Нийгэм мэдээ

ЦГ: Иргэд дураараа нийлж охиныг хайх нь мэдээлэл задрах аюултай

Өчигдөр буюу аравдугаар сарын 03-ны өглөө 07 цаг 10 минут орчим Дорноговь аймгийн Сайншанд дахь гэрээсээ хичээлдээ явах гэж гарсан 12 настай охин сураггүй алга болсон.

Тухайн өдрийн орой 22 цаг орчим аймгийн удирдлага, холбогдох албаныхан хуралдаж, Сайншандаас гарч, орох автомашины хөдөлгөөнийг зогсоож, эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Гэвч одоог хүртэл охин олдоогүй байна.

Дөнгөж сая Дорноговь аймгийн цагдаагийн газраас орон нутгийн DTV-д тодруулга мэдээлэл өглөө. Ингэхдээ "12 настай Дарья өглөө хичээлдээ явна гэж гараад сураггүй болсон сураггүй алга болсон гомдол мэдээллийг хүлээж аваад шалгаж байна.

Хүүхдийг олоогүй байгаа учраас процесс мэдээлэл өгөх боломжгүй байна. Ард иргэдэд анхааруулж хэлэхэд хүүхдийг эрж байгаа нэрээр бүлэг үүсгэж ийш тийш явж байна. Үүнийг бол мэргэжлийн байгууллагын зөвшөөрлөөр явах нь зүйтэй. Тэгэхгүй бол шалгах ажиллагаанд саад учрууулах, мэдээлэл задрах байдлаар хүндрэл учирна.

Тэгэхээр хэдийгээр сэтгэл санаа зовж байгаа ч бидний ажлыг хүндэтгээд охиныг олох хүртэл, бусад нөхцөл байдлыг тогтоогдох хүртэл хүлээцтэй байгаач гэж уриалмаар байна. Иргэдэд гомдол мэдээлэл ийм байна, тийм байна гэж хэлэхэд арай эрт байна." гэлээ.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin

Huuhdee burtgesen bagshid ih bayrlala.Bhgui bn gj eejid n helsen n ih sain bn.3 nii eglee alga bolson huuhed barag 48 tsagiin daraa misdeg tereg gargana gedeg n eruul uhaan uomuu.EK.ES n uul ovooni tahilga.aimag sumdaar bainga nisdeg teregtei yvj bdg.Huuhded iim udaan shiidver gargaj bgaad durgui hurch bn.MUiin buh baylag.munge boloh bugdiig hudaldaj.BANK.JDU.Kontsess.nuurs bugdiig hedhen hun idej uuj.ard tumen gedes elsgelen.tolgoi hooson .yduuraliig bii bolgoson MANAN.HUN namuudiin gai iim bdld hurgej bga.UIH gishuud.EK.ES haa bn.Negch hun sanaa tavij duugaraagui bn.Ezengui ulsad amidarch bn

Зочин
Зочин

Гадаадад бүгдээрээ нийлэнд хайгаад байдаг юм билээ. Траншейны нүх энэ тэрд уначаагүй байгаа даа. Шалгаарай. Таггүй нүхнүүд зөндөө. Хэний ч санаанд орохгүй газар нүх, гаднаасаа цоожлогддог хаалга энэ тэр үзээрэй. Бурхан минь эсэн мэнд олдоосой гэж залбирч байя даа бүгдээрээ.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Гэхдээ зохион байгуулалттай тэгдэг болохоос дураараа бүлэг үүсгээд явдаггүй. Цагдаад тэдний бүлэг хуваарилах зохион байгуулах цаг зав алга. Аймгийнхаа даргтай хамт зөвхөн нийтийн эзэмшлийн газар болон хөдөө хээрээр эрвэл эр.

иргэн
иргэн

Энэ олон үзмэрч,бөө нар нь үзэж хараад хэлээд өгөөчээ.Хурдан олдоосой бурхан минь.

Зочин
Зочин

Өөө галзуу авгай ЯМАР бөө гээд хашхирч загнаад орилоод байдаг авгай одоо л хэрэгтэй үгүйг нь үзээч бөө нар юу ч мэдэлгүйгээр.Тэр ч байтугай эхийгээ үзчихээд байхад унших ном ч байхгүй хийх үйлдэл байхгүй ЛАМ ГУЙГААД ЭРГҮҮТЭЖ БАЙГАА БАЛАЙНУУЛЫГ ЯАХ УУ.3 ХҮҮХЭД НЬ БӨӨ БАЙЖ ЭХИЙГЭЭ САЙХАН НУТАГЛУУЛЖ ЧАДАХГҮЙ ТЭНЭГҮҮД БАЙВАЛ ЯАХ УУ? БӨӨ ГЭСЭН ҮНЭН ЭРГҮҮ МАЛНУЖД ИХ БАЙНАА.

Холбоотой мэдээ

Back to top button