Top StoriesБаримтТойм, анализУлс төрийн халуун сэдэв

Схем: МАК-ийг яагаад "30 гэр бүл"-д багтааж, ард түмний баялгийг булаагч гэж цоллодог вэ

Монгол Улс 15 чухал стратегийн ордтойгоос МАК буюу Б.Нямтайширын таван ам бүл ХОЁРЫГ нь эзэмшдэг. Тодруулбал,

Нэг. Монголын гурав дахь том зэс, молибденийн орд болох "Цагаан суварга",

Хоёр. "Нарийн сухайт" нүүрсний орд.

Нүүрс, зэсийн нөөцөөрөө улсдаа тэргүүлэгч уг хоёр ордоос гадна алт, шохойн чулуу тэргүүтэй ашигт малтмалын 21 лиценз байна. Эдгээр лиценз нь МАК-т 1995-2049 он хүртэл ашиглагдахаар албажсан. Тархцын хувьд, Улаанбаатар хот болон ДОЛООН аймагт лицензүүд нь байршиж байна.

МАК нь лиценз эзэмшилтийн тоогоороо төрийн өмчит "Монголросцветмет"-ийн дараа улсдаа хоёрт бичигддэг.

Эх сурвалж: Нээлттэй мэдээллийн сангаас Монголд хамгийн олон лиценз эзэмшдэг 15 компанийн нэрийг харуулав.

Монгол бол чөлөөт зах зээл бүхий хүмүүнлэг ардчилсан нийгмийг цогцлоохоор, 1990 оны ардчилсан хувьсгалаар нийгмийн шилжилт хийсэн, хоёр том гүрний дундах онцлог гео орчинтой улс. Ерөөс томоохон хувийн хэвшил, түүний удирдлагуудыг бодлогоор дэмжиж, тэднийг "баяжуулснаар", улсын хөгжлөө чирүүлсэн барууны кэйсүүдийг энд адилтган дурдаж, МАК-ийг ч бас дотоодоос нэрлэж болох.

Нөгөө талд "хувийн хэвшил" гэх халхавчин дор З.Энхболдын хэлсэнчлэн "…Монгол Улс дэд бүтэц, уул уурхайн салбар дахь ашиг сонирхол, авлигаар холбогдсон 30 гэр бүлийн хяналт дарангуйлалд бүрэн автдаг. Аливаа төсөл хөтөлбөр тэдэнд ашиггүй бол гацдаг, гацаадаг. Монголчуудын хүртэх ёстой ашгийг зөвхөн тэд л хүртдэг нь хэн бүхэнд ил болсон. Ийм тогтолцоотой болоод удаж байгаа" гэх логик, үйл явцыг бас МАК бүтээсээр ирсэн нь үнэн билээ.

Үүний хамгийн тод жишээ нь, хоёр ч том стратегийн ордын улсын төсвөөр хайгуул хийсэн 1 тэрбум хүрэхгүй мөнгө төлөөд л шилжүүлэн авч, УИХ-ыг тэр чигт нь Цагаан суваргын ордоос татгалзтал нь лоббидсон кэйсийг нэрлэж болно. Өнөөгийн цэцэрлэг барих төсвөөр 15 тэрбум ам.доллар олох төсөөлөлтэй Цагаан суваргын ордыг авсныг бид өмнө нь хөндсөн.

Нэгэн үес Ерөнхийлөгч асан Х.Баттулга, өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар Үндсэн хуулийн 6.2-оор иш татаж, "Газрын хэвлий дэх аливаа баялаг монголын ард түмний өмч байх ёстой атал 30 гэр бүл бүгдийг хамсан. Эдгээртэй тэмцэнэ" хэмээж ам шүд алдаж, бүр "Н.Номтойбаяр аа, та Монголын ард түмний боломжийг булаасан 30 гэр бүлийн нэг мөн шүү" гэж чуулганы танхимаас хэлцгээж байв.

Ингэж нийтээрээ нэг Монголыг "цөлмөдөг" гэх 30 гэр бүлийн эрэлд гарах үеэр хэвлэлүүд хамгийн олон ашигт малтмалын лиценз эзэмшигч 30 ААН-ийг хүртэл зарлаж, хошигнол дэвшүүлсэн удаатай. Үүнд Монголын хоёр ч стратегийн ордыг аваад, гэр бүлийн өмчлөл дэх халаасандаа хийчихсэн МАК нэрлэгдэж л байв.

