НИЙГЭМНийгэм мэдээ

Улсын хил зөрчиж саатуулагдсан ОХУ-ын иргэнийг хүлээлгэн өгчээ

Хилийн цэргийн 0286 дугаар ангийн 0294 салбарын хариуцсан хэсгээр 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ОХУ-ын талаас хуулийн хариуцлагаас оргон зугтсан иргэн саатуулагдсан хэрэг гарч байжээ.

Тодруулбал, Улсын хилийн дугаар тэмдгийн чиглэлээр хил зөрчсөн иргэнийг ахлах ахлах Л.Түмэннаст ахлагчтай ахлах ахлагч Б.Бат орших, Х.Хурматбек, дэд ахлагч Е.Айланбек нарын сэргийлэх манааны бүрэлдэхүүн саатуулсан аж.

Улсын хил зөрчсөн иргэнийг Хилийн Бүрэн Эрхт төлөөлөгчийн туслагчийн хэмжээний уулзалтаар ОХУ-ын талд хүлээлгэн өгсөн байна.

Ажил, мэргэжилдээ чадварлаг байж, зөрчил илрүүлсэн хилчдийг ХХЕГ-ын даргын тушаалаар шагнаж урамшуулжээ.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button