А.Энхбаяр: Монголчууд бид бодож тунгаадаг үндэстний ухамсраа сэргээж, оюуны хувьсал хийх эрин цаг иржээ

Монгол улсад 2021 оноос “Тэнгэрийн сургууль” үйл ажиллагаа явуулж эхэлжээ. “Тэнгэрийн сургууль дотроо “Хайрын тэнхим”, “Хөх төрмөс тэнхим”, “Төрийн тэнхим” гэсэн гурван тэнхим дээр тулгуурладаг аж. Нэрээсээ л сонирхол татах энэ сургуулийн сургалт, үйл ажиллагааг сонирхож бид “Хайрын тэнхим”-ийн үүсгэн байгуулагч, тэргүүн А.Энхбаяртай ярилцлаа.
НЭМЭЛТ:
Уншигчдын хувьд "Тэнгэрийн сургууль"-ийг бөөгийн сургууль гэж эндүүрч ойлгох хандлага дийлэнх байна. Иймд нэмэлт залруулга ойлголт өгөх үүднээс, тодруулга ярилцлагыг контентын эхэн хэсэгт дэлгэрүүлэн нийтэлж байна.
-Юуны өмнө “Бөөгийн сургууль” гэж тодорхойлох нь учир дутагдалтай юм байна. Ерөнхий үйл ажиллагааг юу гэж ойлговол зохих вэ?
-Бидний албан ёсны зөвшөөрөл бол НҮТББ-ын статусаар юм. Энэ хүрээндээ олон нийтэд чиглэсэн танин мэдэхүйн үйл ажиллагаа явуулдаг. Дипломын бус, насан туршийн боловрол олгодог гэсэн үг л дээ. Бөөгийн сургууль гэдэг бол алдаатай ойлголт юм. Тэнгэр гэдэг заавал бөөтэй холбогдох албагүй шүү дээ.
Тэнгэр газрын савслага дунд амьдарч байгаа монголчууд бид үндэс угсаа, уг гарвал бүгдээ мартжээ. Нар сар, од эрхсээр дамжуулан тэнгэртэйгээ харьцдаг тэр уламжлалт сэтгэлгээнээсээ төөрсөн байна. Иймд “Монгол хүн гэдэг ийм үнэт зүйлтэй, түүхтэй” гэдгийг сануулах, таниулах зорилготой байгуулагдсан НҮТББ юм.
-Тэгэхээр бөө биш хүн ч суралцаж болох нь?
-Тийм. Ерөөсөө монгол хүнд л зориулж байгаа үйл ажиллагаа. Энэ бүх танин мэдэхүйн мэдлэгийг зөвхөн бөө гэж ойлгоод байгаа нь бас нийгмийн алдаа болов уу. Тэнгэр үзэлтэй монгол хүн юу мэдэх, сурах хэрэгтэй вэ гэдэг агуулга дээр бид төвлөрдөг. Энэ хүрээндээ одон гараг, зурхай гээд олон чиглэлийн сургалт явуулдаг юм.
-Дотроо гурван тэнхимтэй юм байна. Ялгаа нь?
-Их, дээд сургуулиад дотроо төрөлжсөн тэнхимтэй байдгийн адил ойлголт. Өөрөөр хэлбэл хүнд өгч буй танин мэдэхүйн агуулга, чиглэлээрээ ялгаатай.
“Хайрын тэнхим” бол ухамсар гэж юу вэ гэдэг агуулгад төвлөрдөг. Уншсан ном, хураасан мэдлэг бүхнээ ил ухамсраар шүтэлцүүлж, харин далд ухамсраас чөлөөлөхийг нь чөлөөлж, илрүүлэхийг нь илрүүлж, үндэстний ухамсар ой санамжаа сэргээх хэрэгтэй. Үүнийг таньсан хүн бүр нэг нэгнээ хайрладаг, хүндэлдэг.
“Төрийн тэнхим” бол монголчуудын байгуулсан, төлөвшүүлсэн төрт ёсны түүхэн ухамсар гэж юу вэ гэдгийг сургадаг. Төрийн бодлогод энэ үзэл санаагаа хэрхэн илэрхийлэх вэ. Энэ үүднээс боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, түүнд чиглэсэн цэгцтэй танин мэдэхүйн мэдлэг түгээдэг.