МАК бол ардчилсан хувьсгалаас хойших 30 жилд хамгийн цэгцтэйгээр, 10 жилийн үечлэл бүхий бодлогоор манай эдийн засгийн томоохон тоглогч байсаар ирсэн Үндэсний компани мөн үү гэвэл мөн. Тэд хөгжлийн замналаа өөрсдийн нүдээр,

  • 1993-2003 оныг: Геологи уул уурхайг хөгжүүлсэн 10 жил,
  • 2003-2013 оныг: Уул уурхайг төрөлжүүлэн хөгжүүлсэн 10 жил ,
  • 2013-2023 оныг: Аж үйлдвэрлэлийг хөгжүүлсэн 10 жил гэж тодорхойлжээ.  
Монголд 1992 оны Ардчилсан хувьсгалаас хойших Үндсэн хуулийг баталж, анхлан парламентын сонгууль явуулснаас ердөө нэг жилийн дараанаас МАК улсын төсвөөр хайгуул нь хийгдсэн Цагаан суварга, Нарийн сухайт ордыг авах, бүртгэлжүүлж ажлаа хайгуултай зэрэгцүүлсэн түүхтэй.

Улмаар Ерөнхий сайд асан Д.Содном 1993 онд эднийд зөвлөхөөр орж, улс төрийн ажлыг нь бүтээж өгдөг "зарлага" нь болсон түүхийг ч дурдаж болно. Тэд ийм шаргуу сайнаар лоббидож, ажиллаж, бүтээн байгуулалт хийж, өнөөдрийн МАК-ийг бүтээсэн.

Дээрх схемээс харахад, МАК-ийг үүсгэн байгуулагч Б.Нямтайшир нь бодлогын зөвлөлийн даргаар ажиллаж, охин Н.Цэлмүүн нь Ерөнхийлөгч, эхнэр Д.Хулан нь дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Эднийх нэг тэргүүн дэд захирлаас гадна Б.Нямтайширын эхнэр Д.Хуланг оролцуулаад ДОЛООН дэд захиралтай ажиллаж байна.

Компанийн бүтцээр нь салгаж харвал давхардсан тоогоор,

  • Б.Нямтайширт 10 хуулийн этгээд,
  • Эхнэрт Д.Хуланд 5 хуулийн этгээд,
  • Нямтайширын хүү Номтойбаярт 3 хуулийн этгээд,
  • Нямтайширын хүү Мөнгөншагайд 3 хуулийн этгээд,
  • Нямтайширын охин Цэлмүүнд 11 хуулийн этгээд,
  • МАК-ийн бүртгэлд 13 хуулийн этгээдэд хувь эзэмшдэг нь дата мэдээллээс харагдаж байна.

Барилгын материалын үйлдвэрлэл, уул уурхай, хөдөө аж ахуй, агаарын тээвэр, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг МАК Монголын үндэсний томоохон компани болтлоо 30 жилийн хугацаанд ингэж биежсэнийг дээрх нэгтгэлүүдээс харж болно. Эдний улсад төлдөг татвар, бүтээн байгуулалтын үнэ ч асар өндөр юм.

Гол нь яг нэг гэр бүлийн өмчлөлд, 23 лиценз бүртгэгдэж, Монголын ард түмэн баялгаас нь өгөөж хүртэх ёстойгоор хуульчлагдсан хоёр ч стратегийн ордыг эдний таван ам бүл эзэмшээд буйд л нийтийн хандлага баахан дургүй байдаг гэх нюанс харагдана.

Үргэлжлэл бий.


Редакцын энэ агуулгаарх өмнөх контент:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
39 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 21, 2024 08:31

МАК Нямтайшир гэр бүлээрээ эр эмгүй хулгaйчид. Хөдөлмөрч гэдэг нэрийн дор хулгaй, авилгaл, луйвраа нуудаг. Монгол орны байгaлийн баялаг бол ард түмний өмч болохоос хэдэн хулгaйч нарын өмч биш.

Зочин
Зочин
3 сар 22, 2024 00:36
Reply to  Зочин

Өмч хувьчлл дөнгөж эхэлж байсан 1992-93 оны үед л стратегийн том ордыг бүхнээс өрсөж хуссан бгаа юм. НАХЯ-ны өөдгүй муу чекист мэдээлэлд, улсын нууцад ойрхон байсны хувьд өөртөө давуу байда л үүсгэж,аши г сонирхолын зөрчил гаргасаны
нь төлөө одоо шоронд хийвэл шударга ёсонд нийцэнэ !'

