Нийгэм мэдээ

Б.Ойдов: С.Баатарсүхийн тухай номыг маань хэвлэж өгье гээд хүмүүс холбогдож байна

Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч С.Баатарсүхийн бие муу байгаа тухай сурвалжилга олон нийтэд хүрээд буй. Тэрбээр одоо дүүгийнхээ гэрт амьдарч байна. Цус харвасны улмаас ярих болон бусад чадвараа алдсан. Үүний өмнө хүүхдүүд дээрээ байсан ч тэд нь ахмадын асрамжийн газар аваачсан. Иймд дүү нь гэртээ авчирсан талаараа хэвлэлд ярьсан юм.

С.Баатарсүх бол "Цэнхэр залаа", "Цэцгэн зүйрлэл", "Нүдэн нуур", "Дөрвөн улирал, хоёр амраг" зэрэг олон олон дууны хөгжмийг бүтээсэн нэгэн.

Мэдээлэл түгсний дараа зохиолч, сэтгүүлч Б.Ойдов түүний намтар номыг бичиж буй тухайгаа цахим хуудаст бичсэн. Номыг хэвлэх зардал байхгүйгээс түр зогсоод байгаа гэсэн юм.

Түүнтэй холбогдож товч мэдээлэл авлаа.

-Постыг бичсэнээс хойш хүмүүс их холбогдов уу?

-Нэг хүн холбогдоод, хэвлэж өгье, зардал даая гэсэн. Хэвлэлийн газартай хүн юм шиг байна. Уулзаж амжаагүй л явна.

-Номон дээр та хэр удаан ажиллав?

-Цар тахлын үед бичээд дуусчихсан. Хэвлэх зардлаас болоод л зогсчихсон байсан юм. С.Баатарсүхийн шавь Ц.Ариунаа номыг бичих үед хүмүүстэй холбож, тусалсан. Анх бас өөр нэгэн хүн санал тавьж байсан.

-Та С.Баатарсүхийг хувьчлан таних уу. Өдгөө хүүхдүүдийг нь буруутгах гэх мэтээр өнгөн байдлаар хандах хандлагууд их байна шүү дээ. Сошиал дахь мэдээллийг үзээд хэлмээр зүйл байна уу?

-Бид 20 гаруй жилийн өмнө танилцсан. Өмнө нь хэд хэдэн удаа уулзаж, би ярилцлага авч ч байлаа. Номонд бол хувийн амьдралын тухай хэсэг бараг л байхгүй. Уран бүтээлийг нь голчилсон. Хүмүүс дууны хөгжмөөр нь мэддэг. Гэвч тэр өөрөө бүр дуурь, симфони бичдэг хөгжмийн зохиолч. Олонд төдийлөн танигдаагүй тэр бүтээлүүдийг нь голчилж номоо бичсэн.

Надад хэлэх зүйл юу байх вэ. Хэд хоног хөдөө явж байгаад иртэл ийм мэдээллүүд түгсэн байсан. Бэр нь гэртээ байлгаж байгаа юм байна. Уулзаж амжаагүй байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-11-13 09:41

монголын хөгжмийн авьяастай хүмүүсийг дарж матаж ирсэн том зохиолч гэдэг нь хэн бэ жанцанноров л байх даа

Зочин
Зочин
2023-11-13 11:40

Хүмүүс гэж гарчиг өгтөл уншихаар ганц л хүн холбогдсон гэж байна. Худ�##�ч.

Ханд
Ханд
2023-11-13 14:34

Дүү нь гэсэн дээ.

Иргэн
Иргэн
2023-11-13 17:20

Хулгайч нарыг магтаж бичдэг Ойдов новш мөн үү

iirgen
iirgen
2023-11-14 17:34
Reply to  Иргэн

Тэрийг нь мэлэхгүй ч Баатарсүхийн тухай хэлж ярьж чадахаасаа болихоос нь өмнө ярилцлага авч маш монгол хэлнийхээ арвин их үгийн баялаг найруулга бүхий маш сайхан эмх цэгцтэй хийсэн уран бүтээлийг нь хүмүүст таниулж бичсэн гавьяатай гэж харж байна.

Иргэн
Иргэн
2023-11-14 17:01

Хүний г хэр зэрэг амьдраа вэ гэдгийг өтөлс буур�##� үеийг нь хардаг гэж эртний Монголчууд хэлцдэг байжээ, Иймд з�##�уус минь мөнхийн з�##�уугаараа байх юм шиг ар гэр авгай хүүхдээ анхаар�##�ын гадна бүү орхиорой тэд чинь таны өтөл насны амь даатг�##� шүү

Зочин
Зочин
2023-11-15 01:47

Яг үнэндээ үйдийн үрээ эдэлж явна даа энэ хүн.Зайлуул тавтиргүй хулхи явсаны гор доо.

Холбоотой мэдээ

Back to top button