Нийгэм мэдээ

ААН ойр орчмынхоо 50 метр газрыг цэвэрлэх үүрэгтэй

Дараалан орсон цасны улмаас халтиргаа гулгаа ихсэж байгаа тул иргэд, ААН-үүдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

  • Халтиргаанаас хамгаалсан ултай өвлийн гутал өмсөх
  • Жолооч, явган зорчигчид замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах

Албан байгууллага:

  • Ойр орчмынхоо 50 метр талбайн цас мөсийг цэвэрлэх /Хэрэв тухайн талбайд халтирч унаснаас бэртсэн бол иргэн хохирлоо нэхэмжлэх эрхтэй/

2009 онд батлагдсан Хог хаягдлын тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 38.2-т “...гаднах орчныхоо халтиргаа гулгаатай талбайг цэвэрлээгүйн улмаас иргэд бэртэж гэмтвэл эмнэлэг, эмчилгээний зардлыг тухайн байгууллага хариуцна” хэмээн заажээ.

Айл өрх:

  • Ойр орчмынхоо цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй орчинг бүрдүүлэх
  • Гэр хорооллын айл өрхүүд муу ус, угаадас, үнсээ ил задгай хаяхгүй байхыг санууллаа.

М.АГАР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ГАДНАХ ТАЛБАЙГАА 50 М ЦЭВЭРЛЭХГҮЙ 'ЦАСЫ НЬ АРИЛГАХГҮЙ Л БНА ДАА САЙН ТОРГООД ТОРГООД ЯВЧИХААЧ.ҮҮРГИЙ НЬ САЙН БИЕЛҮҮЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ.ХОТЫН ӨНГӨ ҮЗЭМ Ч ГУНДЛАА ШҮҮ ДЭЭ

Зочин
Зочин

Ингээд зарлаад байхгүй. Хот яг газраа хуваарилж өгөх хэрэгтэй. Эхлээд танайх эндээс энэ хүртэл гээд. Тэгээд энэ үүргийг не тайлбарлаад өгөх хэрэгтэй. За тэгээд хот өдөр бүр хэн нэгэн явж замаа шалгана. Цэвэрлээгүй бол орж нэг удаа сануулах. Маргааш нь цэвэрлээгүй бол өөрсдөө цэвэрлээд төлбөр нэхэх. Эхлээд гадаад?нхан шиг олон нийтийн газар гэдгээ ялгаж салгах хэрэгтэй. Олон нийтийн газарт уг не явган хүний зам багтдаг. Олон нийтийн газрыг хот цэвэрлэдэг. Гадаадад бол,

Зочин
Зочин

Зөв

Зочин
Зочин

Цэвэрлэх гэхийн бас асфальтжуулах үүрэг өгөөч тэгээд байж хаврын шороо чинь багасна даа

Back to top button