Харин “Хөх төрмөс” тэнхим нь бөө гэгээн тархин ойлголтуудыг дэлгэрүүлж, ер нь увдис бэлэг гэж юу вэ, онгод тэнгэр гэж юу вэ, улаачтайгаа хэрхэн харилцдаг вэ, түүнийх нь утга учир, үйл явц хэрхэн явагддаг вэ гэсэн ойлголт, мэдлэг өгдөг.
-Та анх багш нь зүүдэнд нь ирж, ам авахыг хүссэн гэж дурджээ. Энэ үед та ямар ам өгсөн бэ?
-Багш маань зүүд нойрны завсар орж ирсэн. “Багшийнхаа ачийг яаж хариулах юм бэ?” гэсэн. Ам ав гэсэн. Би “Ямар ам өгөх вэ, таны ачийг яаж хариулах вэ” гэж асуусан. Ингээд тухайн үедээ удган зайрангуудыг цэгцэлж өгье гэчихсэн. Дараа нь энэ ам, амлалт маань өөрөө юу байж вэ гэдгийг таних, боловсруулан, ойлгох үйл явцыг туулсан. Энэ бүхэн бол ерөөс оюун санаа эмх цэгцтэй байлгах ойлголт юм байна. Яах гэж удгад, зайран болов. Энэ хувь тавилан, өгөгдөж байгаа эрдмийг бид хэрхэн өргөж, залж, түгээж авч явах вэ. Эдгээр ойлголт эхлээд бидний оюун санаанд цэгцтэй боловсрох ёстой юм байна гэдэг үүднээс энэ НҮТББ-аа байгуулсан л даа.
-Та мөн маш их мод тарьдаг юм байна?
-Би 2010 оноос хойш мод тарьсан. Модоор дамжуулж газар шороо, байгалийг танин мэдэх боломжтой. Яагаад монголчууд ургийн бичгээ модоор дүрсэлдэг, түүгээр дамжуулан тайлбарладаг байв. “Хэний мод сайн ургана, түүгээр өөрсдийн зам мөрийг шинжье” гэдэг ёгт тэмдэг тавьдаг ард түмэн бол монголчууд шүү дээ.
Суулгасан үр дэлгэрч ургадаг. Тэр мод дараа нь боловсорч, үр шимээ түгээдэг. Энэ бүгдийг би мод тарихдаа ойлгосон. Энэ хүрээнд “Хөдөлмөр” өдрийн зуслан байгуулсан. Зуслан дээр хүүхдүүд ээж аавтайгаа ирж үр суулгадаг. Ингэвэл ирээдүйд хэтдээ бүтээгч хүүхдүүд болно шүү дээ. Мөн зөвхөн эрүүл газар мод тариад байх нь чухал биш. Хан-Уул дүүргийн 13-р хороонд гэхэд 350 гаруй га эвдэрсэн газар бий. Түүнийг нөхөн сэргээж, мод тарих нь илүү өгөөжтэй. Газрын зүй зохистой дахин ашиглалтыг бий болгоно.
-Тэнгэрийн сургууль гэхээр их содон санагдаж байна. Сургуулиа танилцуулаач та?
-Монголчууд өөрсдийн гэсэн үүх түүх, үнэт зүйлтэй асар том үндэстэн. Гэхдээ өөрсдийгөө танихаа байж, төөрсөн байна. Монгол хүн гэж хэн юм бэ гэдгээ тодорхойлж чадахааргүй түвшинд очсон. Тиймээс монголчуудынхаа тэр гайхалтай үндэстний шинж чанарыг нь таниулж, Монгол улсаа сэргээн мандаах шаардлагатай байна. Эх түүх, үнэт зүйлээсээ суралцаж буцаад бид сэргэн мандах ёстой гэх учир шалтгаан, үзэл санаан дээр тулгуурлан нийгэм, олон нийтийг соён гэгээрүүлэх чиглэлийн найман багш нэгдэж “Тэнгэрийн сургууль”-ийг 2021 онд байгуулсан.
Монгол төрт улс байсан. Монголчууд бөө гэгээн тархитай, бөх зөнтэй ард түмэн. Мөн монгол хүн гэдэг байгалийн мөн чанарыг бүрэн таньсан, жинхэнэ хайранд боловсорсон, сэрж сэхээрсэн, гэгээрсэн ард түмэн байсан гэсэн үндсэн гурван үзэл санаанд тулгуурлан “Хайрын тэнхим”, “Хөх төрмөс тэнхим”, “Төрийн тэнхим” гэсэн гурван тэнхимийг байгуулж, үйл ажиллагаагаа явуулж байна.

