Монгол дахь ОХУ-ын элчингийн жолооч согтуурсан үедээ иргэдийг буугаар сүрдүүлжээ

Монгол дахь ОХУ-ын элчин сайдын яамны жолооч согтуурсан үедээ иргэд рүү буу чиглүүлж сүрдүүлсэн хэрэг гарчээ. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 03-ны өдрийн оройн 23 цаг 20 минутад СБД-ийн нэгдүгээр хороонд байрлах хуримын ордны урд зам дээр 01-31дк ОХУ-ын элчин сайдын яамны машины жолооч согтуу бөгөөд машинаасаа буу гаргаж ирээд буудна гэж сүрдүүлж байна гэх дуудлага мэдээллийг ирүүлжээ.
Энэ дагуу холбогдох албанынхан шалгалт хийхэд, 40 настай иргэн “М”-ийг Шангрилла төвийн урд зам дагуу замын түгжрэлд авто машиндаа сууж байх үед 01-31ДК улсын дугаартай цагаан өнгийн суудлын авто машинаас үл таних 2-3 эрэгтэй хүн хэл амаар доромжилж гар буу мэт зүйлээр буудна шүү гэж айлган сүрдүүлсэн болох нь тогтоогджээ. Цагдаагийн алба хаагчид дээрх дуудлага мэдээллийг шалгаж очих үед авто машины хаалга, цонх түгжээтэй дотор нь 2-3 хүн сууж байсныг ОХУ-ын элчин сайдын яамны холбогдох хүмүүст хүлээлгэн өгсөн байна.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.