Нийгэм мэдээ

ОБЕГ, НОК, ГССҮТ, УОК-оос ослын талаар ямар байр суурь илэрхийлэв

Өнгөрсөн шөнө Дүнжингарав худалдааны төвийн замын уулзварт 60 тонн газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрч, томоохон хэмжээний осол болсон. Уг ослын нөхцөл байдлын талаар УОК, ОБЕГ, НОК, ГССҮТ дараах мэдээллийг өгөөд байна.

ОБЕГ "Дуудлагын дагуу Нийслэл дэх 13 анги, Үндэсний аврах бригад тэргүүтэй 200 алба хаагч, 50 гаруй техник хэрэгсэлтэй очиж, тархалтыг зогсоож ажилласан. Уулзварын зүүн урд Edu Apartment хотхоны 207-р байр, Глобал сургууль, Санни таунд гал илэрсэн. 02.12 цагт тархалтыг бүрэн зогсоож, 04.30 бүрэн унтраасан. ЦЕГ, эрүүл мэндийн байгууллага, Нийслэлийн ЗДТГ, УСУГ, УБТЗ ХНН-ийн цэрэгжүүлсэн хамгаалалт гээд нийт 600 гаруй алба хаагч 100 гаруй тээврийн хэрэгсэлтэй ажиллалаа".

ГССҮТ "Нийт 14 хүн ирсэн. Одоогийн байдлаар ГССҮТ-ийн салбар эмнэлгийн эрчимтийн тасагт 5 хүн, түлэгдэлтийн тасагт 5 хүн эмчлүүлж байна. Үүнээс дөрвөн иргэн түлэгдэлтийн III-IV зэрэгтэй, биеийн байдал маш хүнд байна. Харин 4 иргэнд анхны тусламж үзүүлээд явуулсан. Эдгээр иргэд бүгд насанд хүрсэн эрэгтэйчүүд".

НОК "Галд өртсөн 207 оршин суугчдад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлсэн. Мөн 62 өрхийн 178 иргэн галын ослын улмаас хохирсон. Эдгээр иргэдийг нийгмийн баталгааг нь яаж хангах эсэх асуудал хөндөгдөж байна. Одоогийн байдлаар 11 айлын 43 иргэн зочид буудалд байрлаж байна.

Хуулийн байгууллага ажиллаж, дүгнэлтээ гаргасны дараа хохирлыг хэрхэн барагдуулах асуудал НОК дээр судалгааны ажил хийгдэж байна. 28 шатсан машиныг зөөвөрлөх ажил хийгдэнэ. Мөн дээрээс нь үзлэг дууссаны дараа осол болсон газрыг цэвэрлэх, ариутгах арга хэмжээ авна. Хэргийн газрын үзлэг хийгдсэний дараа галд өртсөн барилга байгууламжийн хийцлэлт өөрчлөлт орж буй нурах эрсдэл болон ашиглалтад оруулах боломжтой эсэхийг мэргэжлийн дүгнэлтүүдийг хийнэ.

Нийслэлийн хэмжээнд бүх бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. УОК шуурхай штаб байгуулаад холбогдох бүх албан хаагчдид ажиллаж байна".

Уг ослын талаарх нэгдсэн мэдээллийг "НЭГ ДОРООС" агуулгаас уншина уу.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button