-Та энэ ажилтайгаа анх яаж холбогдов. Өөрөө бөө юу?
-Би 17 насандаа их хүндээр өвдөж, гуравхан сарын настай гэж хэлэгдэж байв. Түүнээс хойш өөрийгөө эрж хайсан. Тухайн үед аавын минь талын хамт тоглож өссөн үеийн минь хоёр хүү, нэг охин хоёр жилийн дотор нас барцгаасан. Хоёр эмэгтэй нь хүнд өвдөж, хоёр хүү нь хүнд хорлогдож нас барсан. Түүнээс хойш найман жилийн дараа санаандгүй нэг хүнтэй таараад “Эцгийн талаас чинь та нарын үед хоёр хүү, хоёр охин эндэх ёстой удмын хараал байж. Гурав нь хэдийн өөд болчихсон чи өөрөө амьдрах гэсэн хүслээрээ амьд үлдсэн хүн байна” гэдэг зүйлийг сонссон. Тэр нь миний амьдралд бодитой зүйл байсан. Үнэхээр би амьд үлдмээр байна гэж чин зүрхнээсээ залбирсныхаа хүчинд амьд үлдсэн гэдэгтээ бүрэн дүүрэн итгэлтэй байдаг. Түүнээс хойш удмын хараал, үхэл, өвчин тэр бүх зүйлийн учир шалтгааныг судалж эхэлсэн. Өөрийгөө таньсан, өвгөдөө судалсан, үнэ цэн, сэтгэл, тархины чанар, оюун ухаан, амьдралын мөн чанар, бурхад богд, өвгөдийн сургаал гээд олон зүйлийг дэлгэр судлах хувь зохиолыг өөртөө бүрдүүлсэн.
2012-2016 оны хооронд би бөөлж байсан. Бөө тэнгэр, өвгөд дээдэстэйгээ холбогдсон. Тэр хугацаандаа өвөг дээдэс яах гэж, бидэнд юу хэлэх гэж, юу хийлгэх гэж, юу хүсэж ирж байгааг өвгөдтэйгөө холбогдож маш сайн ойлгож авсан. Мөнхөд өвгөдөөсөө асууж сурч, заалгаж чиглүүлж явахаас илүүтэй түүнийг нь таньж ухамсарлаад, өөрөө түүнийг нь боловсруулж, дэлгэрүүлж, тэтгэж, өндөр тэнгэрийн үүргээ биелүүлэх нь зөв гэдгийг таньж ухаарсан.
Тэгээд нийгэм ард түмнээ соён гэгээрүүлэхийн тулд цахимаар олон нийтэд хичээл, сургалт явуулж түгээж байгаад 2020 оны 11 сард анх “Тэнгэрийн сургууль”-ийн одоогийн захирал Д.Уламбаяр гуайтай уулзаж, энэ ажилтайгаа холбогдсон түүхтэй. Зөвхөн өвгөдийн мэдлэг бус бүхий л шашин сургаалыг судалсан номын мэдлэг, өөрийн амьдралын 20 гаруй жилийн туршлагадаа тулгуурласан танин мэдэхүйн үр дүнгээ нийтэд түгээж явна.

-Одоо тэгэхээр бөөлөхөө байсан гэсэн үг үү?
-Шулуухан хэлэхэд энэ бол миний л амьдрал. Өвгөдийнхөө зүгээр нэг хүүхэлдэй болох гэж би энэ хорвоо дээр бууж ирээгүй. Өөрийгөө мэдэхгүй болсон үрстээ зөв амьдрах ухааныг таниулахын тулд л өвгөд бууж ирж байгаа. Түүнээс биш үргэлж утсан хүүхэлдэй болгож ашиглаад хийх бүх зүйлийг нь заана гэдэг асар том сэтгэлийн шорон, боолчлол.
Сайн тэнгэрийн үүргийг насаараа судлаад бардаггүй гэх зэргээр манай удган зайрангууд сайхан сайхан юм ярьдаг л даа. Би бол үүний эсрэг байдаг. Үргэлж ээжээрээ тэжээлгэж амьдрахтай л ижил зүйл. Өвгөд дээдсээ амрааж, өөрөө хийх үйлээ ойлгох ёстой.
