Нийгэм мэдээ

Айргийг хөлдөөгөөд гэсгээж хэрэглэхэд ашигтай чанараа алдахгүй

Сар шинийн баярын өдрүүдэд айл өрхүүд намар бэлтгэж хөлдөөмөн айргаа гэсгээж, хэрэглэдэг. Хөлдөөсөн айраг гэсэхээрээ шим тэжээлээ алддаг эсэхийг хүнсний инженер О.Гал-Очироос тодрууллаа.

Тэрбээр,

"Сүүн хүчлийн болон спиртийн исэлт зэрэг явагддаг, ашигтай бактерийн өндөр агуулгамжтай үндэсний ундаа бол айраг. Гүүний саам нь өөрөө хүчиллэг орчинд тунадасждаггүй уураг агуулдаг.

Хөлдөөгөөд гэсгээж, хэрэглэхэд ашигтай бактери багасдаггүй хэвийн байдаг. Бидний дунд ундааны сав гэж нэрлэгддэг саванд айргийг хөлдөөх нь хэвийн" гэлээ.

Тодруулж хэлбэл, хөлдөөсөн айргийг гэсгээж хэрэглэхэд хүний бие мах бодьд ямар нэгэн хор уршиггүй аж.

Нэмэлтээр дурдахад, Айрагны найрлагад хүний биеийн эрүүл мэндэд хэрэгцээтэй А, С, В, Е зэрэг бараг бүх амин дэмүүд, кальци, фосфор, кобальт, зэс зэрэг эрдэс бодис агуулагддаг тул шингэц сайтай байдаг.

Эмчилгээ сувилгаа тэжээлийн ач холбогдолтой, нян устгах чадвартай. Саамыг бүлж айраг болгосны дараа нэг литр гүүний айрганд 20 грамм тос, 23 грамм уураг, 35 грамм чихэрлэг үүсч, 453.7 ккал илчлэгтэй болдог байна. 

Монголчууд айргийг ихэвчлэн зун, намрын улиралд шууд уух хэлбэрээр хэрэглэж ирсэн өв уламжлалтай билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Үнэн
Үнэн
2024-02-08 11:50

Ёстой болж өгвөл байнга ууж хэрэглэж байх ганц ундаа бол айраг юмдаа. Хөлдөөгөөд гэсгээгээд уухад ямар ч чанараа �##�дахгүй уухад хөлс дааварлаад л янз шүүдээ

Холбоотой мэдээ

Back to top button