Доржоо
Доржоо
3 сар 21, 2024 08:51
Reply to  Зочин

Хаха чи бол хулгайч худ�##�ч 2 оо ялгахгүй хув�##�з юм бишүү

Зочин
Зочин
3 сар 21, 2024 08:34

Монголын ард түмний өмчийг хувьдаа завьшигчид

Эрлэгийн элч
Эрлэгийн элч
3 сар 21, 2024 08:50

Сонгууль дөхөөд хамгийн том өрсөлдөгчөөсөө их л айж байгаа юм байна даа. Номтойбаяр ерөнхий сайд болох юм байна

авлигал өгөгч
авлигал өгөгч
3 сар 21, 2024 11:23

Номтойбаяр УИХ гишүүн, сайд байхдаа 45 билүү 49,0 сая ам доллар тухайн үеийн УИХ-н гишүүдэд өгч авлигадсан гэдэгээ өөрөө хэлсэн. Цагаан суварга-н зэсийн ордыг төрд буцааж авах тогтоол гарах үед УИХ-н гишүүн бүрт 1,0 сая ам доллар өгсөн гэдэгээ өөрөө бат�##�ж, их хур�##� дээр авсан сая доллараа эргүүлж өгөөрэй гээд уурлаад байсан чинв тэр тогтоолд Цагаан суваргын ордыг улсын өмчид аваагүй, нэрийг нь хассан билээ. тиймээс улсын ерөнхий сайд болвол улсаараа энэ гэр бүлийн боол болно биз. авилг�##� өгч, мөнгөөр зодож, УИХ-н гишшүн, сайд болсон юм чинь улсынхаа нэрийг барьж гэр бүлдээ том зээл авч өмнөх ах нараасаа илүү гарч 3 банкыг ч дампууруулах биздээ. өмнөх одоо 60-80 настай байгаа ах нар нь улсынхаа банкыг эд нартай нийлж дампууруулаад төр бариад ичих нүүргүй амьдарч л байна даа гэж.

Иргэд
Иргэд
3 сар 21, 2024 08:57

Энэ цэвэр улс төр байна. МАН Номтойбаярын намаас их л айж байгаа юм байна. Нямтайшир гуай маш их ажиллаж, олон хүнийг ажиллуулж, татвар төлж ирсэн. Харин сайхан эх орноо сүйтгэж, олон тонн �##�т авч, оффшёрт мөнгөө хадг�##�ж олон улсыг зайдагнаж цэнгэж яваа тэнэг улс төрчдөөс энэ сонгуулиар с�##�ах цаг ирсэн бололтой.

Зочин
Зочин
3 сар 21, 2024 09:13

хаха Эрх баригчид Номтой баяраас үхтлээ айж байгаа бололтой. 2024 оны сонгуульч үзэх харах юм ихтэй л болох бололтой. Номтойбаяр эхлээд ерөнхий сайд тэгээд 3 жилийн дараа Ерөнхийлөгч болох юм байна. Харин энэ тохиолдолд Нямтайшир бүх хөрөнгөө улсад өгөх нь зөв. Нямтайшираа бүх юм хэмжээтэй шүү. Одоо чиний ходоод болон бусад бүх сав суулга чинь аминд хүрдэг болон бусад эд хөрөнгөөр дүүрсэн нь лавтай шүү.

