Хууль: Зохиогч уран бүтээлээ хэнээр дуулуулахаа өөрөө шийднэ

Уран бүтээлчид, ая зохиогчдын дунд зохиогчийн эрхийн асуудал хөндөгдөж нийтийн анхаарлыг татаад буй. Зохиогчийн эрхийн тухай хуулиас харбал тухайн бүтээлийг эзэмшдэг буюу зохиосон зохиогч өөрөө зөвшөөрөөгүй тохиолдолд нийтэд түгээхийг хориглодог аж. Тодруулбал, тус хуульд
Зохиогчийн эрх, түүний хугацаа
10 дугаар зүйл. Зохиогчийн эрх үүсэх, таних тэмдэг хэрэглэх
10.1.Шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээлийн зохиогчийн эрх нь тухайн бүтээлийг бодитойгоор туурвиж, бодит хэлбэрт орсон үеэс үүснэ.
10.2.Зохиогч болохыг нотлох баримтгүй тохиолдолд эх бүтээл болон бүтээлийн хувь дээр бичигдсэн нэрийг зохиогч гэж тооцно.
10.3.Бүтээл ашиглах онцгой эрх эзэмшигч нь эрхээ нийтэд таниулах зорилгоор зохиогчийн эрх хамгаалагдсаныг илэрхийлэх таних тэмдэг хэрэглэх эрхтэй.
10.4.Энэ хуулийн 10.3-т заасан таних тэмдгийг дараах байдлаар илэрхийлж болно:
10.4.1.дугуй хүрээ бүхий латин "С" үсэг буюу ©;
10.4.2.бүтээл ашиглах онцгой эрх эзэмшигчийн нэр;
10.4.3.бүтээлийг анх нийтэлсэн огноо.
11 дүгээр зүйл.Зохиогчийн эдлэх эрхХэвлэх
11.1.Зохиогч бүтээлийнхээ хувьд амины эрх болон эд хөрөнгийн онцгой эрх эдэлнэ.
12 дугаар зүйл.Зохиогчийн амины эрхХэвлэх
12.1.Зохиогч бүтээлийнхээ хувьд дараах амины эрх эдэлнэ:
12.1.1.бүтээлээ өөрийн болон зохиомол, нууц нэрээр, эсхүл нэргүйгээр нийтлэх;
12.1.2.зохиомол, нууц нэрийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр өөрчлөх, задруулахыг хориглох;
12.1.3.бүтээлийг нийтийн хүртээл болгох, ашиглах тухай бүрд нэрээ дурдуулах;
12.1.4.бүтээл болон бүтээлийн нэрийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр, эсхүл нэр хүндэд нь хохирол учруулахуйц байдлаар аливаа арга, хэлбэрээр хувиргах, өөрчлөх, гажуудуулахыг хориглох.
Зохиогчийн эд хөрөнгийн онцгой эрх
13.1.Зохиогч нь өөрийн бүтээлийг бүхий л арга, хэлбэрээр ашиглах эд хөрөнгийн онцгой эрх /цаашид "бүтээл ашиглах онцгой эрх" гэх/ эдэлнэ.
13.2.Зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхэд дараах эрхийг хамааруулна:
13.2.1.хуулбарлах;
13.2.2.нийтэд түгээх;
13.2.3.нийтэд дамжуулах;
13.2.4.нийтэд тоглох;
13.2.5.нийтэд дэлгэж үзүүлэх;
13.2.6.түрээслүүлэх;
13.2.7.үүсмэл бүтээл болгон өөрчлөх.
13.3.Энэ хуулийн 13.2-т заасан онцгой эрхийг зохиогч, зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бусад этгээд хэрэгжүүлэхийг хориглоно.
14 дүгээр зүйл.Зохиогчийн эрхийн хамгаалалтын хугацааХэвлэх
14.1.Тодорхой бүтээлийн хувьд эдлэх зохиогчийн эрхийг хамгаалах хугацааг уг бүтээлийг туурвисан, эсхүл нийтэлсэн өдрөөс эхлэн тооцно.
14.2.Зохиогчийн амины эрхийг хугацаа хязгаарлахгүй хамгаална.
14.3.Зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрх нь зохиогчийн насан туршид болон нас барснаас хойш 50 дахь жилийн 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хүчин төгөлдөр байна.
14.4.Хавсарга урлагийн бүтээл ашиглах онцгой эрх нь уг бүтээлийг туурвиснаас хойш 25 дахь жилийн 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хүчин төгөлдөр байна.
14.5.Зохиогч бүтээлээ зохиомол, нууц нэрээр, эсхүл нэргүйгээр нийтэлсэн тохиолдолд бүтээл ашиглах онцгой эрх нь бүтээлийг анх нийтэлснээс хойш 50 дахь жилийн 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хүчин төгөлдөр байна.
14.6.Энэ хуулийн 14.5-д заасан бүтээлийн зохиогч нь өөрийгөө ил болгосон, эсхүл бүтээлийн зохиогч нь тодорхой болсон тохиолдолд зохиогчийн эрхийн хамгаалалтын хугацааг энэ хуулийн 14.3-т зааснаар тооцно.
14.7.Хамтын бүтээл ашиглах онцгой эрх нь зохиогчдын насан туршид болон сүүлчийн зохиогч нас барснаас хойш 50 дахь жилийн 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хүчин төгөлдөр байна.
14.8.Албан үүргийн дагуу бүтээл туурвих, эсхүл бүтээл ашиглах онцгой эрхийг гэрээгээр хуулийн этгээдэд шилжүүлэх тохиолдолд бүтээл ашиглах онцгой эрх нь бүтээлийг анх нийтэлснээс хойш 50 дахь жилийн 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хүчин төгөлдөр байна. Хэрэв бүтээлийг туурвиснаас хойш 30 жилийн хугацаанд нийтлээгүй бол бүтээл ашиглах онцгой эрх нь бүтээл туурвиснаас хойш 50 дахь жилийн 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хүчин төгөлдөр байна гэж заажээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
дуулах эрхээ дуудлага худалдаагаар авна . нэг дууг саяар дуулагчид цөм хийх нь дээ