НИЙГЭМ

Өвөл, хавар хурдан морьд уралдуулахыг хориглосон ч "Дүнжингарав" уралдаан болохоор товлогджээ

Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 30-ны ээлжит хуралдаанаар “Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг хориглох тухай” тогтоолын төслийг хэлэлцэж батлав. Уг тогтоолоор жил бүрийн арвандүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглож буй бөгөөд тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох сайд нар болон бүх шатны Засаг дарга нарт даалгаж байв.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.4.6-д “Бага насны хүүхдийг осол, гэмтлээс сэргийлэх, эцэг эхийн хариуцлагыг өндөржүүлж, хүүхдийн осол, эндэгдлийн түвшинг 2 дахин бууруулна”  гэсэн зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газрын 2018 оны “Өвөл, хаврын улирлын хурдан морины уралдааны тухай” 19 дугаар тогтоолоор  “...Өвлийн улиралд хурдан морины уралдаан зохион байгуулах болон жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 3-наас тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд зохион байгуулах хурдан морины уралдаан, сунгаанд 12 хүртэлх насны хүүхдийг хурдан морь унуулахыг хориглосон.  

Тэгвэл сар шинийн 14-нд "Топ Хурд Дүнжингарав" уралдааныг зохион байгуулахаар товложээ. Уралдаанд дээд гурван нас болон сонгомол гэсэн ангиллаар морьдыг уралдуулах юм байна. Ингэхдээ уралдааныг зохион байгуулагчдын зүгээс нэг морь тус бүрийг 300,000 төгрөгөөр бүртгэх аж. Энэ өдөр зөвхөн морьд уралдуулахаас гадна өв соёлын наадмыг зохион байгуулна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Yamar goyo yum be uzengee neg saihan agaart gariidaa amjilt

Зочин
Зочин

Хэн хаанаас зохион байгуулж бнаа ?

цогтбадамдорж
цогтбадамдорж
Reply to  Зочин

уралдааныг хориглосон байхад зөрчиж байгаа хүмүүсийг баривчлаад мал төллүүлэх ажилд дайчил хурга үхүүлбэл эрүү үүсгэж шийтгэх эсвэл замын цас цэвэрлүүл хүн зодсон хүнийг хууль зөрчсөн гэж шийтгэдэг боль гэхэд болиогүй уяачийг баривчилж карцерт 10 хоног хий

Зочин
Зочин

солиотой новшнууд

Холбоотой мэдээ

Back to top button