Хуурамч дугаар зүүсэн жолоочийн эрхийг хасч, 50 мянгаар торголоо

Тээврийн цагдаагийн албанаас иргэн “Э” нь 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт “Toyota” маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ дрифт хийж замын хөдөлгөөнд саад учруулсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 18 дахь хэсэгт зааснаар 150 нэгжтэй тэнцэх 150,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Тээврийн цагдаагийн албанаас иргэн “Х” нь 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “Toyota” маркийн тээврийн хэрэгсэлд хуурамч улсын дугаар байршуулан замын хөдөлгөөнд оролцсон үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж, 50 нэгжтэй тэнцэх 50,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Эх сурвалж: ЦЕГ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тээврийн цагдаагийн алба сайн ажиллаж бна ардаа номергүй жолооч маш их боллоо хажуугаас шахаад зугтах гэх мэт зөрчил их бна энэ нөхдүүдэд хатуу хариуцлага тооцмоор бна
Ner usiin,zurag khurugtee tabj bagaach,yunaasn aidag bn???????? DURAGUUDIIG ????????