Нийгэм мэдээ

Гэрээсээ ном түрээсэлдэг байсан хөгжлийн бэрхшээлтэй охин "Smart book” төвөө нээжээ

Тэрбээр өнгөрсөн жил "Идэр" дээд сургуулийг нийгмийн ажилтан мэргэжлээр төгссөн. Үүнийхээ дараа Өвөрхангай аймгийн Хархорин сумандаа гэртээ номын өрөө нээж, ном түрээслэх үйлчилгээ үзүүлдэг байсан билээ.

Төрөлхийн тархины саажилт гэх оноштой энэ охин өнөөдөр “Smart book” хөгжлийн төвөө төрсөн нутагтаа нээж ,үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Тус төв нь

  • Ном түрээслэх
  • Хичээл/ажлаа хийж суух багц үйлчилгээ
  • Цахим номын сангийн булан /ipad, kindle/
  • Ном худалдах
  • Кофе худалдах зэрэг үйлчилгээ үзүүлдэг.

Хархорин сумын засаг дарга Г.Одгэрэл, “Мөнгөн ганзай” ХХК-ийн захирал С.Золхүү, Улаанбаатар хот дахь нутгийн уугуул залуучууд Ц.Чанцалыг мөрөөдлөө биелүүлэхэд дэм болжээ.

“Smart book”-ийн цахим номын булангаас монголын, хүүхдийн, гадаадын, дэлхийн сонгодог , адал явдалт зохиолуудыг сонгон уншихаас гадна сурагчид medle.mn-ээс өөрийн сонирхсон судлагдахууны сурах бичиг болон хичээлийг үзэх, хувь хүний хөгжлийн талаарх сургалт, ном, подкаст, илтгэх урлагийн аргууд, англи, солонгос хэлний хичээл, лайфстайл, бизнес, маркетинг, дизайн, оффисс чадвар , мэдээллийн технологи, санхүү хөрөнгө оруулалтын ном болон подкастууд, melearn.mn, Hippocards, Zangia audio, Марчаахай, Netflix арр ашиглах боломжийг олгож байна.

Ц.Чанцал гэрээрээ ном түрээслүүлдэг байхдаа “Хөгжлийн төв нээж, сэтгэлийн боловсрол олгоно” хэмээн ярьж байсан. Тэгвэл өнөөдөр тэрбээр сумынхаа дөрвөн сургуулийн дунд номын клуб нээж, *Mind time*, “Кофе юу, цай юу” уулзалтуудыг хийж эхэлжээ. Түүнчлэн ирэх тавдугаар сараас ганцаарчилсан уулзалт хийхээр төлөвлөжээ.

“Smart book” хөгжлийн төв Хархорин сумын бүх хүмүүст нээлтэй бөгөөд 6-60 насны хүмүүс ихэвчлэн үйлчлүүлдэг байна. Ц.Чанцал хэвлэмэл ном унших, түрээслэх, хүүхдүүд хичээлээ хийж өөрсдийгөө хөгжүүлэх , шинэ ном, кофе зарж сардаа 50-100 мянган төгрөгний орлого олдог гэв. Ингэхдээ тэрбээр “Өөр хүмүүс сонсоход бага орлоготой л сонсогдох байх. Гэхдээ би өөрийн сонирхолтой ажлаа хийж байгаа болохоор сэтгэл хангалуун л ажиллаж байна. Цахим ном сонсох, унших , кино үзэх үйлчилгээ төлбөргүй” гэв.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ямар мундаг юм бэ, баяр хүргэе, улам их амжилт хүсэе, тусалж дэмжсэн хүмүүст бас баярлалаа,

Холбоотой мэдээ

Back to top button