Нийгэм мэдээ

"Машин угаалгын газар цэвэр ус өгөхгүй, худгаас очоод 25 төгрөгөөр авч болно"

Усны газрын дарга З.Батбаяр "Зууны мэдээ" сонинд өгсөн ярилцлагадаа "Хатуухан хэлэхэд төр цэвэр ус өгөхгүй. Улаанбаатар хотод 600 мянган машин бий. Нэг машиныг 100-250 литр усаар угаана. Нэг машин жилд хэдэн удаа угаалгах вэ гээд бодоод үзвэл чамгүй их тоо гарна. Шүдээ угааж байгаа хүүхдийг 10 грамм ус хэмнэ гэчхээд машин угаалга, том компаниуд мянга мянган литрээр нь асгадаг байж болохгүй. Машин цэвэр байх нь чухал уу, уух устай цаашлаад амьдрах нь чухал уу гэсэн асуудал яригдах нь. 

Дэлхийн өндөр хөгжилтэй зарим орон машин угаалгах, ногоон байгууламж услахыг хориглож эхэллээ. Хоногт 250 литрээс дээш ус ашиглахгүй шүү гэж анхааруулж байна. Ер нь бол ус, цахилгаан түрхэн хугацаанд тасрахад яадаг билээ. Ийм л аюул болно гэсэн үг. Ер нь бол хийе гэвэл арга нь олдоно. Хийхгүй гэвэл шалтаг олдоно гэдгийн үлгэр саарал усан дээр гарч ирж байна.

Машин угаалгын газар, арьс шир, химийн үйлдвэрүүдэд цэвэр ус нийлүүлэхгүй байх ажлыг хийнэ. Крантнаас битгий ус өгөөч ээ, Ус сувгийн удирдах газар битгий гэрээ байгуулаач ээ гэж байгаа. Тэдэнд 2-3  арга бий. Гэр хорооллын худгаас очоод ус авч болно. Гэхдээ хоёр биш 25 төгрөгөөр ус худалдаж авна. Хоёрдугаарт, барилгын компаниуд шүүрлийн усаа шууд гол руу хаяж байгаа. Үүнийх нь төлөө мөнгө авч эхэлнэ. Хэрэв тэр компани ухаалгаар ажиллах юм бол улсад мөнгө төлж гол руу урсгахын оронд цуглуулж байгаад машин угаалгын газруудад хямдхан ч хамаагүй зарж болно." гэжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Орон сууцны байруудын доод талын машин угаалга нь оршин суугчид төлбөртэй хэрэглэдэг ундны усаар машин угааж байгааг шалгаж тогтоох, нийтийн эзэмшлийн байшинд машин угаалга ажиллахыг хориглохгүй бол ундны ус угаалгын ус байсаар л байх нь ээ.

иргэн
иргэн

Маш зөв

Баяраа
Баяраа

Машин угаалга өндөр даралтаар шүршиж угаадан тул 100, 200 литр усаар 1 машин угаадаггүй хөө, ер нь цэвэр усаа хэмнэх нь зөв, гэхдээ жинхэнэ цэвэр усны мангас бол та бидний өдөр тутамын 00- н бохир зайлуулдаг цэвэр ус хэдэн мянган тонноор хором бүрт урсгаж хаяж байгаа, үүнийгээ саарал усаар шийдэж чадвал алга ташмаар байна.

Зочин
Зочин

Гэрийн хорооллын худгаас гарч байгаа ус цэвэр биш гэсэн үг үү ? Гэрийн хороололд оршин суугчид ундны усаа худгаас авдаг. Крантны ус өгөхгүй, худгаас ус ав гэдгийг ойлгодоггүй ??? Ойлгох ухаан хайрлаач ????

Kca
Kca

Тоолж баршгүй хэмжээгээр гадагш усаа урсгаад байгаа мөртлөө цөөхөн хэдэн ард түмнээсээ усаа төр харамлана гэж юу гэсэн үг вэ. Маниусын хэрэглээ гэж юу шалихав дээ. Ингэж дебильтэхийн оронд гадагш урсч байгаа усаа говийн хэдэн аймгууд руу чиглүүлэх арга чаргаа л бод.

Зочин
Зочин
Reply to  Kca

Битгий тэнэгтээд байгаач. Усаа хармлахгүй бол ундны усгүй болох тун ойрхон болоод байхад.

Холбоотой мэдээ

Back to top button