодож хүнд бэртээсэнд яллаагүй юмуу. Ямар нийгэмд амьдраад байнаа