Хүүхдэд ээлгүй улс: Хичээл эхэлснээс хойш 38 хүүхэд зам тээврийн осолд өртлөө

Нийслэл хотод хичээлийн шинэ жил эхэлснээс хойших 21 хоногийн хугацаанд нийт 38 хүүхэд автомашины осолд өртжээ. Үүнээс явган зорчигчоор 26, зорчигчоор дөрөв, насанд хүрээгүй тээврийн хэрэгсэл жолоодсон дөрөв, унадаг дугуйтай дөрөв, амь хохирсон хүүхэд хоёр тохиолдол бүртгэгдсэн байна.
Хичээлийн шинэ жил эхлээд сар ч хүрээгүй байхад нэг ангийн сурагчдын тоотой тэнцэхүйц хүүхэд ийн тээврийн хэрэгслийн улмаас хүнд, хөнгөнөөр бэртсэн нь энэ. Гэтэл өчигдөр дахин гурван хүүхэд машинд мөргүүлснээс хоёр хүүхэд эндсэн харамсалтай үйл явдал боллоо.
НЭГТ. Хоёр охин машинд мөргүүлж, нэг нь эндэв.
Энэ сарын 21-ний өдөр сургуулийнхаа ойр орчимд буюу Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 4 дүгээр буудлын явган хүний гарцаар гарах гэж яваад согтуу жолооч эмэгтэйд дайруулсан хоёр охины нэг нь нас барж, нэг нь хүн гэмтэж эмнэлэгт хүргүүлсэн харамсалтай хэрэг гарсан билээ.
Тодруулбал, Цагдаагийн байгууллагад энэ тухай дуудлага мэдээлэл 12 цаг 41 минутад ирсэн байна. Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэл хүүхдүүдийг мөргөж 12 настай, эмэгтэй “Н” ослын газарт амь насаа алдаж, 13 настай, эмэгтэй “Х” нь гэмтэн ГССҮТ-д эмчлүүлж байгаа хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй юм.
Энэ талаар бид цагдаагийн байгууллагаас тодрууллаа.
Ингэхэд, "Тухайн осол 122 дугаар сургуулиас 2 км-ийн зайд гарсан. Тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч 27 настай. Урьдчилсан байдлаар драггер үлээлгэж шалгахад, архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглээгүй байсан нь тогтоогдсон. Мансуурсан байсан эсэхийг мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжилгээгээр тогтоодог. Зам тээврийн осол нь санамсар, болгоомжгүйгээр үйлдэгддэг хэрэг тул жолоочийг шууд хорих боломжгүй. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байж прокурорын байгууллагаас санал ирсний үндсэн дээр хорьц цагдах хуулийн заалттай" гэлээ.
Нэмэлт мэдээллээр, тухайн эмэгтэй Сэлэнгэ аймгийн Мандал сумын оршин суугч бөгөөд түүний унаж явсан 8590 УНЛ улсын дугаартай "Приус-30" маркийн автомашин нь "Бичил глобус финанс" ББСБ-ын нэр дээр бүртгэлтэй байдаг аж.
ХОЁРТ. Буяны цуваанд явсан машин 7 настай хүүхдийг мөргөжээ.
Орон нутагт автомашины ослоор дахин нэг хүүхдийн амь нас эндсэн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Баянхонгорт талийгаачийн ажил явдалд оролцож, бүрлээчийг нутаглуулахаар цуваанд ороод явж байсан "Хариер" маркийн автомашин долоон настай хүүхдийг дайрч хөнөөжээ.
Тухайн автомашины урдуур 7 настай хүүхэд гүйгээд дайруулж амиа алдсан гэдэг урьдчилсан мэдээлэл байна.
ГУРАВТ. Энэ онд 38 хүүхэд машинд мөргүүлсний улмаас нас баржээ.
Энэ бол ганцхан өдөрт тохиолдсон эмгэнэлт явдлууд. Ийн харвал 22 хоногийн хугацаанд гурван хүүхэд амиа алдаж, 38 хүүхэд хүнд, хөнгөн хэлбэрээр бэртсэн гэсэн үг.
Харамсалтай нь энэ он гарснаас хойш эхний найман сарын байдлаар хүүхэд машинд мөргүүлсэн 550 тохиолдол бүртгэгдсэнээс 38 хүүхэд энэ хорвоог орхижээ.
Өнөөдрийг хүртэлх зам тээврийн осолд өртсөн нийт хүүхдийн тоо нэг үеийн 16 бүлгийн хүүхэдтэй тэнцэхүйц юм.