Удгад зайрангууд өөрийн гэсэн онгод тэнгэртэйгээ холбогдож хүнд тустай үйл хийж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ хийж буй үйлээ тэр улаач, эзэн бие өөрөө хариуцах ёстой. Өөрийнхөөрөө дамжуулж орж ирж байгаа долгион дээрээ "Би хийгээгүй. Тэнгэр хийсэн" гээд зогсож байна гэдэг бол ухамсаргүй үйлдэл. Өнөө цагийн удган, зайрангууд үүнийг ойлгох ёстой. Энэ бол цаг зуурын зүйл. Ухааныг таньж аваад буцаад чөлөөлөх ёстой. Өр төлөөсөнд бариулчихсан юм шиг, үргэлж хүний зовлон угаагаад сууж байх гэж дээд тэнгэрүүд бууж ирээгүй. Үргэлж биднийг сархад шимээд, цай зоог, гүнцэг хүртээд сууж байлгах гэж тэд ирээгүй. Үр хүүхдүүд дээрээ бууж ирээд ухааныг таниулчхаад эрх чөлөөтэй байж дээд тэнгэртээ амар амгалан байхаар буцах ёстой гэдгийг ухамсарт оюунаараа хүлээн авч, бодож тунгаах ёстой. Би өөрөө дээд тэнгэрийн боол гээд хэлэх нэг өөр. Хэрхэн боол болох вэ гэдгээ бид асар нарийн бодож, тунгаах ёстой. Энэ үйлийг ч бас Хайрлах урлагийн академи дэлгэр таниулахаар зорьж байгаа.

Яагаад би энэ зүйлийг баттай итгэлтэй хэлж байна гэхээр онгод тэнгэрийг минь залаалж өгсөн багш маань буцах болохдоо шөнө зүүдэнд минь ирж багшийнхаа ачийг хариул гэж ам авахыг хүссэн. Бушуул, түргэл гэж үүрээр гурван удаа шамдаж орж ирсэн. Тухайн үедээ юуг, яах гэж амлах ёстойгоо ч мэдэхгүй байсан тул бөө тэнгэр, удгануудын учрыг жоохон цэгцэлж, ойлгуулж өгье гэдэг ам авсан. 2014 оноос үүнийгээ боловсруулж, таньсан билгээр дэлгэрүүлэхээр зорьж явна. Энэ бол тухайн үед багшдаа өгсөн миний ам, амлалт.
Янз бүрийн юм хэлж, ярьж явдаг удган зайран олон байдаг. Тэнгэрийн үгийг дамжуулж болно. Гэхдээ тэгж дамжуулахдаа өөрийн сэтгэл хөдлөлөө удирдаж чадах, хариуцаж чадах ёстой. Үүнийг өнөө цагийн удган зайрангууд таних ёстой.
“Алтан дээд үнэний аялгуу” гээд сайхан судар байгаа. Гэхдээ үүнийг Библи мэт дагаж явна гэдэг боломжгүй зүйл. Хүнээс хүнд түгээж ирсэн тэр нандин сайхан сургаалыг таньсан, тайлсан гэх олон зөрчил нийгмээр дүүрэн байна. Энэ бол өвөг дээдсийнхээ ухааныг дутуу, буруу таньж буй хэлбэр. Одоогийн соёлт нийгэмд зөв нийгэм байгуулахын тулд сударт мөргүүлдэг байх юм бол шашин болгоод л алдахаас өөр ид шидийг олохгүй гэдгийг ойлгож, таних хэрэгтэй. Энэ үнэнийг ч гэсэн таниулах шаардлага байгаа. Монголчууд бид мөнх тэнгэрээ шүтэж, байгаль дэлхийтэйгээ харьцдаг болохоос биш зүгээр нэг судар номд мөргөдөг ард түмэн биш.

-Хайрын тэнхимийн сургалт ямар хэлбэрээр явагддаг вэ. Хэдэн хүн хамрагдаад байна?
-Хайрын тэнхим маань 2022 оны 11 сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Нэг жилийн хугацаанд хүрээгээ тэлж “Хайрлах урлагийн академи” гэсэн цогц үйл ажиллагаатай болсон. Хувь хүнд чиглэсэн, олон нийтэд чиглэсэн таниулах сэхээрлийн ажлууд хийж байгаа. Гүнзгийрүүлэн билиг билгүүний хичээлийг судлахыг хүссэн хүмүүст зориулсан ганцаарчилсан сургалтууд бий. Байгаль дэлхий, өвөг дээдсээ хэрхэн хүндэлж харилцахыг залууст таниулахад чиглэсэн олон ажлыг хийдэг. Зөвхөн ном үзээд суудаггүй, практик дээр зүрхний сэтгэлгээ буюу бүгдийг хайрлахад сургадаг. Сард дунджаар 200-300 хүн хамрагддаг.
