УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Б.Чимидийн нэрэмжит шагналыг ШЕЗ-ийн дарга асан Н.Лүндэндоржид хүртээлээ

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит шагналын эзнээр ШЕЗ-ийн дарга асан Н.Лүндэндорж тодорчээ.

Тодруулбал Үндсэн хуульт ёсны үнэт зүйл, баримтлалыг олон нийтэд таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх,Үндсэн хуулийн эрх зүйн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, Монгол Улсын Үндсэн хуульд шинжлэх ухааны тайлбар мэдээлэл туурвисан философийн ухааны доктор, хууль зүйн шинжлэх, ухааны доктор, профессор Н.Лүндэндоржийг Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимидийн нэрэмжит УИХ-ын 2024 оны шагналаар шагнах шийдвэр гарчээ.

Түүний туурвисан бүтээл нь Монгол Улсын Үндсэн хуулийн шинжлэх ухааны анхны тайлбар бөгөөд хуулийн үг, цэг таслал, өгүүлбэрийн үзэл санааг ард иргэдэд ойлгомжтой болгосон гэж үзэж, шагналыг олгосон болохыг УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ.

2014 оноос эхлэн Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан олгодог болсон уг шагналыг өнгөрсөн онд Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ч.Энхбаатар тэргүүтэй эрдэмтдийн баг хүртжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Sogtuu hun dairch allaa gej shagndaggui um bol uur yugiin shahnadag um ene buzriig

Зочин
Зочин
Reply to  Зочин

Заа яаахвэ яаахуу Соронзонгийн бас шагнах хэрэгтэй

Ard
Ard

Novsh yumaa ene odoo

Зочин
Зочин

Угаасаа тэр Чимид багштайгаа, Лүндэндорж, Соронзон авгай, Хүчин Анандбазар нар сөнөж яваа хүмүүс.

Зочин
Зочин

Нэг нэгийгээ хөгжөөгөөд л явж байг дээ хөөрхийс

Зочин
Зочин

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хүн дайрч �##�сны дараа гавьяат хуульч гэсэн шагн�##� өгсөн. Тэгээд одоо бас өмнөх шагн�##� нь багадсан байна гээд Занланшатар дарга монголын хууль зүйн өнөөгийн тоготолцоог бүрдүүлсэн хүний нэрэижит шагн�##�аар шагн�##�аа. Ер нь манай төр засаг дампуурах тийшээ явж байх шиг.

Del
Del

Hog

Холбоотой мэдээ

Back to top button