Энэ сарын 29-нд М.Бадарчийг олон нийтэд нээлттэй шүүнэ

Улсын арслан М.Бадарчийн барилдах эрхийг сэргээсэн гэх төөрөгдөлт мэдээлэл олны дунд түгээд буй.
Энэ үүднээс, М.Бадарчид холбогдох арбитрын шүүх хурлын тов гараагүй байгааг өмнө нь сануулж байлаа.
Өнгөрөгч гуравдугаар сарын 7-ны өдөр арбитрын шүүх хуралдсан ч хойшлуулж, шийдвэрлэсэн юм. Дөрөвдүгээр сарын сүүлээр товлогдоно гэсэн хөшигний ар дахь мэдээлэл байсан.
Тэгвэл товыг энэ сарын 29-нд тогтоожээ.
"Монголын олон улсын ба үндэсний спортын арбитр"-аас,
"М.Бадарчийн нэхэмжлэлтэй, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага, Үндэсний баяр наадам зохион байгуулах хороо, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн салбар хороонд холбогдох хэргийн үндсэн хуралдаан дөрөвдүгээр сарын 29-нд товлогдлоо" гэж мэдээлжээ.
Үндэсний их баяр наадамд аваргалсан М.Бадарчаас S1 төрлийн сэргээш илэрсэн байдаг. М.Бадарчийн хувьд маргаж, арбитрын шүүхэд хандсан. Мөн арбитр түүний талд шийдлээ ч, Монголын Үндэсний Бөхийн Холбоонд М.Бадарчийн барилдах эрхийг сэргээх үндсэн эрх нь бий.
Г.САНСАРМАА
Өмнөх контент:












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сарлагчин Бадарчийг өмөөрөх ямар ч үндэслэл байхгүй. Зөвтгөх гэхээрээ нөгөө талаасаа янз бүрийн өө эрж өчнөөн маяглалаа.Одоо болно эрхийг нь хасаад 4 жил сарлагий нь маллуул. Морьтой ч болоосой киноны Дондог шиг сарлаг хариулаад томоожиг. Алдар нэрийн их шунал нь дарагдаг.
Нүүрсний хулгай ногоон автобусны хэрэг гэх мэт зөндөө хэргүүдийг ингэж нээлттэй хуралдуулсануу арга хэмжээ авж чадсан уу хэрэгтнүүд одоо гадуур зүгээр л явж байгаа байхдаа энэ дээр иймрхүү байгаа ч
zass zailaa
Допингийн шинжилгээг нарийн хяналт дор, зохих стандартыг баримталж аваагүй учраас л Бадарч эсэргүүцээд байгаа. Ингэж эсэргүүцэх үндэслэл бүрэн байгаа болоод Оюунболд аварга, Бадарч арслан хоёр зүй ёсны шаардлага тавьж байгаа болно. Яг үнэндээ өнгөрсөн жил нэг ч бөхөөс допинг илрээгүй нь маш НО-той. Өнгөрсөн жил л гэнэт шөвгөрсөн бүх бөхчүүд допинг хэрэглээгүй гэдэгт итгэх хүн цөөн. Яагаад вэ гэдгийг энд тайлбарлавал: наадмаар 4 давсан 32 бөх допингийн шинжилгээнд хамрагддаг. Шөвгөрсөн бөхчүүд шинжилгээ өгөхдөө гэрч болон хянагчийн хамт тусгайлан бэлтгэсэн өрөөнд орж тусгай саванд шээдэг. Олны нүднээс далд өрнөдөг энд л хамаг НО өрнөдөг гэх. Тодруулбал шинжилгээнд хамрагдаж буй тамирчин тухайн өрөөнд орохдоо өөр саванд нууж ордог асуудал түгээмэл гардаг гэж яригддаг. Ингэхдээ хажуу дахь хянагчаа аргалаад л дуртай хүний шээсийг шинжилгээний саванд хийгээд гараад ирдэг гэдгийг олон бөх ярьж байна. Олон улсын допингийн эсрэг байгууллага “ВАДА”-гийн дүрэмд зааснаар бол “ВАДА”-гийн сургалтанд хамрагдаж сертификат авсан хүн допингийн шинжилгээнд ажиллаж ёстой. Гэтэл Монголд энэ дүрэм огт үйлчилдэггүй. Ийм зөрчил гараад олон жил болж байгаа болохоор л “ВАДА” Монгол улсыг 2024 оны 1-р сар хүртэл энэ бүх алдаа завхралаа засах хугацаатай үүрэг өгсөн. Алдаагаа засаж байна гээд допингийн шинжилгээг хууль журмын дагуу аваагүй байж хамгийн өсөх ирээдүйтэй залуусаар сор тахих үйл явц өрнөөд олон жил болж байна. Үнэхээр допинг хэрэглэсэн гэх 43 бөхөд ч яг ижил хариуцлага тооцсон юм болов уу гэхээр огт тийм биш. Харин ч бүр заримынх нь цолыг хураах биш харин ч бүр цол нэмж олгосон ч байх шиг. Хариуцлага тооцож буй нарийн дүрэм, журам, хууль гэж байхгүй. Энэ нь Дэлхийн допингийн эсрэг агентлаг “ВАДА”-гийн журмаас гажсан. Үнэхээр түрүү жил допинг хэрэглэсэн бөх байгаагүй гэдэгт маш их эргэлзэж байгаа учир нь ердөө л энэ. Хамгийн өсөх ирээдүйтэй залуусаар сор тахиад байгаа гол шалтгаан бол өөрсдийн нутгийн бөхчүүдийг байнга түрүүлүүлэх дов жалганы үзэл, допинг гэх зохиомол хуурамч жүжгээр хэн нэгнийг намнах гэсэн маш том хуйвалдаан, ашиг сонирхол! Энийг би биш Дэлхийн допингийн эсрэг агентлаг “ВАДА тогтоосон юм. Хамгийн өсөх ирээдүйтэй олон жил түрүүлэх байсан Оюунболд аварга, Бадарч арслангаар туг тахиад ар хударгаар нь допингоо аргалсан нөхдүүд байнга түрүүлнэ гэж бодож байгаа бол эндүүрэл шүү. Шударга үнэний төлөө дуугардаг хүмүүс гэж бас байдаг юм шүү!!! Допингийн шинжилгээг зохих стандарт, хууль, дүрэм, журмын дагуу аваагүй байж хүнийг харлуулж гүтгэж, цолыг нь хураадгаа