Зочин
Зочин
3 сар 21, 2024 09:31

Нямтайшир хүүгээ тагнуулд ажиллуулэ рэыкит болгосон

Уншигч
Уншигч
3 сар 21, 2024 09:50

Та бид <> болоод <> - д амьдраад олон жил болж байна .
Иймээс , намын эгнээндээ, ялангуяа удирдлагадаа голдуу харь элэгтэй ДАЙСАН, удмын доройтолд орсон УРВАГЧ, хулгайч , луйварчин , дээрэмчин, тонуулч, цөлмөгч, хүчирхийлэгч, гаж донтнуудыг олноор нь шург�##�уулж Монгол Улсын ХӨГЖЛИЙГ ГАЦААЖ , МОНГОЛ ҮНДЭСТНИЙГ СЭМХНЭЭР УСТГАСААР байгаа МАН, АН - ыг нэн даруй ТАРААЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ЭГНЭГТ ХОРИГЛОХ ЁСТОЙ ❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️
МАН-ын удирдлагад байсан ахмад ( 66-75 ) болоод ахимаг ( 56-65 ) настан гишүүдийн дунд Д. Содном, Н.Багабанди, Н. Энхбаяр, Ц. Нямдорж, С.Баяр , Сү. Батболд, М. Н. Энхболд- ууд , Ж. Эрдэнэбат, Улаан, Бадамжунай , Д. Зоригт , Л. Чойжилсүрэн, Ч. Хүрэлбаатар , Дэлгэрсайхан гм ;
АН- д П. Очирбат, Ц. Элбэгдорж, Да. Ганболд, Р. Амаржарг�##�, С. Баярцогт, Ч. Сайханбилэг, Б. Батбаяр буюу Баабар, Э. Бат- Үүл, Дорлигжав, Цагаан, Н. Алтанхуяг, Д. Эрдэнэбат, С. Эрдэнэ, Д. Бат- Эрдэнэ , Д. Баттулга( НИТХ-ын дарга асан ), Б. Хурц гэх мэт з�##�ьт үнэг , шун�##�т бирдүүд байгаагаас одоогийн идэр насны (46-55 ) гишүүд нь тэднээсээ муу муухай бүхнийг нь өвлөн авцгааж сүүлийн 33 жилийн хугацаанд улс, үндэстнийг нийгэм, улс төр, ёс суртахуун, төлөвшил ,хүмүүжлээр нь ч УРУУДУУЛАН ДОРОЙТУУЛЛАА . Энэ 2 нам намаа цэвэрлэхийг хүсэхгүй , чадах ч үгүй юм байна❗️❗️❗️

Тиймээс бид бултаараа СЭРЖ, СЭХЭЭРЧ, УХААРЦГААЖ УЛС ГЭР, ТӨРДӨӨ ЭЗЭН НЬ БОЛЦГООЁ ❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️

Зочин
Зочин
5 сар 29, 2024 23:11
Reply to  Уншигч

Энэ хулгайч авилгачдын дээрмийг бүх з�##�уучууд одоо өлгийтэй байгаа нялх хүүхдүүд хүртэл хар тах�##� шигх�##�дварлан өвлөн авч байгаа. Үүнийг цаазы ял л таслан зогсоож монголыг сөнөхөөс аварч магадгүй.

Зочин
Зочин
3 сар 21, 2024 09:53

Үнэн зөв ил тод болгоорой.

Зочин
Зочин
3 сар 21, 2024 09:54

Zuv zuv ingej il tod bolgoh heregtei

Зочин
Зочин
3 сар 21, 2024 09:56

номтойбаярыг хүмүүс дэмжээд эхлэхээр пиар эхлэсэн үү бүгд л хулгайч нар биз дээ хэн нь хэнийгээ хэлэх вэ дээ

Зочин
Зочин
3 сар 21, 2024 10:05

Үнэхээр шударгаар гэр бүлээрээ ингэж баяжсан бол сайхан ч эргэлзээтэй л юм

Зочин
Зочин
3 сар 21, 2024 10:15

Улс оронд хэрэгтэй бодитой бүтээн байгуул�##�т хийж байгаа нэгнийгээ хөлнөөс нь татаж унаган өөрийн улны зиндаанд авчирч байж санаа нь амарч, дотор нь уужирдаг монгол сэтгэхүйн зэрэгцээ Номтой баярыг сонгуульд оролох болохоор айж сандарсан жоомнууд МАК-ийн эсрэг хар пиараа цувр�##�ахар гаргаад эхэлжээ!!! Юм ойлгодог хүмүүс үүнд автахгүй боловч харанхуй масс бол туйлын үнэн гэж хүлээн авах нь мэдээж?!! Энэ бол эцсийн дүндээ Монголыг хорлож байгаа хорлон сүйтгэх ажиллагаа!!! Их хөршийн да�##�гавартай ч байж мэднэ???