Манай хайрын тэнхим хайрлах урлагийг ард түмэнд таниулахаар байгуулагдсан. Ухамсарт хүн яаж амьдралаа авч явах ёстой, амьдралын чанарыг танин барих нь ямар учир шалтгаантай, оюун санааны эрх чөлөө гэж юу юм, хайранд хүрч хайранд боловсорно гэдэг нь ямар чанар болохыг бид голчлон таниулж түгээдэг.
-Албан ёсны зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаагаа явуулдаг гэж ойлгож болох уу?
-Албан ёсны зөвшөөрөлтэй. Гэхдээ НҮТББ-ын зөвшөөрөл. Манай сургалт диплом олгодоггүй, НҮТББ-ын хүрээнд олон нийтэд танин мэдэхүйн мэдлэг ойлгох зорилгоор үйл ажиллагаа явуулдаг талаар дээр дурдсан. Ертөнцөд хувьсаж өөрчлөгдөөгүй нэг л үнэн зүйл бий. Тэр бол бүх зүйл хувьсан өөрчлөгддөг гэдгийг л таних. Бүх юм хувьсаж өөрчлөгдөж байхад бид бүх юм нэг хэвэндээ байх юм шиг ойлгож нэгэндээ гомдож, буруугаар ойлгодог. Бүх зүйл бэрх байна, мөнгөгүй байна бэрхшээлтэй байна гэж ярьдаг. Гэтэл мөнгө байхгүйдээ биш бид надад байхгүй гэсэн бодолдоо л бэрхшээлд автдаг. Бид ямар хүсэл шуналын эрхшээлд орсон байгаа вэ гэдгээ ухамсарлавал тэр бэрхшээлээс гарах гарцуудыг олж харах боломжтой. Байгаль дэлхийгээ авран хамгаалах дундаа харилцаагаа төгөлдөржүүлж, үндэс угсаа, удам гарвал бүх зүйлээ эрж олж танихад чиглэсэн. Мөн улс үндэстэн болгонд өөрийн гэсэн язгуур хэл соёл гэж юм бий. Тиймээс үндэстнээ хэл соёл дээрээ боловсруулахад чиглэсэн бүхий л үйл ажиллагааг хийхээр зорьж байна.

-Тэнгэрийн сургууль, тэнгэр үзэл, дээд тэнгэрээс заяат төрсөн ард түмэн зэргээр их ярьж байна л даа. Үүнийг тайлбарлавал?
-Цэнхэр гараг дээр амьдарч байгаа хүн болгон тэнгэрийн дор, газрын дээр, тэнгэр газрын савслага дунд боловсорч байгаа. Өөрийнхөө л үзэл бодлыг үнэн гэж батлахын тулд өрөөл бусдыг хөнөөж болохгүй гэдгийг Монголчууд эртнээс таньсан ард түмэн. Тэнгэр мэт хязгааргүй уужим сэтгэх чадамжийг тэнгэр үзэл гэж байгаа. Эзэн Чингис хаан найман зууны өмнө амьдралын мөн чанарыг таньж чадаагүй бүгдийг номхотгон тэгшилж, амьдралын мөн чанарыг таниулахын тулд л дайн байлдааныг хийсэн. Тэнгэр үзлийг зөвхөн бөө мөргөлтэй холбож ойлгож болохгүй. Монголчууд бол амьдралын мөн чанарыг дэлхийн хүмүүст таниулж, түгээхээр ирсэн ард түмэн.
-Монголчууд их зөн совинтой ард түмэн гэж та хэллээ. Тэгэхээр бидэнд төрөхөөс л өгөгдсөн байдаг уу, эсвэл хөгжүүлж олж нээдэг зүйл үү?
