Гадаад мэдээДЭЛХИЙ

Агаарын чанарын индексээр Улаанбаатар хот 61-т жагсаж байна

Улаанбаатарчууд өнөө өглөөг цасан шуургатай угтлаа. Цас шуурч халтиргаа гулгаатай болсон ч гэсэн нөгөө талдаа Улаанбаатар хотын агаарын бохирдол багасжээ.

“IQ Air” сайтаас харвал Улаанбаатар агаарын чанарын индексээр (AQI) 54 буюу хамгийн бохирдолтой хотуудаас 61-т жагсаж байна. Агаарын чанарын индекс 54 гэдэг нь дундаж агаарын чанартай байсан гэсэн үг.

Гэхдээ хотын ихэнх хэсгээр агаарын чанар ногоон буюу сайн байгаа юм. “AQI” 0-ээс 50 хүртэл байвал чанар сайн гэж үзнэ. Чанар сайн үед агаар эрүүл мэндэд ямар нэгэн аюул учруулахгүй. Харин чанар 51-ээс 100 байвал эрүүл мэндийн хувьд эмзэг хүмүүст ханиах гэх мэт амьсгалын замын шинж тэмдэг илэрч магадгүй байдаг. Ийм учраас эрүүл мэндийн хувьд эмзэг хүмүүсийг гадуур явахгүй байхыг “IQ Air” зөвлөжээ.

Эх сурвалж: IQ Air

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 5, 2023 10:09

Шинэ дарга ганцхан сарын дотор утаагүй цэвэрхэн агаартай болголоо. Баяр хүргэе.

Зочин
Зочин
12 сар 5, 2023 11:01

Одоо ес эхлэхээр утаа аймаар болно. Яанаа даа!

Холбоотой мэдээ

Back to top button