Зочин
Зочин
3 сар 21, 2024 10:24

Тодорхой бичвэр байна

зочин
зочин
3 сар 21, 2024 10:48

Ард иргэдийн баялагийг ханаж цадахгүйгээр хулгайлагчид луйварчид

зочин
зочин
3 сар 21, 2024 11:03

одоо улс хураагаад авчих. нэг айл 5 бхйхад болно. ингэж болохгүй ш дээ арай юмаа

зочин
зочин
3 сар 21, 2024 11:05

та нар энэ их мөнгөтэй Номтойбаярыг яах гэж гарах гээд байгаа юм бэ. Энэ хүн чинь гара�##� Цагаан суварга компани даа ашигтай юм хийнэ ш дээ. гаргаж болохгүй . мөнгөтэй хүнд төр хэрэггүй ш дээ. Тасарсан хүн ард түмэнд ойлглхгүЙ

Зочин
Зочин
3 сар 21, 2024 11:11

Цементийн үйлдвэр гэхэд л элс, хайрга, шавар шохой гээд 10 гаран л лицензтэй. Барилгын өрлөгийн элс ч лицензтэй байдаг.

зура -3 кино
зура -3 кино
3 сар 21, 2024 11:17

Zura-3 Цэвэрлэгээ гэсэн одоо гарч буй киног эдний гэр бүлийн тухй кино гэж хүмүүс ярьж байна. үүнийг нь батлаад том боссынх нь эхнэр Хулан нь постоороо нэг уурлаад хараагаад байсан. бөөн хэрүүл, зодооны тухай кино байсан биздээ.

Зочин
Зочин
3 сар 21, 2024 12:19

Цэдэнб�##� даргын дараа үеээс өөрөөр хэлбэл зах зээл ардчил�##� нэртэй анархист капит�##�измд шилжсэн тэр 1990 оноос монгол төрийн боловсон хүчний бодлого �##�дагдснаар өнөөгийн нийгмийн бүх муу муухай бүхэн бий болсон. Тухайлб�##� төгссөн сургууль мэдлэг чадвар боловсрол, ёс зүйн хүмүүжил ажмлласан жилийг харг�##�захгүйгээр мөнгө өгсөн, танил т�##� нэг ангийн найз нөхөдөө байгууллөгын даргаар шууд томилдог болсон. Тэр нь мөн өөрийн найз нөхөд нууц амраг зэрэг нөхдөө тухайн байгууллагын удирдах �##�бан туша�##�д томилж байгууллагыг сүйрүүлдэг болсон. Үүнээс л хамаг муу бүхэн эхэлсэн. Үүнийг засахгүйгээр бүх зүйл сайжирна гэж хэзээч байхгүй.

Зочин
Зочин
5 сар 29, 2024 23:20
Reply to  Зочин

Засаад овоо сайхан болоод байгаа гэнэ. Цэдэнб�##� даргын үед хулгай авилга дээрэм хавтгай ёстой аймшигтай хүн амьдрах аргагүй байсан тул 1990 онд ардчилсан хувьсг�##� хийж монгол улсаа сэргээн мандуулсан гэж манай том эрдэмтэд сургаж ухуулж ойлгуулж байгаа билээ.

Зочин
Зочин
3 сар 21, 2024 12:48

Улс оронд хэрэгтэй бодитой бүтээн байгуула лт хийж байгаа нэгнийгээ хөлнөөс нь татаж унаган өөрийн улны зиндаанд авчирч байж санаа нь амарч, дотор нь уужирдаг монгол сэтгэхүйн зэрэгцээ Номтой баярыг сонгуульд оролох болохоор айж сандарсан жоомнууд МАК-ийн эсрэг хар пиараа цувра лаар гаргаад эхэлжээ!!! Юм ойлгодог хүмүүс үүнд автахгүй боловч харанхуй массын өчүүхэн тархинд сорвижоод эдгэчихдэг тул их хэцүү?!! Энэ бол эцсийн дүндээ Монголыг хорлож байгаа хорлон сүйтгэх ажиллагаа!!! Их хөршийн даа лгавартай ч байж мэднэ???

ajkdkl;asjdopas
ajkdkl;asjdopas
3 сар 21, 2024 16:15

uadahgui huvidaa ulstai boloh ger bul bna kkk.neg mur haan bolgood tahiad yavj baiyaa haha

