Нийгэм мэдээ
Х Богдын шүтээн дүрийг бүх дацан хийдүүд залахыг айлтгал болголоо

МБШ Төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж бээр Монголын бурханы шашинтны төвийн тэргүүн лам нарын зөвлөлийн гишүүн хийдүүд болон бусад дацан хийдүүдэд XБогд Жэвзүндамба хутагтын шүтээн дүрийг залж, "Богд Гэгээний өлмий бататгахын залбирал"-ыг өдөр тутам унших уриалга, айлтгал бичиг илгээлээ.
Тус айлтгал бичигт, "Аравдугаар дүрийн Богд гэгээн Жэвзүндамба хутагт өнө удаан бат оршин, дээдийн номыг болгоох зохиол үйлс, шашин амьтны тусыг цаглашгүй зохиох тэргүүтний тухайд Монгол Бурханы шашинтны төвийн тэргүүн лам нарын зөвлөлийн хурлын гишүүн хийдүүд болон бусад хийдүүдэд "Богд гэгээний өлмий бататгахын залбирал"-ыг өдөр тутам уншиж байхыг сонордуулан айлтгаж байна" гэжээ.
