1.9 тэрбум мусульманчууд нэг сар мацаг барина

Дэлхий даяар Исламын шашин шүтдэг 1.9 тэрбум хүн бий. Тэд жил бүр 30 хоног Рамадан мацаг барьдаг уламжлалтай. Энэ жилийн тухайд мусульманчууд гуравдугаар сарын 11 буюу өчигдрөөс мацаг барьж эхэлжээ. Рамадан мацгийг жил бүр тогтсон нэг өдөр эхлүүлдэггүй. Учир нь Исламын хуанлигаар нэг жил 354-355 хоногтой тул Рамадан сар жил бүр өмнө жилийнхээс 10-11 хоногоор урагшилж тохиодог онцлогтой аж.
Тус мацгийг барьж буй хүн үүр хаяарахаас урьтаж юм идэх ба нар шингэтэл идэх, уух, хурьцах, хэрүүл тэмцэл хийх зэргийг тэвчих цээртэй. Дээр дурдсан 1.9 тэрбум мусульман хүн сарын турш мацаг барьснаар хоол хүнсийг их хэмжээгээр хэмнэхээс гадна, байгаль, хүрээлэн буй орчинд эерэгээр нөлөөлдөг байна. Мөн сарын турш мацаг барьсанаар тус шашин шүтэгчид нүглээ наминчилж сайн сайхныг аривжуулна гэж үздэг.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нар шингэнгүүт хоол идээд өдрийн цагаар нь юм идэхгүй байдаг юм. Өмнө бол арай өөр гүрийх талдаа байсан одоо больсоон.