Зочин
Зочин
3 сар 21, 2024 17:03

Ажиглаад байхад эднийх чинь тролл арми аймаар ажлуулдаг хүмүшс. Ялангуяа эмэгтэй хүн маягийн хэрүүл хийгээд л коммeнтуудтай хэрэлдээд эхэлдэг юм. Тэр эхнэр нь гэх авгай л тролл армиа тэргүүлдэг юм шиг байгаа юм. Eр нь бол шунаг нь дэндээд бирд шиг болчихсон гэр бүл. Ханаж цадахгүй

Зочин
Зочин
3 сар 21, 2024 17:11

Ядахдаа бас удмаараа эр эмгүй �##########� юмаа. Хичнээн ч эхнэр нөхөр солидог юм. Нямтайшир нь бас садар бачка явдаг хүүхэндээ их дэлгүүрийн ард байр авч өгч байсан. Нөгөө хүүхнээ шоудаж барихаар бас ирээд уруу татлаа гээд найз нарыг нь загнаж барьж тэнэгтнээ ккк. Одоо ч тэр хүүхэн нь хөгшин авгай болоод хүнтэй суусан байна лээ, харамсөлтай нь хүүхэдгүй л хөгширлөө

Зочин
Зочин
3 сар 21, 2024 17:49

Хэзээ нэг Норвеги улс шиг байг�##�ийн баялагийн өгөөжийг ард түмэндээ бүгдэд нь эрх тэгш хуваарилдаг болох юм болдоо? Эрдэнэт, Оюутолгой, С�##�хитийн мөнгөний ордоос бусад нь хувь хүмүүсийн гарт орсон, ард түмэнд ямарч хүртээлгүй л байгаа ш дээ!

Бат инженер
Бат инженер
3 сар 21, 2024 17:52

Тэгээд төрийн нэрээр коммунистууд цуслах ёстой юм уу. Дэлхийн том магнатууд чинь 18-19-р зууны үщед ийм л аргаар анх баяжсан улсццд шүү дээ.

УВ иргэд
УВ иргэд
3 сар 21, 2024 18:03

Эд нар даварсан бна шдээ. Буцааж авах хэрэгтэй. Луйврын 30 гэр бүлийг сайн ш�##�га

Иргэн
Иргэн
3 сар 21, 2024 20:19

Нусан буу Номтойбаярыг улс төрч гэх болтлоо монголын төрийн царай уруудаж доройтлуу гэж үү?

Зочин
Зочин
3 сар 22, 2024 17:30
Reply to  Иргэн

Монгол төрийн босго тээр доогуур болсоон. Цагтаа Амар, Намнандорж нараар удирдуулж байсан төр юмсан уг нь

Зочин
Зочин
3 сар 21, 2024 20:28

Шуна л дуусгахгүйн дөө

зочин
зочин
5 сар 29, 2024 17:57

энэ айлыг зогсоох хэрэгтэй. арай юм мөнгө өгөөл лиценз аваад ба

зочин
зочин
5 сар 29, 2024 17:58

улсын баялагыг тагнуулаар авчаад юун нь хөдөлмөрч байдаг юм. ийм их хөрөнгөтэй юм чин татвараан өгнө ш дээ

зочин
зочин
5 сар 29, 2024 17:59

номтойг гаргаж болохгүй ээ . мөнгөтэы хүн улс төрд хэрэггүы

зочин
зочин
5 сар 29, 2024 18:01

энэ айлтай бүх улс төрч холбрртой байсан шүү. хүрэлсүх , баттулга 2 л ярьдаг юм

ган
ган
5 сар 30, 2024 00:20

Лицензийн тоо чух�##� биш. МАК-ийн блок хийх, цемент үйлдвэрлэхэд орж байгаа матери�##� бүхэн лицензтэй байдаг. Энэ бол түгээмэл тархацтай энгийн байг�##�ийн орд. Тэр болгоныг лиценз гэж сүржигнэх нь угтаа Номтойбаярыг чиглэсэн хар пиар. 2020 оны сонгуулиар Хүрэлсүх Баттулгатай нийлж шоронд хийж байж арай хийж замаасаа �######�уулсан. Монголын энэ олон том хулгайчдаас МАК шиг юм хийж бүтээж өгөөжөө өгч байгаа ямар компани хаана байна. Үнэндээ тэдний бүх булхайг ил гаргахаас айсан хэсэг бүлэг улс төрчдийн үйл ажиллагаа бүр ил цагаандаа гарч байгаа нь энэ.

Холбоотой мэдээ

Back to top button