Гурван сар гацсан нийгмийн даатгалын сайтыг сайд нь өмөөрч, иргэд гомдож байна

Нийгмийн даатгалын сайт энэ онд ажиллагаагүй болсноос үүдэн шимтгэл төлөгч иргэн ипотекийн зээл, цалингийн зээл авах болон виз мэдүүлж чадахгүй нөхцөлд хүрэв. Мөн жирэмсний, ажилгүйдлийн, хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэмж хүлээгдэх болсон юм.
Энэ оны нэгдүгээр сарын 01-нээс эхлээд нийгмийн даатгалын байгууллагын системийн шинэчлэл эхэлсэн. Бүтэн нэг улирал шахуу үргэлжилж байгаа уг систем шинэчлэл нягтлан бодогч нарт болон иргэдэд хүндрэл учруулж байна. Учир нь аж ахуйн нэгжийн тайланг ирүүлэх хугацааг түр хойшлуулсан. Ажил олгогч болон даатгуулагч шимтгэл төлсөн эсэх нь цахимаар харагдахгүй байгаа учир нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн ч иргэн, банк болон эрүүл мэндийн салбараас үйлчилгээ авч чадахгүй байгаа юм.
Тухайлбал Иргэн Г ипотекийн зээлд хамрагдах хүсэлтийг өгсөн ч тухайн иргэний нийгмийн даатгалын шимтгэлийн талаарх мэдээллийг арилжааны банк цахимаар харж чадахгүй байгаа учраас иргэний зээл хүлээлтэд оржээ. Энэ мэт иргэд нийгмийн даатгалын шимтгэлээ цалингаасаа суутгуулсан ч системийн шинэчлэлээс шалтгаалаад үйлчилгээгээ авч чадахгүй байна. Энэ асуудал зөвхөн цалин, зээлийн асуудалд ч бус улс хооронд виз мэдүүлэх зэрэгт хүндрэл учруулаад байгаа юм.
-Сайт он гараад саатсан, хуучин систем учраас алдаа гарах магадлал өндөр байсан-

Энэ үйл явдлыг ХНХ-ын сайд Х.Булгантуяа тайлбарлахдаа "IT zone компанийг олон улсын төслийн хүрээнд сонгон шалгаруулсан. Олон улсын байгууллагын санхүүжилтээр хийгдсэн энэ ажилд 970 орчим мянган долларт хүрэх хэмжээний тендерт ялсан юм.
Он гараад нэгдүгээр сарын 1-ний өдрөөс саатаж, саяхан засагдлаа. Энэ хооронд үйлчилгээг цахимаар олгоход асуудал үүсээд байна. Цахимжилтыг хийх компанийг сонгон шалгаруулахад гаднын компаниар хийлгэх нь маш олон иргэдийн мэдээллийг алдах эрсдэлтэй. Тиймээс дотоодын компанийг сонгосон. Бид хуучин систем дээр шинэчлэлт хийхэд алдаа гарах магадлал өндөр" гэж мэдээлэв.

-Иргэд хохирч бас гомдож байна-

Тэгэхээр нийгмийн даатгалын шимтгэл төлөгч иргэн зөвхөн лавлагааны мэдээлэл авах боломжгүй болсноос үүдэн хэд хэдэн боломжуудаа алдаж, төлөвлөсөн амьдрал нь эргэх ч нөхцөл үүсээд байгаа юм.
Эгүүр.мн агентлаг уг асуудалтай холбогдуулан иргэдээс "Иргэн таны амьдралд нийгмийн даатгалын сайтын шинэчлэлтийн ажлаас үүдэлтэй саатал нөлөөлж байна уу" гэх санал асуулгыг явуулав. Үүнд 4338 оролцсоноос 325 хүн хүндрэл учирсан хэмээв.
Тэгвэл тэдний нэг болох А.Сайхансүрэнтэй холбогдож ямар байдлаар хүндрэл учирсан талаар лавлав. Тэрбээр "Би банканд ажилладаг. Нөхөр маань бас нийгмийн даатгал өндөр төлдөг компанид ажилладаг. Бид ипотекийн зээлд хамрагдахын тулд сүүлд орсон энэ ажлын байрандаа тууштай гурваас дөрвөн жил ажиллацгааж байгаа. Гэвч бид ипотекийн зээлийн урьдчилгааг босгож чадахгүй нөхцөлд хүрсэн учраас БНСУ-ыг хамтдаа зорьж энэ зун ажил хийж зорилго тээсэн юм. Би визний мэдүүлгээ өгчихсөн. Энэ сарын 31-ний өдөр хариугаа авна. Бид хүүхэдтэй, тогтмол ажилтай, олсон орлого бүрээсээ татвар, нийгмийн даатгалаа төлдөг учраас виз маань гарах бүрэн боломжтой, гарчихна гэж харж байгаа. Гэвч он гараад нөхөр маань виз мэдүүлэх гэсэн ч тус сайтын шинэчлэлтээс үүдэлтэй гацалт саад болсон. Нөхөр маань өнөөдрийг хүртэл визээ мэдүүлж чадаагүй байна. Үүнээс үүдэн БНСУ-руу би ганцаараа явах дээрээ тулчхаад яах учраа олохгүй болоод байна" гэлээ.

