Нийгэм мэдээ

Автобуснаас хоцорвол тасалбарын үнийг буцаан олгохгүй

Улс, хот хооронд автобусаар зорчих тасалбараа буцаах заалтад орсон өөрчлөлт хэрэгжиж эхэллээ.

Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн А/24 дүгээр тушаалаар ачаа, зорчигч тээвэрлэх дүрэмд 2023 оны А/298 дугаар тушаалаар өөрчлөлт орсон.

Тодруулбал, дүрмийн 8.2.5.3. автобус хөдөлснөөс хойш зорчигч тасалбараа буцаах тохиолдолд төлбөрийг 50 хувиар буцаан олгоно гэж заасныг "Автобус хөдөлснөөс хойш зорчигч тасалбараа буцаах тохиолдолд төлбөрийг буцаан олгохгүй" гэж өөрчилсөн.

Тус шийдвэр 2024 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлнэ. Иймд зорчигч та бүхэн цаг заваа тохируулан тасалбараа захиална уу.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
уншигч
уншигч

Манай улсад хүний төлөө шийдвэр гаргадаг төрийн байгууллага гэж байгаа юу? хүн санаатай унаанаасаа хоцроно гэж байхгүй шүүдээ. Амьдрал баялаг, ирж явах замд нь унаанд асуудал гарсан, эрүүл мэндэд нь ямар нэгэн асуудал гарсан гэх мэт. Ядарсан нэг нь хамгийн сүүлчийн мөнгөөрөө тасалбар худалдаж аваад гэртээ харих гэж байсан бол яах юм. Байнга харгис шийдвэр гаргах юм

Зочин
Зочин

Автобусны гарааш хийх гэж байсан агуулахаа зорчигч тээврийн төв болгочихсон юм байна лээ ш дээ. Тохь тух муутай сонин газар байна лээ. Ёстой таалагдаагүй.

Yag tiim ee
Yag tiim ee
Reply to  Зочин

Nyambaatar muu "crary con of abitch' uluchin gichiigii ulu zulzagiin deerem.

Холбоотой мэдээ

Back to top button