"Цагаан сар, наадмаар олон хоног амарч, зарим баяраар амрах шаардлагагүй"

Энэ жил билгийн тооллын шинийн нэгэн хоёрдугаар сарын 10-ны өдөр тохиосон. Монголчууд хуульд заасны дагуу цагаан сарын шинийн 1-ээс 3-ны өдрийн хооронд улс даяар амарсан. Гэсэн ч сар шинийн амралтын эхний хоёр өдөр бямба, ням гарагтай давхцаж, үндсэндээ энэ жил нэг хоног л нийтээр амарлаа гэж ойлгож болно.
Тодруулбал, амралтын өдөр өчигдрөөр дуусч өнөөдөр албан ёсоор ажлын өдөр эхэлж байна. Тэгвэл иргэд энэ жилийн цагаан сарын амралтын өдрийг богино байсан. Бямба, ням гарагтай давхцаж таарч байгаа бол ажлын өдөр рүү шилжүүлэх зохицуулалт хийдэг байх хэрэгтэй гэх зэргээр байр сууриа идэвхтэй илэрхийлсээр байгаа юм. Өөрөөр хэлбэл, иргэд үндэсний хэмжээнд бүх нийтээр тэмдэглэдэг улсын баяр наадам болон цагаан сараар олон хоног амарч бусад бүх нийтээр амрах зохицуулалт үйлчилдэг чухал ач холбогдолгүй баярын өдрүүдэд амрах шаардлагагүй гэдгийг хэлж байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ер нь цагаан сар гэх баяр бол малчдын л баяр болохоос хотынхны баяр биш. Иймд цагаан сарыг нийслэлчүүд тэмдэглэх хэрэггүй, амрах хэрэггүй. Мөн эмэгтэйчүүдийн баяр болон бурхан багшийн төрсөн өдрөөр амрах шаардлагагүй. Харин улсын баяраар 5 биш 3 хоног л амрах хэрэгтэй.
Birgitta Medrel!!!
Bitgii Medrelt???
Zochin
Бурхан багшийн дүйцэн өдөр , монгол бахархалын өдрийг цагаан сарын өдөрт шилжүүлэн хуульчилж тэмдэглэх нь зүйтэй.
Цагаан сарын баяр настай хүн, хүүхэд хоёрыг баярлуулдаг баяр болохоос ахмад хүний гар дээр таван цаас тавьчих нүнжиггүй бэлгийг нь аваад гардаг шимэгчидийн баяр биш юм шүү.
Өв уламжлалаа хадгалах,ахас дээдсээ хүндэтгэх гэж байгаа бол цагаан сарыг тэмдэглэх нь зүйн хэрэг харин энэ бүгдийг устгах санаа агуулсан эрлийзүүдэд тэмдэглэх шаардлагагүй мэт ... баярын амралтыг урт байлгаж гэмээнэ монгол гэдэг эрхэм ёсоо хадгалах бусуу.
Уламжлалт баяруудаар олон хоног амраад бусал гь хэрэггүй юм ш дээ
Дэндүү олон баяр ....Ажил амьдрал хэзээ гэмээр...
Зарим хүн бүтэн сар цагаан сар тэмдэглдэг. Зарим хүн огт тоодоггүй. Дураараа болцгоо.
Цагаан сарын Шинийн нэгний өдрийг сар,нарны тооллоор тогтоодог.Энэ жил амралтын өдөр таарч,дараа жил өөр өдөр таарна. Ер нь бол 3 хоногт тэмдэглэдэг нь ч учиртай. Зарим жил ажлын өдрүүдээр таарч амралтын өдрөөр үргэлжлэх нь хэт назгайрч хөгшчүүл ядардаг,залуучууд дэмий сэлгүүцэх н ихэсдэг. Гурав хоногтоо багтаагаад шинэлэх нь зөв.Хөдөө орон нутгийн малчид хотынхон шиг сүржин тэмдэглэж ажлаа алддаггүй
юунй бас яаж үхсэн нь мэдэгдэхгүй амьтны махаар хийсэн бөөгнүүлж боосон буузаа ходоод гэдсээ дэлбэ шаатал идмээр байна уу??!! Найзууд аа! Эрүүл мэндээ бодоо одоо амсхий
юуны