-Өвгөд, уг үндэс гэдэг нь одоо бидний нүдэнд харагдахгүй ч гэсэн мэдээлэл, долгион хэлбэрт асар том хэлбэлзэл давтамжийн хүрээнд мөнхөд оршиж байдаг зүйл. Тиймээс бид тэр долгион хэлийг барьж, ойлгож болно. Гэхдээ хүний санаа сэтгэл тогтворгүй байвал байнгын урсан хэлбэлзэж байгаа тэр долгион дундаас мэдээллийг тодорхой тунгалаг бариад авах боломжгүй байдаг. Дохио тэмдэггүй ирдэг зүйл нэг ч байдаггүй. Зөн гэдэг бол байнга урсаж байдаг мэдээлэл. Хүмүүс тийм юм гэж юу байсан юм гэдэг үл тоосон, үл итгэсэн мунхаг сэтгэлээр зөнгийн боломжуудаа хүртэж хүлээж авч чаддаггүй. Оюуны хувьд цэвэр тунгалаг, сэтгэлийн хувьд элдэв атгаг түйтгэргүй байх юм бол зөнгөө мэдэрч болно. Зөн гэдэг хөгжүүлж олж авдаг зүйл биш бодитой байдаг зүйл.

-Аливааг ухамсарлан таньж мэдэх, ухамсарт таниулга, сэхээрлийг хийнэ гэж их ярьж байна. Үүний учир нь?
-Үндэстэн оюун санааны доройтолд орсон байгаа тул оюуны хувьслыг зөв замаар хийхэд анхаарлаа хандуулж байна. Бид үгийн хязгааргүй баялаг сантай ард түмэн. Түүгээрээ сэтгэж чадвал оюун санаанд эрхшээлд орох бус эсрэгээрээ оюун санааны эрх чөлөөг олох боломжтой. Гэтэл шашны буруу суртал ухуулгад бясалгал гэдгийг “No mind” буюу оюунгүй төлөв гэдэг. Энэ агшиндаа сэтгэл түвшин байхад оюун ухаан ашиглагдахгүй байна гэдэг асар өөр зүйл. Энэ мэтийг таниагүйгээс болж бүгд бясалгагчид болох гэж оюун ухаанаа ашиглахгүй байна гэдэг бол мөхөл. Оюун санаа гэдэг бол бүтээгч хүч мөн. Харин сэтгэл гэдэг биднийг амар тайван, аз жаргалтай амьдруулах хүч мөн. Энэ бүгдийг дэлгэр ойлгуулахын тулд үйл ажиллагаагаа дэлгэрүүлж академи болох зайлшгүй шаардлагатай тулгарсан.
Аливаа улс орны мандан бадрал болоод буурал доройтлын хувьсах үйл явц орчлон ертөнцийн зүй тогтол, одон гарагийн хөдөлгөөнтэй салшгүй холбоотой. Монголчууд бид өнөөдөр буурал мандлынхаа торгон цэг дээр явж байна. Жамаараа хүссэн ч, эс хүссэн ч сэргэн мандах цаг нь олсон байна. Энэ сэргэн мандалтыг хэрхэн, яаж хийх арга зүйгээ хэдийн тодорхойлж, түүн дээрээ тулгуурлан шат дараалсан ухамсарт үйл ажиллагаануудыг явуулж байна. Ухамсарт үйл ажиллагаа гэдэгт хамгийн нандин чанар оршиж байгаа. Юу бодож сэтгэж, юуг ухамсарлаж ойлгоод, хэрхэн ямар сонголтоор түүнийгээ хайр дүүрэн хийх вэ гэдэгт бидний хамгийн нандин давуу тал байгаа болов уу гэж харж байна.

Ирээдүй хойч маань буруу бодож сэтгэдэггүй, ахас ихсээ хүндэтгэдэг, байгаль дэлхийгээ хайрладаг болж, монгол гэдгээрээ бахархаж дэлхийн өмнө хайр дүүрэн хүн гэж ямар байдгийг харуулж чадах иргэдтэй улс гүрэн болгохыг зорьж байна. Тийм л алсын хараатай байгаа. Дэлхий өөрөө монголчуудыг эргэж харж байгаа учир бид монгол хүн гэж хэн юм бэ гэдгээ тодорхойлсон байх хэрэгтэй.
Хүн гэдэг амьтан тархиараа удирдагддаг хэдий ч тархи ой санамжаар удирдагддаг. Тиймээс ухамсаргүй зуршлаар үйлдэгддэг ой санамжийг ухамсарлаж бодож тунгааж тархиндаа юу үлдээж, юу үлдээхгүй байхаа мэддэг байх ёстой.
