Сайхан-Овоочууд давж заалдах шатанд ялж, шүтлэгт хайрхнаа авч үлдлээ

Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт орших Баян-Овоо, Бадрах-Овоо гэх нутгийн иргэдийн шүтэж, сүсэглэж ирсэн газар 2020 онд аймгийн Засаг даргын захирамжаар түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай хоёр зөвшөөрөл олгосон байна. Нутгийн иргэд, "Онги гол" хөдөлгөөн уг зөвшөөрлийг хууль бус хэмээн үзэж, 2021 онд шүүхэд хандсан байдаг.
2023 оны зургаадугаар сард Дорноговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарч, дээрх хоёр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ. Тэгвэл өнөөдөр /2023.11.16/ Нийслэл дэх захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Энэ хүртэл тус сумынхан тууштай хамтран нэгдэж, шүүх процесстой холбоотой бүхий л зардал, өмгөөлөгчийн ажлын хөлсийг төлөхийн тулд хандив зохион байгуулж, малаа хандивлаж байжээ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баяр хүргэе ! Тууштай тэмцлийн үр нааштай гарсанд ура
Баяр хүргэе!
Энэ төрд гарсан хулгайчид �######�уул гэж ганц Онги гол гэж тбб тэмцэж байх гэж
Гоё бн аа, Онги гол хөдөлгөөний та нар минь!
za odoo baynhongorchuud unuu erunhiilegchiin ohin bil uu ? kanad luivarchidtai hamtarsan luivriig shuuhed ugch eh nutgaa hamgaal !
orosiin tagnuuluud yaljee
nasaarai guilgachin yaduu yawah zayatai har teneguud
За болждээ.ашгүй.шүүхийнхэн ч овоодоо
tursun nutag mini uhsan nuh owoolson shoroogui hun m#liin zoo tenger bn
Үр ашиггүй олон м�##� өсгөж орон нутгаа цөлжүүлж хамгийн их сүйрүүлдэг хүмүүс бол эх орондоо хайртай м�##�чид билээ. Хохь чинь
Төгрөг хайрхан яасан бэ