Нийгэм мэдээ
Сэрэмжлүүлэг: Өчигдөр орой 5, 7 настай эгч дүүс цонхоор унаж, амиа алджээ
Аравдугаар сарын 2-ны өдрийн 19 цагийн орчим бага насны охид гэрийнхээ цонхоор унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн наймдугаар хороо "Харуул алтай" хотхоны ... байрны 9 давхарт амьдардаг 5, 7 настай эгч дүү хоёр цонхоор хөл алдан унаж, амь насаа алджээ.
Хүүхдүүд тухайн үед гэртээ харгалзах хүнгүй, гаднаасаа цоожтой байсан аж. Тус харамсалтай хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс хэрэг бүртгэн нээн шалгаж эхлээд байна.
Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн бага насны хүүхдийг харгалзах хүнгүй үлдээхгүй байх, гаднаас нь цоожлохгүй байх, цонхоор тонгойх, тагт руу гарах зэрэг нь ямар эрсдэлтэй болохыг ойлгуулж болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлнэ үү.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
цонхны хаалтны төмөр торны мөнгө хүүхдээс илүү үнэтэй юу
Ум маани бад мэ хум. Маш харамсалтай.
Архи уугаад хэсээд байгаа мөнгөөрөө цонхны хаалт хийгээчээ
Ээ бурхан гончигсум өршөө.
Хайран хүүхдүүд.
Ene 2 huuhediin egchiinhene naiz baigaan maa aimar haramsaltai bna
Цэвэр эцэг эхийн хариуцлага!!! Нялх амьтад юугаа мэдэхэв дээ! Маш харамсалтай!!!
эцэг эхийн хариуцлага ийм новшнуудад дахиж бүү хүүхэд заяаг!