-2022 оны байдлаар хүүхэд өртсөн зам тээврийн осол 84.6 хувиар өсжээ-
Улсын хэмжээнд 2022 онд хүүхэд өртсөн зам тээврийн осол 779 бүртгэгдсэн. Үүнээс 443 буюу 56.9 хувь нь нийслэлд, 336 буюу 43.1 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Амь насаа алдсан хүүхдийн тоо 76 байсан юм. Энэ нь тээврийн осолд өртсөн 10 хүүхэд тутмын нэг нь эндсэн гэсэн үг. Тэдний 69 нь орон нутагт, долоо нь нийслэлд амиа алджээ.
Харин 810 хүүхэд гэмтэж, бэртсэнээс 473 нь улаанбаатарт, 337 нь орон нутагт байна. Хүүхэд өртсөн зам тээврийн ослын үзүүлэлтийг өнгөрсөн онтой харьцуулахад нийслэлд 84.6, орон нутагт 50.7 хувиар тус тус өсжээ. Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүд ихэвчлэн гэр, сургууль, цэцэрлэг гэсэн маршрутаар явж байгаад зам тээврийн осолд өртөх нь түгээмэл байгаа ажээ.
Хүүхэд өртсөн зам тээврийн ослын шалтгааны
- 77.6 хувь - Жолоочийн
- 16.2 хувь - Явган зорчигч /бусад/ хүүхдийн
- 5.8 хувь - Эцэг, эх асран хамгаалагчийн
- 0.4 хувь - Дугуйтай хүүхдийн буруутай үйлдлээс болсон аж.
Дээрх тоон мэдээллээс харвал ерөөс цэвэр жолоочийн үүрэг хариуцлага чухал гэсэн үг. Өнөөдөр жолооч хариуцлагатай байгаагүйн улмаас дээрх хэмжээний хүүхдүүд бие, сэтгэл, амиараа хохирлоо. Мөн зам тээврийн осолд өртөж, хохирсон нийт хүүхдийн 53.4 хувь буюу дийлэнх нь 7-14 насныхан байгаа юм. Энэ бол асран хамгаалагчдын хараа хяналтаа хүүхдээс салгаж болохгүй чухал үе. Яагаад асран хамгаалагчдыг дурдах болсон шалтгааныг доорх хүснэгтээс харах боломжтой.
Хүүхэд өртсөн зам тээврийн осол бүртгэгдсэн цагийг харууллаа.
Дээрх графикаас харвал хичээлийн цагт хүүхдүүд зам тээврийн осолд өртөх нь элбэг байгаа юм.
-Цар тахлын өмнөх үетэй харьцуулахад жилд бэртэж буй хүүхдийн тоо буурахгүй байна-
Зөвхөн цар тахлаас хойш зам тээврийн осолд хүүхэд өртөх нь нэмэгдсэн эсэхийг 2019 онтой харьцуулж харав.
2019 оны байдлаар улсын хэмжээнд хүүхэд өртсөн 745 ослоос 49 нь амиа алдсан байна. Үүнээс 38 нь орон нутагт, 11 нь нийслэлд тохиолджээ.
Түүнчлэн 561 хүүхэд хүндэвтэр гэмтэл авсан байгаа юм. Хүүхдийг бэртсэн байдлаар нь авч үзвэл, нийт 745 тохиолдлын
- 541 явган зорчигч
- 236 зорчигч
- 42 дугуйгаар зорчигч байдлаар хөдөлгөөнд оролцож байжээ.
Сэтгүүлчийн дүгнэлт: Хүүхэд өртсөн зам тээврийн осол цар тахлын өмнөх хийгээд дараа үед буурахгүй ч тодорхой хэмжээнд нэмэгдсэн байгаа юм. Тэр дундаа явганаар зорчих хүүхдүүд жолоочийн хариуцлагагүй байдлаас болж осолд өртөж, хохирох нь Улаанбаатарт нэмэгджээ. Харин орон нутагт тээврийн хэрэгслээр зорчигч хүүхдүүд илүүтэй өртөж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хамгийн аюултай аз жарг�##�гүй хотод амьдраад ч байх шиг жил бүрийн 9 сард хүүхдүүд машины дугуйны нөхөөс болдог төр засаг нь ямарч арга хэмжэн авахгүй тоолоод сууж байхын хайран үрс
Хөдөлгөөнд дүрэм баримтладаггүй сахилгагүй жолооч нар оролцдогийг ТЦГ л хориг тавьж буруулах үүрэгтэй. Хүн бүрэлдэхүүнийг ханг�##�ттай нэмдэгч хариуцлагагүй, сахилгагүй жолооч нарын тоо буурахгүй л байна. ХӨДӨЛГӨӨН багатай, явган зорчигчийн гарц дээр хүн дайрна гэдэг байж болохгүй асууд�##�. Зарим зам дээр гарцын ойролцоо х�##�туур хийдэг очер үүсгэсэн байдаг. ЦАГДАА нар арга хэмжээ авахгүй л байгаа шүү.