Нийгэм мэдээ
99-35 дугаартай Приус машины эзэн цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ

Цахим сүлжээнд 99-35 УБК улсын дугаартай “Приус-50” автомашины замын хөдөлгөөнд оролцох үеийн зургийг нийтэлсэн. Ингэхдээ урдаа нэг хүүхэн суулгачхаад үнсэлцээд түгжрэл дунд явахгүй юм гэх тайлбарыг бичсэн. Улмаар нийтлэлийн сэтгэгдэл хэсэгт .... хаягаас "Энэ машин хаана байна. Гэртээ ирж хоноогүй. Батболдоо..." гэж бичсэн.
Бодит мэдээллийг хүргэхэд уг автомашины эзэмшигч нь настай хүн байдаг. Харин одоо уг машиныг 20 настай хүү нь унадаг бөгөөд тэр эхнэргүй, найз охингүй аж.
Уг нийтлэлийг оруулснаас хойш таньдаг хүмүүс нь машины эзэн рүү "Яагаад түгжрэл дунд үнсэлцээд байгаа юм бэ" гэх мэтээр ярьжээ.
Бусдын автомашины зураг мэдээллийг нийтэлж хуурамч мэдээлэл санаатайгаар ийнхүү тараасны улмаас машины эзний даралт ихсэж, эмнэлэгт хандсан байна.
Түүнчлэн иргэд уг машины зургийг авч цахим орчинд нийтэлж, цагдаа зогсоох зэргээр жолоочийг замын хөдөлгөөнд оролцож чадахгүйд хүргэжээ.

Тиймээс машины эзэн хэн, ямар зорилго сэдлээр машины зургийг цахим сүлжээнд байршуулж, худал мэдээлэл тараасныг тогтоолгохоор цагдаагийн байгууллагад гомдол гаргаад байна.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сошиа-лаас болгоомжтой бай гэж үүнийг л хэлээд байгаа юм. Үхэрнүүд шүү дээ.
20 настай залуу нь унаж яваад асуудал үүсгэсэн юм биш биз дээ . Настанд ямар хамаа байх вэ
end ineedt zvil ogt alga hvnii ner hvnded haldj blhgvi shd
Настай хүн үнсэлцэж болохгүй юу, чавганцдаа баригдахгүй бол яахав дэ, хэхэ
Батболдоо хаа явнаа
Батболдод ийм joke ойлгохгүй онцгүй залуу юмаа
Хүүхэд хулгайлж хэрцгий алуурчинг ингээд тавиач
тэрбум төгрөг нэхэмжлээрэй ккккк
Сүртэй гурил вэ энгийн бдаг зүйл
Таарчдэээ таар шуудайнууд юун завтай юм
16 ТОРГУУЛЬТАЙ, гэхдээ хаа очиж торгуулиа төлчихсөн хүн байна даа
Эхнээсээ л хошин шогруу орчихсон юм биш үү. Хөхрөлдөөд л өнгөрмөөр юм ба дөөө