УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Г.Сайханбаярын үед 10, С.Ганбямбын үед 4 цэрэг амиа алдлаа

Зэвсэгт хүчний 326 дугаар ангид өнгөрөгч сарын 20-ны өдөр цэрэгт татагдсан 21 настай оюутан нас барсан харамсалтай хэрэг Монгол бахархлын өмнөх өдөр /2023.11.13/ гарав.

“Бид чухам юугаар бахархах вэ” хэмээн нийгэм даяар халаглаж, Ерөнхийлөгч нь ар гэрийнхэнтэй нь утсаар эмгэнэл илэрхийлж, салбар хариуцсан сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга С.Ганбямба хоёр таг чиг.

Одоогоос яг сарын өмнө Г.Сайханбаяр хэвлэлд тодруулга өгөх үеэрээ “Цэрэг амиа алддаг асуудлыг 2022 оноос хойш таслан зогсоосон” хэмээн худал ярьж зогссон билээ.

Түүнийг худал ярьсныг амиа алдсан цэргүүдийг тоогоор өгүүлье.

2022.06-р сард: Дотоодын цэргийн 05-р ангийн хугацаат цэргийн алба хаагч 18 настай З.Н 2022.06.16-ны орой Цэргийн төв эмнэлэгт яаралтай түргэн тусламж авахаар ухаангүй хүргэгдэн очиж, улмаар ходоодны мэс засалд орсон хэдий ч нас барсан харамсалтай хэрэг гарсан.

2022.07-р сард: "Зэвсэгт хүчний 167-р ангид хугацаат цэргийн алба хаагч Өмнөговь аймагт өндөр барилгаас унаж амиа алдсан.

2022.08.01 өдөр 017 дугаар ангийн дэд ахлагч 22 настай “З” Зэвсэгт хүчний 065-р ангийн хашаанд тогонд цохиулж нас барав.

2022.08.06 Дорнод аймагт байрлах Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн байлдагч 21 настай Х усанд живж амиа алдав.

2022.08.07 Завхан аймгийн Тэс суман дахь хилийн цэргийн 0277 дугаар ангид Увс аймгийн Тариалан сумаас татагдсан 19 настай, байлдагч Б мод бэлтгэж байх үедээ модонд цохиулж, толгойн тус газраа гэмтэл авч ГССҮТ-д ухаангүй байдалтай хүргэгдэв.  

2022.09.29 Увс аймгийн хилийн цэргийн 0245 дугаар ангид татагдаж,  малын суурьт үүрэг гүйцэтгэж байсан 19 настай байлдагч боомилж амиа алдав.

2023.02.27: Төв аймгийн Алтанбулаг сум дахь Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид алба хааж байсан хугацаат цэргийн алба хаагч нас барсан.

2023.05.12: Баян-Өлгий аймгийн хилийн цэргийн 0165 дугаар ангид шинээр цэрэгт татагдаад, дөнгөж долоо хонож байсан 19 настай хүү учир битүүлгээр амиа алдав. 

2023.06.23: Төв аймгийн Алтанбулаг сум дахь 0119 дүгээр ангид алба хааж байсан 19 настай “Б” нь кросс гүйлтэд гүйх явцдаа ухаан алдаж, улмаар эмчлүүлж байхдаа амь эрсэдсэн.

2023.11.13 Зэвсэгт хүчний 326 дугаар ангид 21 настай төгсөх курсийн оюутан амиа алдав.

Энэ бол Г.Сайханбаярыг сайд болсноос хойших дөнгөж 2022, 2023 хоёрхон оны тоо. Хоёрхон сарын дотор ДӨРВӨН цэрэг эндэж байсан харгис тохиолдол ч гарч байв.

ХЭҮК-оос сүүлийн 10 жилд 50 гаруй цэрэг алба хааж байхдаа амиа алдсан гэдэг тоо гаргажээ.

Г.Сайханбаярын хувьд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Засгийн газрын танхимд гуйж үлдээсэн таван сайдын нэг. Түүний найз. Ерөнхийлөгчийн найз Г.Сайханбаярт огцрох үндэслэл байхгүй учир тэр "2022 оноос хойш цэрэг үхээгүй” хэмээн худал бас том ярьж зогссон байх. Учир нь, цэргүүдийн асуудлыг бүхэлд ЗХЖШ хариуцах хуультай бөгөөд энэ нь Ерөнхийлөгчийн инститүцэд хамаардаг. Өөрөөр хэлбэл, цэрэг нас барахад ЗГ болоод Батлан хамгаалахын сайд хариуцлага хүлээхгүй. Тэгэхээр Г.Сайханбаярт цэрэг нас барсантай холбоотой хариуцлага тооцох шууд үндэслэл байхгүй тул тэр гэдийх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-11-15 09:09

Арай л зэрлэг байна. Хэнч аруцлаа хүлээхгүй. Яагаад нас барсан нь тодорхойгүй . Яагаад гэдгээ мэдвэл засахад хялбар.

