Үндсэн хуулийн цэцийн шинэ гишүүд үнэмлэхээ гардлаа

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2023.11.17/ Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон Л.Өлзийсайхан, О.Мөнхсайхан, Э.Энхтуяа нарыг хүлээн авч уулзаж, үнэмлэхийг нь гардуулан өглөө.
Тэрбээр, "та бүхэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулахаас эхлээд хэлэлцэн, батлах хүртэлх бүх үе шатанд оролцсон. Үндсэн хуулийн үзэл санаа, үнэт зүйлийг сахин хамгаалах, бэхжүүлэхэд хичээн ажиллана гэдэгт итгэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 64.1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн” гэж заасан.
Үндсэн хуулийн цэц төвийг сахисан, бие даасан, хараат бус байх ёстой. Энэхүү үүргээ ухамсарлаж, чин үнэнчээр ажиллах мэдлэг чадвар, ёс суртахуунтай, эрх зүйч, хуульчид томилогдсон гэдэгт итгэж байна. Цаашид Үндсэн хуулийн цэцийн тухай хуулиа төгөлдөршүүлэн, хүний үндсэн эрхийг хамгаалах эрх зүйн шинэчлэлийн эхлэлийг та бүхэн тавьж байна гээд шинээр томилогдсон Үндсэн хуулийн цэцийн гишүүдэд амжилт хүслээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ эмээ нар одоо ач зээгээ хараад элдэв хов живээ яриад шар будаатай цайгаа чанаад архичин өвгөдтэй хөзөр мушкаа тоглоод гэртээ сууж насан намбандаа байгаачээ. Юун дарга сайд вэ эмээ нарыг хүн байтугай 3 настай бацаан ч тоохгүй болсон цаг билээ.
Эрхэм зочин Та жинхэнэ соци�##�измаараа сэтгэж бна даа, хө !!!
ЯМАР Ч ИХ БАЯСАГЛАН ТӨГӨЛДӨР ИНЭЭД АЛДЦЫН ЧААВААС ХАЖУУДАА ЗОГСЧ БАЙГАА ШАТАРААС АВАХУУЛААД ӨӨРСДИЙГӨӨ УЛС ТӨРЧИД ГЭЭД БОДЦОН ТҮҮНДЭЭ ИТГЭЧИХЭЭД ЯВАА ГАРУУДЫН УТСАН ХҮҮХЭЛДЭЙ ЖИЙРЭГ БОЛЖ ЯЫВАХ ТИЙМ ГОЁ БАЙДАГ УУ? ТА НАРТ ХАРИУЛААЧ
Өлзийсайхан гэж өөрийнхөө хүнийг Зандаршатар томилоод хамт зургаа авхуулсан нь гэдэг зураг байх шив дээ.
БАЯР ХҮРГЭE . АМЖИЛТ ХҮСЬE. ӨНДӨР БОЛОВСРОЛТОЙ МУНДАГ ЗАЛУУС.
Бодцон гэж үг байдаггүй зөв бичих дүрэм унш
Хогийн газар....