Харин түүний нөхөр У.Батзолбоо хэлэхдээ "Эхнэр маань оны өмнө лавлагаагаа аваад он гаргаад визээ мэдүүлсэн. Бид ажлын цаг наар, чөлөө зэргээсээ хамаарч өөр өдрүүдэд визээ мэдүүлэх болсон юм. Нийгмийн даатгалын сайт нь гацаж, ийм хүндрэл үүсгэн гэж огт таамаглаагүй. Ядаж урьдчилж хэлж, иргэдэд мэдээ түгээгүй том алдаа гаргалаа гэж харж байна. Үүнээс үүдэн бид цаг хугацаа, сэтгэл санаа, эд мөнгөөрөө хохироод байна. Төр улсдаа гомдож байна" гэв.
-Б.Ганхуяг: 10-14 хоногийн хоцрогдол үүсэж, 2-3 өдөр гацалт үүссэн-

Дээрх асуудлуудтай холбогдуулан энэ ажлын захиалагч Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Аудит дотоод хяналт мониторингийн газрын дарга Б.Ганхуягаас тодруулга мэдээлэл авав.
Тэрбээр "Нийгмийн даатгалын багц хууль шинэчлэгдсэнээс үүдэн бид шинэчлэл хийх шаардлагатай болсон. Программ шинэчлэлтийн ажлыг иргэдэд түргэн шуурхай, хялбараар үйлчилгээгээ үзүүлдэг болохын тулд энэ ажлыг хийх болсон. Бид шинэчлэлтээ хийхийг өмнө мэдэгдлүүдийг өгч байсан. Түүний өмнө хөгжүүлэгч компанитайгаа уулзаж, туршилт хийж, зарим дүүрэгтээ туршсан юм. Тэгээд уг ажлаа он гаргаад оруулсан. Гэвч хөгжүүлэгч компаниас тавьсан хийгдсэн асуудлуудад маань бага зэрэг гацаа үүсэн. 10-14 хоногийн хоцрогдол үүсэн.
Гэхдээ одоо алдаа дутагдлаа арилгасан. Энэ дунд зарим нэг өдөр программ нь гацах, ажил олгогчийн тайлан, тэтгэвэр тэтгэмж авах хүмүүс нэг дор бөөндөө олон дахин хандсанаас үүдэн сервер дээр гацалт үүсгэх асуудал ганц хоёр өдөр гарсан юм. Энэ асуудлуудаа бүрэн шийдсэн. Өнөөдрийн байдлаар хурдыг нь нэмэх, ажлууд явж байгаа. 1.2 сая даатгуулагч, 60 орчим мянган ажил ологчийн20 жилийн түүх шүү дээ. Энэ том баазыг Улсын бүртгэлийн баазтай хөрвүүлэх зэрэг ажилд 10-14 хоногийн хугацаа алдсан.
Бид шинэчлэлтийн мэдээллийг фэйсбүүк пэйж болон сайтуудаараа өгч байсан ч дата хөрвүүлэг дээр ийм том алдаа гарна гэдэг дээр бодоогүй нь ийм асуудал үүсгэлээ. Гэхдээ үүнээс үүдэлтэй тэтгэвэр тэтгэмжийг цаг тухайд нь олгохын тулд дор бүр нь шийдэж ажилласан. Дунд нь шинээр тэтгэвэр тэтгэмжид бүртгүүлж буй иргэдэд саатал үүсэн 2-3 хоногт хүсэлт нь бүртгэгдээгүй алдаа гарсан. Үүнийгээ мөн шийдээд явж байна" гэдэг тайлбар мэдээллийг өглөө.
-IT Zone: Бид энэ сааталтай холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдалтайгаар ажиллаж байгаа-
Харин уг ажлыг гүйцэтгэгч IT Zone компанитай холбогдоход "Бид Нийгмийн даатгалын газартай гэрээний хүрээнд хамтарсан учраас тэдний зөвшөөрөлгүй мэдээлэл өгөх боломжгүй. Гэхдээ гарч байгаа асуудлуудыг дор дор нь засаад явж байгаа. Удахгүй 100 хувь бүрэн ажиллагаатай болно. Сүүлд үүссэн асуудлаас үүдэн бид өндөржүүлсэн байдалтайгаар өдрийн 10-12 цагаар ажиллаж байгаа. Шаардлагатай тохиолдолд хонож ажиллаж байна" гэв.
