Нийгэм мэдээ

Койн арилжаалж, мөнгө угаасан О.Мөнхжин, Б.Гантиг нарын хэргийг шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллагаас "Их бит" ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал О.Мөнхжин, гүйцэтгэх захирал Б.Гантиг нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Тэднийг гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, нэр бүхий койны үнэ цэнэд нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг ашиглан өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийн дансаар койн арилжаалсан, мөнгө угаасан.

Худал мэдэгдэл хийж олон нийтийг төөрөгдүүлэн, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд арилжааг урвуулан ашигласан гэх хэрэгт буруутгаж буй.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн 18.19 дүгээр зүйлийн 2.1, 2.2 /Виртуал хөрөнгийн үйлчилгээний дотоод  мэдээллийг хууль бусаар ашиглах/, 18.6 дугаар зүйлийн 1 /Мөнгө угаах/, 18.20 дугаар зүйлийн 1 /Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд арилжааг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Эх сурвалж: УЕПГ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хориод хохиролииг нь барагдуулах хэрэгтэй

Зочин
Зочин

Угаасан мөнгөө юунд ашигласныг шалгаж тогтоох хэрэгтэй

Койныг үзэн ядна
Койныг үзэн ядна

Болж
Новшийн юмнууд хичнээн олон хүний нус нулимсыг урсгаа бол
Шунал ихдвэл шулам болно

БУНДУУТ ХҮРЭЛЭЭ
БУНДУУТ ХҮРЭЛЭЭ

ИДЭРЭЭ ХУЛГАЙЧИЙГ АВСТРАЛИАС АВЧИР !!!

Зочин
Зочин

ИДЭР - ОД ХААНА БАЙНА БУЗАР НОВШ

Харамсалтай
Харамсалтай

Олон хүний насаараа хураасан жоохон юмыг нь салхинд хийсгэлээ дээ энэ залуус.

lalar
lalar

shorond ni hataaj yaliig ni edluulvel taarana

Фрин
Фрин

Хохь нь шунаг зангаа тат

Зочин
Зочин

Хөгийн луйварчид хохирол барагдуулж шорондоо орж насаараа хатвал таарна. Үзэн ядаж байна

Холбоотой мэдээ

Back to top button