Нийгэм мэдээ

Арьс ширний үйлдвэрүүд цэвэрлэх байгууламж руу хэт их хортой бохироо нийлүүлж байна

Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Туул голын сав газрын дагуу үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж, хаягдал бохир ус гаргаж буй аж ахуйн нэгж байгууллагуудыг Ус, сувгийн удирдах газартай хамтран шалгаж, холбогдох арга хэмжээг авлаа.

Тодруулбал, тус дүүргийн нутаг дэвсгэрт арьс шир, ноос ноолуур боловсруулах чиглэлээр үйлдвэрлэл явуулдаг нэр бүхий 6 компанийн үйл ажиллагаатай танилцаж, Төв цэвэрлэх байгууламж руу нийлүүлж байгаа бохир уснаас нь дээж авч лабораториор шинжлүүлсэн байна.

Шинжилгээний дүнгээр 3 компанийн хаягдал бохир ус байгаль орчинд хохирол учруулах эрсдэлтэй, МNS ISO 6060:2001,  МNS 5597:2006, МNS ISO 10523:2001, МNS ISO 11923:2001 стандартад зааснаас хэд дахин их химийн бодисын агууламжтай болох нь тогтоогджээ.

Тиймээс тухайн асуудлыг шалгуулахаар эрх бүхий байгууллагад шилжүүлж,  компанийн удирдлагуудад Усны тухай хууль, тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах талаар прокурорын мэдэгдэл хүргүүлсэн байна.

Эх сурвалж: УЕПГ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Арьс ширийг түүхийгээр нь гарга үгүй бол хог дээр хая

Холбоотой мэдээ

Back to top button