Сүхбаатар аймагт дотуур байрны багш 20 хүүхдийг зодож, гэмтээжээ

Сүхбаатар аймгийн “Боловсрол өргөө” нэгдсэн дотуур байрт амьдардаг 20 эрэгтэй сурагчийн нурууны ар хэсэгт гаднын нөлөө байж болзошгүй улайсан, хөхөрсөн, гөвдрүүтсэн зэрэг шарх илэрснийг сурагчдын суралцдаг Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн эмчийн үзлэгээр илэрсэн байна. Улмаар 20 сурагчийг дотуур байрын багш Б нь байрандаа бохир заваан суулаа хэмээн ороолгосон нь тодорхой болжээ.
Одоо Сүхбаатар аймгийн БШУГ, ХГБХЗГ, Ерөнхий боловсролын 3-р сургууль зэрэг байгууллагуудаас ажлын хэсэг томилж, үүссэн нөхцөл байдлыг тодруулахаар ажиллаж байгаа юм байна. Мөн эрэгтэй хүүхэд хариуцсан багш Б тэднийг мяндсан олсоор ороолгосноо хүлээн зөвшөөрч, хүүхдүүд болон аав, ээжээс нь уучлал хүсээд, ажлаасаа халагдах өргөдлөө өгсөн байна.
Тухайн хүүхдүүд хичээл дээрээ унтах, дуугаа хураах гэх мэт хэвийн бус шинж тэмдэг илэрсэн тул Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 10... бүлгийн анги удирдсан багш нийгмийн ажилтандаа хэлснээр учир шалтгаан тодорхой болж, дотуур байрын ёс зүйн зөвлөлд гаргасан өргөдөлдөө дурджээ.
Түүнчлэн 20 хүүхдийн ээж, аавын төлөөллийг байлцуулж, нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх юм байна. “Боловсрол өргөө” нэгдсэн дотуур байрт нийт 214 хүүхэд, үүнээс 80 нь эрэгтэй аж.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүүхэдиэй ажиллах ёсгүй, гаж амьтан бна
Хүүхдүүдээ хүмүүжүүлээч ээ..Энэ эцэг эхчүүд нь..
Бусад нь хэргийг дарахыг оролдолгүй учрыг нь олох гэж ажилласан нь сайн.
Энэ хүүхдүүд бас хариуцлагатай ёс зүйтэй цэвэрч нямбай байх хэрэгтэй шдээ. Манай эцэг эхчүүд бас хүүхдүүдээ хүмүүжүүлж чаддаггүй.
Ямар зүгээр байхад нь л ороолгов гэж, арга ядаад л тэгж байгаа хэрэг ш дээ, ингэсээр байгаад солонгос шиг юм болох вий дээ, үргэлж хүүхэд, эцэг эхийн зөв байна гэж байхгүй шүү, хүүхдийнхээ хүмүүжилд анхаарах хэрэгтэй шүү
Хүмүүжлийн маш олон арга бий
Хүүхдийг чинь зодохоор чи тэгээд сууж бай
Oroolgoh asuudal bailgvi yaadagiin tolgoigiin ilseer baital davrch gvitslei