Зочин
Зочин
2023-11-15 09:21

Үхсэн хулгайчууддаа хариуцлага тооцоочээ.

ЗОЧИН
ЗОЧИН
2023-11-15 09:57

САЙД ОГЦОРДОГГҮЙ БОЛОХООР ЦЭРЭГ АМИА АЛДАХ НЬ ХАМААГҮЙ БОЛОЛТОЙ. ТЭГВЭЛ ТАВЧИГТАЙ ЭХЭЭС БОЛЖ ЕРӨНХИЙ САЙД ОГЦОРЧ БАЙСАН ЖИШГИЙН ДАГУУ ОЮУНЭРДЭНЭ ОГЦОРЧ ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭХ НЬ ЗӨВ.

Халтар
Халтар
2023-11-15 10:17

Хүүхдүүдээ цэрэгт явуулчаад айж суугаа эцэг эхчүүд олширч байна

Үл таалагч
Үл таалагч
2023-11-15 10:18

Хариуцлагаас мултрагсад бол дээд төвшиний амин найзуудтай тул хариуцлага хүлээдэггүй жамтай гэнэм. Ингэхээр яаж монгол хууль нь жинхэнэ утгаараа хэрэгжих вэ дээ???? Ард түмэн нь хохирдог тогтолцоотой болчихсон.

Зочин
Зочин
2023-11-15 10:29

Ээлгүй сайд байнаа

zochin
zochin
2023-11-15 10:47

Ene meliisen said geed baigaa noxriig ajilaas n z##luulaach Eronxii saidaa,xiisen buteesen yum bn uu naad noxor t chin.

Бат
Бат
2023-11-15 13:17

БНСУ-д бол ш�##�ны модоор ахлах түрүүч нь шинэ цэргээ цохиод нэг их гэмтэл аваагүй байхад л Армийн командлагч нь огцорч байх юм. Манайд бол тоох ч үгүй. Юу ч болоогүй юм шиг л байдаг. Одоо цочроо өгөх цаг нь болсон. Маш хоцрогдсон Зөвлөлтийн үеийн арга барилаар хугцаат цэргийг сургадаг, тэр олон оронд сураад ирлээ гэдэг офицер, ахлагч нар нь ирээд шинэчлэл хийх гэхээр хийлгэдэггүй. Зөвлөлтийн үеийн 60, 70-аад оны хоцрогдсон зэвсэгтэй, арга барилтай манай Армийн дүр төрх. Офицеруудынх нь хувцас улам загварлаг болж, үнэтэй савхи, каракуль арьсаар гангарсаар. Жирийн цэргийн хувцас гэж хоцрогдлын туйл. Яана да. Ядарсан Арми.

Иргэн
Иргэн
2023-11-15 13:21

Цэрэг нас бархад сайдад хамаагүй юм.бна ангийн. Захирагчид. Бас хамаагүй юу

Зочин
Зочин
2023-11-15 18:29

Монгол улсын Зэвсэгт хүчин ба Хилийн цэргийг тусд нь с�##�гаж ту�####�а яаманд хариуцуулж, Монгол улсын батлан хамга�##�ах с�##�барыг хоорондоо хэлхээ уялдаагүй, с�##�ангид ту�####�а болгох ажлыг хэн хийсэн бэ?

Зочин
Зочин
2023-11-16 07:49

Ter setguulchded gargaj bgaag tsarai bol said gehed arai bish shuu! Naad tenegtee hariltsaa handlaga gej yu bdgiig zaaj uguuchee Huukee! naad m#laa ogstruul!!!!

Зочин НАРАНГЭРЭЛ
Зочин НАРАНГЭРЭЛ
2023-11-16 12:44

энэ худлаа хоосон генер�##�уудыг �######�уулв�##� яасан юм бэ юу хийж гийгүүлсэн генер�##� цол өгдөг юм бэ одоо үед манай монголд генер�##� болох хүн хаана байхгүй шүү ийм өндөр цол өгдөгөө боль

Холбоотой мэдээ

Back to top button