Эл үйл явдлыг сурвалжлах явцад сайд болон Нийгмийн даатгалын ерөнхий газрын яриа хоорондоо зөрөлдөж байв. Ажлыг даалган шууд хариуцаж буй Нийгмийн даатгалын ерөнхий газар саатлыг 10-14 хоногийн хоцрогдол үүсэж, дунд нь 2-3 хоног гацсан гэж мэдээлсэн юм. Одоогоор ажиллагаа хэвийн, үлдсэн хөгжүүлэлт хурд зэрэгт анхаарч байгаа юм байна. Хэдийгээр энэ нь гүйцэтгэгч компани, яам, байгууллагын хувьд жижиг асуудал мэт боловч нэгж иргэн, нэг өрхийн тухайд амьдралд нь маш хүндээр нөлөөлж буй явдал болоод байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
xurdan ajilaa xigeechee, ajilguidliin tetgemjee bas avch chadaxgui bolchixood baina naad asuudlaas chini bolood
Их л мундаг гадаадад төгссөн з�##�уучууд гээд хуцаад байдаг. Ийм л байдаг байхгүй юу муусайн ажлын туршлагаггүй, ажил хийж сураагүй юмнууд. Тийм болохоороо эрсдлээ тооцож чаддаггүй, эрсдоээс хамга�##�ах аргаа олдоггүй, урьдчилан сэргийлж мэддэггүй л байхгүй юу. Нүлэнд харагдаж гарт баригдах зүйл нь л энэ болохоос ил мэдэгдэхгүй ямар их хор хөнөөл тарьж байгаа билээ дээ. Худлаа том том баахаас цаашгүй муусайн юмнууд. Зөвхөн энэ НД-ийн сайт гацаснаас болж өчнөөн хүн хохирч байна шүү дээ. Миний таньдаг хүн л гэхэд ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадахгүй байна.
Гадаадхд төгссөн хүн иым юм хийхгүй. Төгссөн өол азийн оронд л төгссөн байх. Гадаадад төгсөрөп угаасаа веб хуупамт байнгын мэдээлэл хавчуулж өгөх нь мэдээжийн хэрэг байдаг. Ийм юм хийдэггүй монголчилдог нь монголд төгсмөн хүмүүс байдаг. Хуудас хараад л андашгүй шууд харагддаг. Энэ өол өүр холион багтан. Ингэж ажилладаггүй хжудам ашигл�##�танд шууд оруулж бхйсан түүх бхйхгүй. Мөн НД-н хуудас хийхэд ьийм хэцүү биш багахан мэдээлэл тооцох харуулах хуудас. Бумад татвар, улсын бүртгэлтэй харьцуулб�##� бага жижиг хийхэд хялбар зүйл
Веб хуудас хийж байгаа улсууд захи�##�агчийн дагуу ажил гүйцэтгэдэг. Захи�##�агч ажлаа мэдэхгүй, гарч болзошгүй хүндрэлээ урьдчилан харж, эрсдлээс хамга�##�ж чадаагүйгээс ийм асууд�##� үүсч байгаа юм. Ажлаа мэдэхгүй тийм болохоор захи�##�гаа буруу дутуу өгч байгаа байхгүй юу.
erguu avgai z##laarai
Булгантуяа чаддаг хүнд нь ажлаа өг, тэр сайт нь одоо ч гацсан хэвээр байнө
Нэгэнт яг одло рэоэглэгчид бүх юм зөв харагдахгүй мөн ажиллххгүй гэдгийг холбогдох байгууллөгө мэдэж буй бол хуудсхн дээрээ байнга харагдах ил газар одоогоор та төлббрөө төлсөн я харагдахгүй байх боломжтой та түр хүлээж д байгаарай гэвэл хүн ойлгоно. мар ч мэпээлэлгүй худ�##� Рийд �##�га болно. Ядаж ажилчдаө утсаа ав зөхий иэлд хариул гээч фб ээр хүртэл хариу байргүй. Бид ганцхан ажилладаг болсон үгүйг л мэпэх рэрэгтэй байна . Та нарын �##�даа бол ажлаагүй юмыг иэдээний хуудсаар ажилдаж байна гэж зарлаад худ�##� мэдээ зориуд тараагаад байна. Тэгэхээр хүмүүс өөрсдийн мэдээллээ шхлгат�##� ороогүй хоосон өайхаар өүгд сандарч холбогдох нь аргагүы та нар ажлаа хийж чадахгүы бол заылах хэрэгтэй. Төрийн �##�баны зөвлөл энд ажиллаж ш�##�гах хэрэгтэй байна. Хуулиараа худ�##� мэдээлэл тараах хориоиой
Яагаад энэ хооронд гараар ажиллаж болохгүй байгаа юм бэ? Бичгээр давхар архивлаагүй юм уу ? Ганц цахимд найдаж болохгүй. Биёгиын мэдээллээ устгасан бол ийм чхдваогүй хүиүүсийг сайд болон дарга нь сангийн дата руу нэвтрүүлж болохгүй. Бүгдийг нь ухнатаж бхйгаад устгачихв�##� 90 оны хүмүүс шиг хүмүүс хохирно. Одоогоор 24 он л харагдахгүй байгаа дээрээ наадахаа зогсоож шүзхэд өгч мөнгөө нэхэмжлээд жхний ээджинд байгаа датагаа бт�##�гхажуулж архивлах хэрэгтэй.
