6-8 насны хөвгүүдийг олж, холбогдох арга хэмжээг авч эхэллээ

Олон нийтийн цахим сүлжээнд 2023 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр "Энхтуяа" гэх цахим хаягаас нийтлэгдсэн бага насны 4 хүүхдийн бичлэгийн дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс холбогдох байгууллагуудтай хамтран шалгаж байна.
Бичлэгт дурдагдсан 6-8 насны нэр бүхий хүүхдүүдийг олж тогтоосон ба Цагдаагийн байгууллагын хүүхдийн асуудал хариуцсан алба хаагчид Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтэстэй хамтран хүүхэд хамгааллын холбогдох ажил, арга хэмжээг зохион байгуулж байна.
Иймд цахим сүлжээнд тавигдсан мэдээлэл ул мөргүй устахгүй, урт удаан хугацааны турш цахим хаягуудаар түгээгддэг тул энэ мэт зохисгүй агуулга бүхий зураг, бичлэг харсан бол "ekids" цахим хуудсаар дамжин "Internet Watch Foundation/IWF/"-т мэдээлж, устгуулах, холбогдох байгууллагад нэн даруй мэдээлэхийг цагдаагийн байгууллагаас уриалж байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Иймэрхүү бичлэг хийгээд зогсож байх даа цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй өч төчнөөн хүмүүс хүүхдүүд цахим орчинд байгаа эх хүн гэхэд хэцүү юм аа
Цагдаа бичлэг нийтлэх нь гэмт хэрэг гэдгийг сануулж бичлэгээ нийтлэхийн оронд цагдаад өгч мэдээлэл өгөх нь зүйтэй гэдгийг огт дурдахгүй юм. Нэгэнт тарвал хэцүү.
Niigmiin gajuudal garch bna daa
Яадаг бичлэг юм
Нүд халтирам аймаар ийм муухай бичлэгийг яаж цахим орчинд оруулж чадаж бна
яах ёстой гэж
Yg yu boldog bicleg ymbe l###r min
Гомо хүүхдүүд
Бичлэг хийсэн хүнийг нь буруутгавал зохино хүүхдүүдийн бичлэгийг сошиалд тавьж бхдаа юу бодсон хүн бэ эмэгтэй хүн байж