Нийгэм мэдээ

"Энэ сарын 12-13-нд Завхан, Увс, Архангайн нутгаар цасаар шуурч, аюулт үзэгдэл болно"

Ойрын өдрүүдийн цаг агаарын төлөвийг өнөөдөр танилцууллаа.

Ус цаг уур, орчны шинжилгээний газрын ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг "Өнөөдөр 08:00 цагийн байдлаар Баян-Өлгийн баруун, Увсын хойд, Хөвсгөлийн зүүн, Ховд, Баянхонгорын өмнөд хэсгээр 0-16 см цасан бүрхүүлтэй байгаагаас хамгийн их нь Увсын Давстад 16см байна.

Өчигдөр өдөр говийн бүс нутгийн өмнөд хэсгээр дулаан байлаа.

Тав хоногийн цаг агаарын мэдээ:

Дөрөвдүгээр сарын 11-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно.

Дөрөвдүгээр сарын 12-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр

Дөрөвдүгээр сарын 13-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар

Дөрөвдүгээр сарын 14-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын хойд хэсгээр, бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Тодруулбал дөрөвдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Увс, Завхан, Архангайн нутгаар цасан шуурга аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ.

Дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Завхан, Архангай, Булган, дөрөвдүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод аймгийн нутгаар цасан шуурганы аюултай үзэгдэл болохыг онцгойлон анхааруулж байна.

Салхи:

Дөрөвдүгээр сарын 12-нд Алтайн уулархаг нутгаар, 13-нд Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсгээр, Өмнөговь, Дорноговь, Дундговь аймгийн нутгаар 18-24м/с хүрч, шороон шуурганы аюултай үзэгдэл болох төлөв гарлаа.

Агаарын температур:

Дөрөвдүгээр сарын 11, 12-нд ихэнх нутгаар дулаан байна. 13-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд төвийн аймгуудын зүүн хэсгээр, зүүн аймгуудын ихэнх нутгаар одоо байгаа температураас -10...-15 градусаар хүйтэрнэ.

Дөрөвдүгээр сарын 15-наас ихэнх нутгаар дулаарна" гэж мэдээллээ.

Т.НАНДИН-ЭРДЭНЭ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button