Нийгэм мэдээ
"Эцэг нь тэжээж чадахгүй тул үрчлүүлнэ" гэж хүүхдийнхээ зургийг нийтэлсэн айлыг шалгаж байна

Олон нийтийн цахим сүлжээнд нэр бүхий иргэн "эцэг нь тэжээж чадахгүй үрчлүүлнэ" гэх мэдээлэл бүхий хүүхдийн зургийг 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр нийтэлжээ.
Хөвсгөл аймгийн цагдаагийн газраас аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран энэ мэдээллийн дагуу хүүхдийн эрх зөрчигдсөн эсэх, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхийг тогтоохоор шалгалтын ажиллагаа явуулж байна.
Дээрх хүүхдийн хувьд Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай зэрэг хуульд заасан эрх нь зөрчигдсөн эсэх, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд хамруулах шаардлагатай эсэхийг Хамтарсан багаар хэлэлцэж, шаардлагатай тохиолдолд хүүхдийг хамгаалалтад авах зэргээр холбогдох ажиллагааг хийх юм.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ер нь нялуунаас шулуун нь гэж элдэв дарамт үзүүлэлгүй өөрөө өсгөж чадахгүй бол үрчлүүлсэн нь дээр