Хүүхэд хулгайлахыг завдсан гэх иргэн цагдаагийн гэрээт алба хаагч байжээ

Олон нийтийн цахим сүлжээнд цагдаагийн хувцастай хүн хүүхэд хулгайлахыг завдсан гэх мэдээлэл нийтлэгдсэний дагуу ЦЕГ-ын Дотоод хяналт-Аюулгүй байдлын газар, Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс хамтран шалгаж байна.
Тухайн алба хаагч нь Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтсийн гэрээт алба хаагч "У" байсан байна.
Болсон явдлын тухайд "найзынхаа гэрээс гарч явахдаа бага насны хүүхдүүд картаар тоглож байхаар нь нэг нэгнийгээ нүд рүү хатгаваа, наад карт чинь үзүүртэй гэмтээж магадгүй үзүүртэй эвгүй тоглоом, ингэж тоглож болохгүй талаар хэлсэн.
Өөрөө жаахан дүүтэй болохоор чихэр авч өгье гэсэн гэх ба ямар нэгэн буруу санаа бодол байхгүй болсон зүйл л энэ, тэгээд бид яваад өгсөн гэх асуудал болсон нь тогтоогдож, хүүхэд хулгайлах гэмт хэргийн шинж тогтоогдоогүй байна.
Тухайн алба хаагчид болон удирдлагад нь Цагдаагийн албаны тухай хуулийн 81.4 дүгээр зүйлд заасан сахилгын арга хэмжээ авахаар шийдвэрлэж байна.
Эх сурвалж: ЦЕГ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гэмт хэргийн шинжгүй бол Сахилгийн шийтгэл оногдуулж болохгүй ш дээ. Саяхан хүүхэд нүдээ сохолжээ гэж мэдээ явганаас хойш баргалж бүх хүн хөзрөөр тоглож байгаа хүүхдүүдэд заавар зөвлөгөө өгч харагдсан..
ажил нь аварлаа тээ
Aayaya chiher avch uguy gej ee zgr bugd l shn taarch
Үнэн бол яахаараа арга хэмжээ авахуулдаг юмбэ.Дараа тийм сэтгэл гаргаж чадахгүй болношдээ.