Өдий төдий гадаадын зээлээр хийсэн програм яагаад ажилладаггүй байна вэ. бодвол тэр мөнгөнөөс нь энэ авгай хува�##�цаж авшаад нээнтэгт нь байдаг бололтой. Түүнээс биш тэр хийсэн этгээдтэй нь хариуцлага тооцох ёстой шүдээ
Булгантуяа мэтийн гайгүй боловсролтой з�##�уусаа ямарч удирдах ажлын турлага эзэмшүүлэхгүй дарга, сайд болгоод хогджэр гаргачих юм. Хайран ч зулуучууд...
Сайд нь MCS ийнх, хийэ байгаа компани нь MC ийнх . Бодоцгоо
Songo uiltai jil taaraad gatschihdag zugeerch neg tegsen hereg bish bh shuu
Огцор огцор
интернет мөнхийн ажиллагаатай биш найдлагагүй тул даатг�##�ын хуучин улаан дэвтэртээ төлсөн гэсэн баримтаа гараар бичиж тамгаа дар гэсэн чинь тамга байхгүй гэж байхийм . Учир нь тэр шинэчилсэн WEB дээр нь ш�##�гахаар 2023 он дууст�##� төлсөн баримт байхгүй гарахгүй зөвхөн 2022 оных л байсан . Цахим гэдэг найдваргүй хэзээ ч мэдээлэл нь устгагдаж буруу хийгдэх магадл�##� өндөр тул даатгуулагчийн дэвтэрт заав�##� тэмдэглэж тамгаа дарж байх нь найдлагатай гэж бодлоо.
Үнэн үнэн. Маш муу хийж бгаа
Эрүүл мэндийн даатг�##�ын санхүүжилт яагаад орохгүй бна яар�##�тай эрүүл мэндийн даатг�##�аар эмчилгээ хийлгэх шаардлагатай бна
Чингэлтэйн Нийгмийн даатг�##�ын хэлтсийн ажилчид гэж ямммммарррр их зантай дуугарч ядсан юмнууд байнаа. Өөрсдөө ажлаа ч мэдэхгүй байж нэг л хүн загнасан хүмүүс. Яанадаа дээрээ ч тэр доороо ч тэр ямар ч ухамсаргүй , тархины тура�##�д орсон иргэдтэй Монгол улс яаж хөгжинө дөө
ОЛОН ЮМ ЯРИЛГҮЙ ХУРДАН ЗАСУУЛААГЭЭЭ БУЛГАНТУЯА АВГАЙ ДАНДАА БОРВИНДОО БААСТАЙ ЮМАА
Энэ оны 1 сарын 1 ээс хэрэгжих тэтгэвэр өвлүүлэх асууд�##� сураггүй болчлоо хариу өгөх хүн бна уу
Сайд болгон худлаа ярих юмаа.ичдэггүй юмуу.УИХ болон ЗГын сайдаар томилохдоо худ�##� хэлдэггүй хүнийг сонгож болдоггүй юмуу.эсвэл худ�##� хэлвэл хуулиар ял эдлүүлдэг баймаар юм.
nuuhiig awah geed nudiig sohlow gegch yum bolje
ingej chiregduuleh ni saihan bnuu
saadaaaa..
Harin tiimee listnii munguu avch chadahgui bn nuhuj olgoj uguurei ard irgedees bolon alban baiguullagaas shaltgaalaagui n.daatgalaas shaltgaalaad avch chadaagui uchraas nuhuj olgoj uguurei bi 2 sard emnelegt hevtej list avsan odoo boltol listni munguu avaagui bn
Ajlaa hiij chdahgui bugs we