Нийгэм мэдээ

Г.Ариунбуян: 600 алба хаагч ажиллаж, 04.30 цагт галыг унтраасан. Урьдчилсан байдлаар 3 хүн нас барлаа

2024.01.23-2024.01.24-нд шилжих шөнө Дүнжингарав худалдааны төвийн ойролцоо 60 тонн газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрч, томоохон хэмжээний осол болсон. Урьдчилсан байдлаар Онцгой байдлын гурван албан хаагч нас бараад буй.

Энэ талаар ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян мэдээлэл хийлээ.

Тэрбээр,

"БЗД-ийн 26-р хороо, Их Монгол, Дүнжингарав худалдааны төвийн уулзвар дээр түлш тээвэрлэж явсан автомашин суудлын автомашинтай мөргөлдөж, их хэмжээний гал дэгдэж байна гэх дуудлагыг 01.06 цагт хүлээж авсан.

Дуудлагын дагуу Нийслэл дэх 13 анги, Үндэсний аврах бригад тэргүүтэй 200 алба хаагч, 50 гаруй техник хэрэгсэлтэй очиж, тархалтыг зогсоож ажилласан.

Энэ явцад уулзварын зүүн урд Edu Apartment хотхоны 207-р байр, Глобал сургууль, Санни таунд гал илэрсэн. 02.12 цагт тархалтыг бүрэн зогсоож, 04.30 бүрэн унтраасан.

ЦЕГ, эрүүл мэндийн байгууллага, Нийслэлийн ЗДТГ, УСУГ, УБТЗ ХНН-ийн цэрэгжүүлсэн хамгаалалт гээд нийт 600 гаруй алба хаагч 100 гаруй тээврийн хэрэгсэлтэй ажиллалаа.

Шадар сайд, УОК газар дээр нь ажиллаж, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангасан.

Edu Apartment-ийн 30 иргэн, тэр дунд 23 том хүнийг "Купер" зочид буудалд нүүлгэн шилжүүлсэн.

ХНХЯ-наас тэдний амьжиргааг дэмжих, буцалтгүй тусламж олгох чиглэлд жиллаж байна.

Урьдчилсан байдлаар гурван хүн нас барсан.

Түлэнхийн төвд 10, Цэргийн төв эмнэлэгт 1, ЭХЭМҮТ-д 3 хүн эмчлүүлж байна.

Байгалийн шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан автомашин уулзвараар гарахдаа давхар хий эргэж, суудлын машинтай мөргөлдсөнөөр дэлбэрэлт үүссэн гэж урьдчилсан байдлаар тогтоогдож байна.

63-р ангийн гурван алба хаагч 40 метр зайд шидэгдсэн ёмкост оногдож нас барлаа. Ар гэрт гүн эмгэнэл илэрхийлж байна" гэлээ.

Уг ослын талаарх нэгдсэн мэдээллийг доорх "НЭГ ДОРООС" агуулгаас уншина уу.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Uneheer haramsaltai hereg boljee. Mash olon hun gazar deer ajiljee. Ami aldsan alba haagch nart mun yalgaagui butsaltgui tomoohon tuslamj olgoh ni zuv bolu. Ajil uurgee unencheer guitsetgej yvaad ami uregdsen saihan zaluusiinhaa ar gert emgenel ilerhiilie. Butsaad hun turuluu oloh boltugai. Um mani bad mi hum

Зочин
Зочин

Аврагчид нь олигтой хамгаалах хэрэгсэл ч байхгүй, гэтэл Ариунбуяннь баян орос авгай нар шиг битүү үс ноос, бөөн каракул болсон амьтан байх юм.

Холбоотой мэдээ

Back to top button