Нийгэм мэдээ

Маргааш тэргүүн их хамба нэг өдрийн сахил хүртээнэ

Маргааш /2024.02.24/ буюу хаврын тэргүүн сарын шинийн 15-ны өдөр МБШТөв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж Тэгчэн сожон буюу нэг өдрийн сахил хүртээнэ.

-Нүгэл хилэнцийг арилган, буян хураахын хамгийн хялбар арга бол тэгчэн сожон буюу нэг өдрийн сахил-

Аливаа нүгэл хилэнцийг арилган, буян хураахын хамгийн хялбар арга бол тэгчэн сожон буюу нэг өдрийн сахил авах ёс юм. Сожин сахил гэдэг нь буянаа сэргээх гэсэн утгатай төвд үг юм. Энэхүү сожин сахилыг сар бүрийн билгийн тооллын шинийн найман, арван таван, битүүний өдрүүдэд авч сахиваас тус эрдэм үлэмж болохын дээр Бурхан багшийн их дүйчэн өдөр сожин сахил авч байвал тус эрдэм нь хязгааргүй билээ. 

Сожин сахил авахдаа өглөө эрт гарын алганы зураас харагдах цагт босож бурхан шүтээн, лам багшийнхаа өмнө гурав мөргөөд сожингийн судраа уншин сүүлд нь гурвантаа мөргөж, уншлага уншин, ам аван сахидаг зан үйл юм. Сожин сахил авах энэ ёс нь эртнээс нааш лам хуварга, болон манай ард түмний дунд өргөн дэлгэрсэн билээ.

-Нэг өдрийн сахих сожин сахилын найман зүйл-

1. Аливаа амьтны амийг үл таслах,

2. Бусдын эдийг үл авах,

3. Эр эмийн үйлийг үл үйлдэх ,

4. Худал үгсийг үл өгүүлэх,

5. Элдэв гэмт архийг үл уух,

6. Өндөр ширээ дэвсгэрт үл суух,

7. Цаг бусын идээ үл идэх буюу үдээс хойш хоол үл идэх, цагаан хоол идэх,

8. Чимэг зүүлт үл хэрэглэх, бүжиг дууг үл сонсох зэрэг болой.

-Нэг өдрийн сахил авсны ач тус-

Ёс суртахуунгүй явсны сэтгэлийн зовлон арилах ба ариун сэтгэлээр ном сонсох, яруу сайхан алдар зүг зүгт түгэх, амгалангаар унтах, мөн унтахын цагт тэнгэрсүүд сахих, хилэнц нүглийн хир арилах, дайсан ба хүмүүн бусууд үл хорлох, харин нааш тус хүргэх, хувцас идээ тэргүүтэн төвөггүй олдох, аль тавьсан ерөөл өөрөө бүтэх тэргүүтнийг сударт номлосон болой.

Бас чухал хэрэгтэй эд эдлэл, өргөл хүндлэл аяндаа гарах, таньж мэдэхгүй амьтан бүгд ч үзсэн төдийгөөр бишрэх, хөлөөр гишгэсэн шороог тэнгэр нар мөргөн тахиж шүтэх тэргүүтэн тус эрдэм хязгаарлашгүй хэмээн сударт номлосон болой.

Тэргүүн хамба ламын нэг өдрийн сахил хүртээх айлдвар МБШТ-Гандантэгчэнлин хийдийн “Бурханы шашны дээд сургууль”-ийн хурлын зааланд 2024 оны 2 сарын 24-нд 07:00 цагт болох юм байна.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-02-23 12:29

ЭРДЭМТ ХҮМҮҮНИЙ СУРГААЛ МОНГОЛ ТҮМЭНД ДЭЛГЭРЧ БАЙХ БОЛТУГАЙ.

Зочин
Зочин
2024-02-23 12:45

Ene huvalznuudaas hezee salah yum bol doo

Зочин
Зочин
2024-02-23 15:15

ЭНЭ ОДОО ЯАЦЫН ЭНЭ ТЭНЭГИЙН АЙЛДВАРТАЙ АЙЛДВАРГҮЙ ААЖУУХАН МӨХӨЖ БАЙГАА МОНГУ НАРТ ТУС ДЭМ БОЛОХ УУ? МЯНГАНТАА ГАЧААЛДАЖ ТҮМЭНТЭЭ ОЦОГНОВЧ ЗАСУУЛСАН МОРЬ МЭТ БОЛЦОРСОН МОНГУНУДАА ХҮН АРДЫН МУНХРУУЛАН ХОРЛОГЧ ШАРЫН ШАШИНГААС ХОЛХОН БАЙ.ИРГЭДЭЭ ТА НАР ӨӨРСНӨӨ БУРХАНД ШҮҮ БИТГИЙ ЭНЭ ТЭНЭГҮҮДЭД ИТГЭ ӨӨРСДИЙхөөрөө БАЙ ЭЭЖ ААВДАА СҮСЭГЛЭН МӨРГӨ ЭНЭ ЛАМ НАРЫГ БҮҮ ШҮТ УГААСАА ХУДЛАА ГАРУУД ШҮҮ ОЛНЫ БУЯНЫГ ЗҮГЭЭР Л ДУУГҮЙ ХҮРТЭЦГЭЭ ХАЖУУГААР НЬ БҮҮ ДӨВЧИГНӨӨД БАЙ

Зочин
Зочин
2024-02-23 17:18

Миний жирийн нэг өдрийн амьдр�##�ын хэв маяг л байна даг

Холбоотой мэдээ

Back to top button