Нийгэм мэдээ

Жүжигчин А.Өнөржаргал: Өвс тэжээлгүй, түлээгүй, хүнсгүй болсон малчдадаа туслахаар явж байна

Монгол орны нийт нутгаар өвөлжилт хүндэрч, малчид хүндхэн хавартай золгож байна. Малын хорогдол их байгаагаас гадна малчид түлэх түлээгүй, өвс тэжээлгүй, хоол ундны хомстолд ороод байгаа юм. Үүнтэй холбоотойгоор малчдад туслах хандивын аян идэвхтэй өрнөж, сайхан сэтгэлт хүмүүсийн дэм хөдөө рүү чиглэж байна.

Тодруулбал, Жүжигчин А.Өнөржаргал найзуудын хамт Сүхбаатар аймгийн зарим сумдын малчдад туслахаар замдаа гарчээ.

Тэрбээр, Бид зудад нэрвэгдэж хүнд нөхцөлд байгаа малчдад туслахаар хөдөөг зорьж байна. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын малчид маань маш хүнд өвөлтэй золгож, урт хэцүү хавартай нүүр тулах нь. Цаг болоогүй байна. Тэд цагаан сараа тэмдэглэх нь бүү хэл түлэх түлээгүй, малдаа өгөх өвс тэжээлгүй болсон. Мөн өөрсдөө хүнсний гачигдалд ороод байна.

Иймд найзуудын хамт хэцүү цаг үетэй нүүр тулж буй малчдадаа тусалж мөн сумын төвөөс ах дүү нарынх нь бэлдсэн зүйлсийг малчны хотонд өөрсдийн унаагаар хүргэж өгөхөөр ийнхүү хөдөөг зорьж байна. Малчид бол бидний мартагдах дөхсөн өв соёлыг тээж яваа чухал хүмүүс. Бид одоо л туслах хэрэгтэй. Бусад элэг нэгт Монгол түмнээ ч гэсэн уриалмаар байна. Одоогийн байдлаар миний мэдэж байгаагаар 200 гаруй өрх түлээгүй, өвс тэжээлгүй, хоол ундгүй байгаагаас гадна малынх нь 90 хувь хорогдоод байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 16, 2024 11:10

Цас зуд анх удаа болж байгаа зүйл биш. Цаг хэцүүдэхээр л тусламж гэхийн. Идэх хоол, түлэх түлээ байхгүй гэдгийг огт ойлгохгүй байна. Өвлийн бэлтгэлээ өөрсдөө хангадаггүй юм уу. Цаг дулаан үеээр нэг л их найрлаж хот хөдөөгүй хэсэж ууж идэж найрласан хүмүүс. Жаахан хариуцлагтай баймаар байна аа

Зочин
Зочин
2 сар 20, 2024 13:55
Reply to  Зочин

Бэлтгэсэн зүйл нь цасан дор орсон биз.

дөнгөж эхлэл.
дөнгөж эхлэл.
2 сар 16, 2024 11:11

Уучлаарай, их м�##� өсгөж нутагаа, байг�##�иа цөлжүүлсэн бол м�##�чидад зуд болох нь кармагаа л хүртэж байгаа гэж бүх бөө , удганууд чинь тэгж байна лээ. байг�##�ь ээж өвдөж, ёолж байгаа тул нутгаа сүйрүүлсэн бүгдтэй тооцоо хийнэ гэж. тиймээс м�##�чид ч хэцүүдэх байхоо. тэгэхээр хүмүүс чадах ядахаараа л тус�##�сан дээр байхдаа. дөнгөж эхлэл гэсэн шүү. цаашид бүр газар ч хөдлөж, г�##�аар шүршиж, үерт автана гэсэн. тиймээс хүмүүс чадах ядахаараа бие биендээ туслахад бэлдээрэй.

Зочин
Зочин
2 сар 16, 2024 12:10

М�##�чид Өвөлжин, хаваржин гэртээ түлэх түлээгээ бэлддэггүй юм уу? Оторлож яваад түлээгүй цасанд боогдсон бол өөр хэрэг.
Цаг агаар хүндэрсэн нөхцөлд өвс тэжээл чух�##�.
Тэвдэж явахад тэвнээр ч тус�##� гэдэг сайн үйлс хийжэж

Зочин
Зочин
2 сар 16, 2024 12:20

Аав ээж, ах дүүдээ хэдэн боодол хүргэж байж сүржигнэчих юм аа.

Zochin
Zochin
2 сар 16, 2024 14:07

Илүү өргөн хүрээг хамарч олон хүнд тус хүргээрэй.Амжилт

Холбоотой мэдээ

Back to top button