Нийгэм мэдээ

"Тэнүүн-Огоо"-д 10 автобусыг ₮70 саяар тээвэрлэсэн "Воннам ЖЛС"-ийн захирлыг саатууллаа

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд өрнөсөн асуудлаар өчигдөр БНСУ-ын хоёр иргэнийг АТГ-аас баривчилсан. Тэдний нэгийг эрүүл мэндийн шалтгаанаар буцаасан бол нөгөөг нь 48 цагийн хугацаатай 461-р ангид саатуулаад байгаа юм.

Харин саатуулсан БНСУ-ын иргэн нь "Воннам ЖЛС" компанийн захирал Лий Жон Соб юм байна.

Тэгвэл, "Воннам ЖЛС" нь "Тэнүүн-Огоо" ХХК-д 10 ширхэг автобусыг, ширхэг бүрийг нь 1900 ам.доллараар тээвэрлэх санал тавьснаа албан бичгээр илэрхийлж байжээ. Ингэхдээ "Хуучин автобус" гэж дурдсан байна.

Мөн "Тэнүүн-Огоо" төлбөрөө цаг тухайд нь төлдөг, удаан хугацааны хамтрагч тул ийм үнэ санал болгож буй тухайгаа ч тус албан бичигт дурдсан байдаг.

1900 ам.доллар нь 7 сая орчим төгрөг. Өөрөөр хэлбэл хуучин 10 автобусыг нийт 70 сая төгрөгөөр "Тэнүүн-Огоо" ХХК-д тээвэрлэж өгсөн байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-10-03 10:18

Иймэрхүү Хулгайч новшнуудыг цаашид яах ёстой юм бэ? Бүх л с�##�барт буглаж байгаа хулгайн бүлгийг дандаа ард түмэн л илрүүлэх юм байх даа.

Холбоотой мэдээ

Back to top button