-Та бүхний хамгийн ойрын төлөвлөсөн ажил юу вэ?
-Өмнө жил цомхон баг бүрэлдэхүүн дотроо энэ үйлд сургах үйлийг чухалчилж байсан бол одооноос илүү нийгэм, олон нийт рүү чиглэсэн нээлттэй төрөл бүрийн сургалт, ажлуудыг хийхээр зорьж олон төсөл, арга хэмжээ зохион байгуулаад буй. Халхлагдаад, хаягдаад ашиглахгүй байгаа газрыг бил энэ чигээр нь үр хүүхдүүддээ үлдээх эрх байхгүй. Адаглаад жимсний мод тарьж, үр хүүхэд нь жимсийг нь иднэ гэдэг бол хайр юм. Үүнийг л нийгэмд түгээх дэлгэрүүлэхийг зорьж байна. Трийлинкс гээд аппликэйшний компанитай хамтран газраа нөхөн сэргээж мод тарих аяныг өрнүүлсэн байгаа. 12-4 сарын хооронд нийтэд таниулах ажлуудыг өргөн дэлгэр хийнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
сударт мөргөх биш хүн өөрөө өөрийгөө удирдаж з�##�на гэсэн нь маш зөвөө. энд байг�##�ь дэлхийтэй хүйн холбоотой, байг�##�ь дэлхийгээ харйлан хамга�##�ж зөв амьдрах тухай өгүүлсэн нь гол сайн зүйл байна. нэг их мунхруулгын шарын шашин шиг бус зүйл өгүүлжээ. энэ хүн энгийн үнэнийг өгүүлжээ. хүнд тустай л зүйлүүд байна
Сургуультай сургуульгүй,тэд хүний толгойг угааж худлаа ярьж чаддаг.
Одоогиин энэ саар�##� ниигмиин угжирсан олон асуудлыг блон системииг орвонгоор нь өөрчлөхгүй л бол мянга гоё яриад нэмэргүй. Наад зах нь бид бүгд түүхээ мэдэхгүй бна. Шат дара�##�сан үндэснии хэмжээнии зөв боловсролыг хүүхэд з�##�уустаа олгох хэрэгтэй.. Тэртээ тэргүй хөгжил өөриин жамаар явж бна. Хүмүүс өөр өөриинхөөрөө боловсорч бна. Мод тарьж бна. Өөриинхөө оюун санааг удирдаж л бна..Ажиллаж л бна. Ертөнцииг үзэх үзэл санааг ганцхан т�##�аас нь харж блохгүй бхаа..
Бас л нэг мунхруулга бна
Сэргэн мандах цаг ирсэн гарц бга олсон гэх юм бүхий л соёг гэгээрүүлэгчид .гэтэл хар муу үйл харгисл�##� яагаад гаараад бн монголд үүнийг ойлгохгүйм .оюун санаан улам дордоод олон муу сэдэлтэй араншин гаргасан монгол паспорттой хүмүүсийн үйлдэл өдөр бүр хэд хэдээрээ мэдээлэгдэж бн үүнийг юү гэж тайлбарлах бол . Мэдээж сайн сайханы төлөө та бүхний зоригдлыг ойлгож дэмжиж бн
А. Энхбаяраа эхлээд хүнээс зээлсэн мөнгөө өгөөч ээ
Хаха
Яг тийм, ийм олонхийн сэтгэлд ойлгомжтой энгийн ойлгуулаад өгдөг үнэн сэтгэлтэн байдаггүй шүү дээ. Өөрсдөө л мэддэг, чаддаг, өөр бусад хүн хийж чадахгүй, мэдэхгүй гэдэг амиа хичээсэн сэтгэлгээ энэ олон жилд түмэн олныг мунхруулсаар иржээ. Тэгвэл зөн совин мэдрэмжээ танин барьж сурах нь л хувь хүний ухамсар юм байна шүү дээ. М�##� амьтад хүртэл байг�##�ийн араншинг мэдэрдэг байхад оюун ухаант хүмүүс бидэн арай л дэндүү хайрцаглагджээ. Таньж мэдээд ухамсарлаж ойлгох нь нэн тэргүүний зорилт байх нь ээ. Гялайлаа. Гоё ярилцлага байна. Та бүхэнд амжилт хүсье.
Энэ эмэгтэй з�##�илан хийдэг шт. Юун багш юун сургууль? гайхчихлаа. Мөнгөө авая аа