Нийгэм мэдээ

"Шар усны аманд буй 464 айлд шинээр суурьших газрыг нь зааж өгсөн"

Улаанбаатар хотод үүссэн халиа тошинг арилгах, шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажил болон мал аж ахуйн хаваржилтын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар НОК-оос мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Онцгой Комиссын танилцуулсан үерийн аюулын үнэлгээгээр:

  • Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэг маш их
  • Багануур дүүрэг их
  • Хан-Уул, Баянгол дүүрэг дунд
  • Багахангай, Налайх дүүрэг бага гэж гарсан байна.

Улаанбаатар хотын үерийн аюулын түвшинд харгалзах чанарын үнэлгээний их гэсэн түвшинд 3,947 объект өртөхөөр гарсан бөгөөд нийслэлд жилд 28-29 мянган иргэн хөдөө орон нутгаас шилжин ирж, голын сайр, жалга, судаг дагуу суурьшиж байгаа нь үерийн эрсдлийг нэмэгдүүлж байна гэж үзжээ.

Шар усны үерээс сэргийлэх аяныг тавдугаар сар хүртэл үргэлжилж, дүүргүүдийн газрын алба, цагдаа хамтран үерийн эрсдэлд өртөх 464 айл өрхөд мэдэгдэх хуудсыг хүргүүлээд байна. Онцлоход, эдгээр айлуудад суурьших газрыг нь зааж өгч байгаа гэлээ.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button